АРВАЙХЭЭРИЙН 5 ДУГААР БАГИЙН 11 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 10 цаг 52 минут

1. Тус баг нийт 407 ахмадтай бөгөөд тэдгээрийн 307 буюу 75.4 хувьд нь тус бүр 10 шуудай нүүрс өглөө. Мөн ажилгүй 10 иргэнийг нүүрс буулгах, шуудайлах ажилд ажиллуулав.
   
2. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн дагуу түлшний үнийн хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн ахмад настан 10,  түлшний хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг 4 иргэн,  хүүхэд 9,  бүрэн хараагүй иргэн 2, хүндэт донор 3,  гавъяат 5, нийт 33 иргэн, түлшний хөнгөлөлтөнд хамрагдахаар өгсөн иргэдээс 14 нь хуулийн заалтанд нийцээгүй тул өргөдлийг буцааж нүүрс олгосон.
3. Дулаан алдагдлыг багасгах G-saver буюу дулаан баригчийг ахмадууд олголоо. Нийт 25 ширхэг тараагдсан ба хэрхэн суурилуулах зааварчилгааг иргэдэд өглөө. 
  4. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  Аймгийн орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбэлэх БИНХурал  болж,  тус багаас хуралд 53 иргэн оролцлоо. Хурлын үеэр Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын засаг дарга О.Пүрэвдорж, Аймгийн цагдаагийн дарга О.Ганбат нар оролцож, иргэд 2018 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг танилцуулж эрэмбэллээ
 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс зохион явуулсан Мэргэжлийн боловсролын байгууллага, түншлэлийн хамтын ажиллагаа сэдэвт “Мэдээллийн яармаг” болж 50 ажилгүй залуучуудыг хамрууллаа.
 
 
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                       Л.ДОРЖХАНД


Сэтгэгдэл бичих