Залуус хөгжлийн хөтөлбөрийн төсөлд санал авч байна

Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 11 цаг 16 минут

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Хурлын байгууллагыг чадавхижуулах нь” тэтгэлэгт хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан 6 төрлийн арга хэмжээ, санал асуулга зэрэг ажлуудын үр дүнгээр “Амар амгалан-Миний Арвайхээр” залуус хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.

Хөтөлбөрийг 2018-2023 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэхээр “дотоод сэтгэлийн боловсрол”-ыг олгоход төрийн болон иргэний нийгмийн байгууллага, шашны байгууллагууд, сайн дурын идэвхтэн иргэдтэй хамтран ажиллахаар, жил бүрийн сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд төсөв батлуулахаар төлөвлөлөө.

Хөтөлбөрийг энэ оны 12 сарын 14-15-нд Тэргүүлэгчдийн болон Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн батлуулна.



Сэтгэгдэл бичих