АРВАЙХЭЭР СУМЫН ИХ-УУЛ, ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН 2017 ОНЫ 12 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2018 он 01 сар 11. 17 цаг 32 минут

2017.12.18                                                                                                           Арвайхээр сум

            12 дугаар сарын 03-нд Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, аймгийн ХХҮГазраас “Оролцоог бодит болгоё” уриан дорж зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд хамтран ажиллагч байгууллагуудын гарын бэлгээр 18 иргэн шагнагдсан. Дартс шидэлтийн тэмцээнд Ц.Дүгэрсүрэн 2 дугаар байр эзэлсэн.

 

 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийтийг хамарсан ажилд тус багийн зорилтот бүлгийн 26 иргэн хамрагдаж Арвайхээр сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг  хийж өрхийн орлогоо нэмэгдүүллээ.

 Аймгийн ХХҮГазраас зохион байгуулсан “Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг дэмжих”  сургалтанд тус багийн 3 иргэн хамрагдлаа.

            Багийн оёдолчин бүсгүйчүүд болон ахмадуудтай хамтран малчин ахмадууддаа туслах аян өрнүүлж, бээлий, малын хошуувч, нэмнээ  зэргийг оёж өгч, мөн ахмадууд, духны гэрэл,  ахуйн хэрэглээний бараа зэрэг зүйлийг бэлтгэн, ахмад малчин өрхүүдэд  сэтгэлийн дэм үзүүллээ.

БЗДААлбаны зүгээс ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчдад ном тоглоом зэрэг зүйлсийг хандивлаж, тус багийн харъяат Т.Балданхайнямд жудо бөхийн спортоор амжилт гарган ХБХ-ийн дунд зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнд явах эрх авсанд талархал илэрхийлэн дурсамж хадгалуулж, дурсгалын зүйл өглөө. Мөн Балданхайнямын унааны зардлыг хөөцөлдөн, материал бүрдүүлэн ХХҮГазарт  өгсөн.

 

Түүх дурсгалын үл хөдлөх үнэт өв хөрөнгийг хамгаалах сум, багийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа 2 ахмадад БЗДААлбаны зүгээс дурсамж, дурсгалын зүйлс хадгалуулав.

   

Спортын зэрэг, цолтой тамирчдын судалгааг гаргаж аймгийн БТСГазарт хүргүүллээ.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Т.ДЭЛГЭРМАА



Сэтгэгдэл бичих