ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН 11 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 04. 10 цаг 43 минут

2017.11.30.                                                                                                                 Арвайхээр

2017 оны 11 сарын 2,3 нд нийтийн цэвэрлэгээ болж, Дэлгэрэх дэнжийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр их цэвэрлэгээ хийгдэж иргэд өөрсдийн гудамж, 28-19-р гудамжны хоорондох  сайрын хэсгийн ил задгай хог , 18-17 гудамжны баруун хэсэг, 1-18 гудамжны зүүн хэсэг, Дэлгэрэх голоо дагасан судгийн хогийг цэвэрлэж,  цэвэрлэгээнд нийт 65 иргэн хамрууллаа

                  

2017 оны 11 сарын 4,5 нд Дэлгэрэх дэнжийн 7 дугаар багийн ахмадуудад нүүрс , G SAVER  дулаан баригчийг багийн нийт 235 ахмадуудад олголоо.  

      

        2017 оны 12 дугаар сарын 20 нд Ахмадын баясах өдөрлөгөө зохион явууллаа.Өдөрлөгийн үеэр ахмадуудын дунд  азын сугалаа, дасгалын тэмцээн явуулаж , мөн  цэнгээнт бүжиг болон чөлөөт бүжиг бүжиглүүлэж ахмадууд нэг өдрийг өнгөрөөллөө.

         2017 оны 11 дүгээр сарын 28 нд Аймгийн орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбэлэх БИНХурал  болж,  Дэлгэрэх дэнжийн 7 дугаар багаас хуралд 53 иргэн оролцлоо.Хурлын үеэр Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын ИНХурлын дарга Д.Амартүвшин, Арвайхээр сумын засаг дарга О.Пүрэвдорж, Аймгийн цагдаагийн дарга О.Ганбат нар оролцож ,иргэд 2018 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг танилцууллаж эрэмбэллээ.

  2017 оны 11 дүгээр сарын 28 нд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс зохион явуулсан Мэргэжилийн боловсролын байгууллага, түншлэлийн хамтын ажиллагаа сэдэвт “Мэдээллийн яармаг” болж 50 ажилгүй залуучуудыг хамрууллаа.

                                                                                                                                                                                                                                                                МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

7 ДУГААР БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                       Б.НАРАНТУЯА



Сэтгэгдэл бичих