АРВАЙХЭЭР СУМЫН ИХ-УУЛ, ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 10 цаг 48 минут

2017.11.30                                                                                                             Арвайхээр сум

11 дүгээр сарын 03-нд багийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг өрхүүд оролцож 3 тн хог хаягдал цэвэрлэн хогийн цэгт асгалаа.

Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрээр ахмадууд ахмадуудад нүүрс олгох болсонтой холбогдуулан багийн бүх ахмадад 10 шуудай нүүрс олгов. Мөн нүүрс шуудайлах ажилд багийн 13 иргэнийг ажиллууллаа.

Зорилтот жилийн хүрээнд G-Saver дулаан баригчийг багийн гэрт амьдардаг, төслийн зуухгүй 90 ахмад настанд олголоо.

            Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн боловсролыг сурталчлах зорилгоор МСҮТөвөөс зохион байгуулсан мэдээллийн яармагт багийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй 34 иргэн хамрагдаж, АХА тэмцээнд тус багийн иргэн Б.Эрдэнэмандал түрүүлж, оёдолчдын ур чадварын тэмцээнд Энхжаргал амжилттай оролцлоо.

            Зорилтот жилийн хүрээнд ахмадуудын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, сумын ахмадын хороонд хүргүүлсэн.

            “Оточ мэдрэмж” эмнэлэгт 5, “Арвайн түлхүүр” эмнэлэгт 3 өндөр  настанг өдрийн үйлчилгээнд, “Ариун санаа” эмнэлэгт 1 ахмадыг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлүүллээ.

ХХҮГазраас зохион байгуулсан сургалтанд ажил идэвхтэй хайгч 2 иргэнийг хамрууллаа.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Малчдын тэтгэврийн тухай хууль хэрэгжих болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн судалгааг гарган, ЭМНДХэлтэст хүргүүлсэн.


Багийн ГХУСэргийлэх ажлын хүрээнд ИНХурал, БЗДААЛба, олон нийтийн цагдаатай хамтран ЕБ-ын 2 дугаар сургуулийн ахлах бүлгийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, РС тоглоомын хор нөлөөний тухай сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус сургуулийн ахлах бүлгийн 102 сурагч хамрагдаж мэдээлэл авлаа.

 

“Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”  хөтөлбөр батлагдах болсонтой холбогдуулан “Таны санал-Төрийн шийдвэрт”харилцах дэвтрийг аймгийн Цагдаагийн газраас аялуулсныг багийн иргэдээс саналыг авч цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.

3, 4, 6, 7, 8 дугаар багууд хамтран ахмадын “Баясах өдөр”-ийг ахмадын өргөөнд зохион байгууллаа. Арга хэмжээнд 100 гаруй ахмад оролцож, 10 азтанг шалгаруулж, хөгжөөнт тоглоом, бүжиг наадамтай тэмдэглэн өнгөрүүллээ.  

        

Арвайхээр сумын 11 багийн нэгдсэн хурал 11 дүгээр сарын 28-нд ХДТеатрт боллоо. Хуралд тус багийн 31 иргэн оролцож, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдэх ажлын саналыг эрэмбэлж, Арвайхээр хотын 290 жилийн ойн хандивын зарцуулалтын тайлан, аймгийн  Цагдаагийн газрын мэдээллийг  хэлэлцлээ. 

            ХГБХГазраас зохион байгуулсан хамтарсан багийг чадавхжуулах 1 өдрийн сургалтанд багийн Засаг дарга, нийгмийн ажилтан хамрагдлаа.

Түлшний хөнгөлөлтөнд хамрагдахаар 25иргэн хүсэлт ирүүлснийг АДЗөвлөлийнхурлаар хэлэлцүүлэхэд “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн дагуу харж хандах үр хүүхэдгүй ганц бие ахмад настан болон тэжээн тэтгэгч нь дэмжлэг үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон буюу хуулийн заалтанд нийцсэн 11 ахмад, хөдөлмөрийн чадвараа 80-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй9 иргэн,  4 хүүхдийн хүсэлт дэмжигдлээ. 1 иргэний материал хуулийн заалтанд нийцээгүй тул шийдвэрлэгдээгүй, хариуг эзэнд нь мэдэгдсэн.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                        Т.ДЭЛГЭРМАА



Сэтгэгдэл бичих