Ноёны 10 дугаар баг


АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн 2010 оны 9-р сарын 24-ны 83 дугаар тогтоол,Арвайхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн  хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 01-р дүгээр тогтоолоор шинээр баг  болж  үүсэн байгуулагдсан. Анх хуваагдахдаа 573 өрх 1985 хүн амтай 6 дугаар багаас тасран үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ГАЗАР НУТАГ БАЙРШИЛ

Ноёны 10 дугаар баг нь Өвөрхангай аймгийн зүүн урд хэсэгт байрладаг, хил залгаа хойд хэсгээрээ  Их-Уул ягаан толгойн 6 дугаар баг, баруун талаараа Арвайхээрийн  тавдугаар баг, зүүн талаараа Хүйс толгойн 11 дүгээр баг хил залгаа 536,4га газар нутагтай.

Багийн нутаг дэвсгэр дээр төрийн байгууллага 2, ТББайгууллага 1,  зоогийн газар 1, хүнсний дэлгүүр 22, авто болон дугуй засвар 10, усан сан 5, блок болон тоосго үйлдвэрлэдэг цех 4, мод, модон материал үйлдвэрлэдэг 10, оёдол эрхэлдэг 6, газар тариалан болон хүлэмж 68, ШТСтанц 3 тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

 Түүх соёлын дурсгалт газрын нэг болох хэлмэгдэгсэдийн хөшөө, Ягаан толгойн зүүн хойд зүгт орших хиргэсүүр байдаг.

ӨРХ ХҮН АМ, МАЛ

2014оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор 714 өрх  2606 хүн ам, үүнээс эрэгтэй 1297, эмэгтэй 1309, үүнээс 505 гэрт, 209 байшинтай, түр оршин  суугч хүн ам 387, мал бүхий малчин  126 өрхийн тэмээ 6,адуу664, үхэр 623, хонь8589,   ямаа 8523тус тус 18405 мал тооллогдсон байна.

 БАГИЙН ЗАСАГ ДАРГА АЖЛЫН АЛБА

Намжилдорж овогтой Дуламдорж нь  1975 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Дээд боловсролтой, төрийн захиргааны мэргэжилтэй 2006-2010 онуудад 6 дугаар багийн Зохион байгуулагч, 2011 оны 01 дүгээр сарын 15-наас 10 дугаар багийн Засаг даргаар 2 дахь удаагаасонгогдон ажиллаж байна.

2012 оноос Аймгийн ИТХурлын төлөөлөгч Чинмэнд эмнэлгийн захирал  П.Чимэг, сумын ИТХурлын төлөөлөгч багийн Засаг дарга Н.Дуламдорж, Өвөрхангай аймаг дахь Мерси-кор ОУБайгууллагын зохицуулагч Н.Эрдэнэсувд нар сонгогдон ажиллаж байна.

БИНХурлын  Дарга Галбадрах овогтой Даваатогтох 1989 онд Өвөрхангай  аймгийн Арвайхээр суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, Цагдаа мэргэжилтэй. 2009-2010 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар ажиллаж байсан. 2013 оны 3-р сарын 22-ноос БИНХурлын даргаар, Тэргүүлэгчдээр С.Гэрэлмаа, М.Энхбаяр, Ц.Бямбатогтох, С.Босоомөнх нар сонгогдон ажиллаж байна.

Багийн Зохион байгуулагч Батгэрэл овогтой Оюундолгор 1990 онд Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан суманд төрсөн. Дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Тухайн албанд 2014 оны 04 дүгээр сарын 04-нээс эхлэн томилогдон ажилллаж байна.

Багийн Нийгмийн ажилтан Дорждагва овогтой Норжмаа нь 1990 онд Өвөрхангай аймгийн ЗБУ суманд төрсөн. Дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, 2015 оны 02 сараас  эхлэн томилогдон ажиллаж байна.

Багийн эмчээрн.Эрдэнэжаргал, сувилагч н.Адъяасүрэн, Багийн цагдаа н.Пүрэвдорж, Хэсгийн байцаагч Ганболд тус тус ажилладаг.

Багийн хураамжийн байцаагчаар н.Ичинхорлоо, гудамж хариуцсан Хэсгийн ахлагч 15, Олон нийтийн цагдаа 1, Иргэн олон нийтийн зөвлөл 3 тус тус ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, багийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН ВЭБ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ

2016.01.28.

            Арвайхээр суманд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн үйл ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 04-11-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Багийн хэмжээнд 18-50 насны 449   иргэдийн судалгааг гаргасан байна. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд сумын хэмжээгээр 99,2 хувьтай хамрагдсан байна. 

    2016 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдон Хархорин сумын Ганданпунцоглин хийдийн хамба лам Б.Баасансүрэн “Зүрхийг чинь дайлъя” лекц явагдаж тус багаас 80 залуу хамрагдлаа.

    Нэг өрх-нэг ажлын байр хөтөлбөрт зорилтот бүлгийн 5 өрхийн 28 иргэнийг хамруулахаар судалгаа гаргаж хөдөлмөр эрхэлэлт хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

    Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал 01 сарын 15 нд болж 3 иргэний өргөдөлийг тус хурлаар хэлэлцүүлж 100 хувь дэмжигдхээр шийдвэрлүүлсэн.

    Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан тус багийн хамгийн өндөр настай 5 ахмад, харах хандах хүнгүй өрхийн баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу 2 өндөр настанд “Дэлгэрэх хүнс” ХХК гарын бэлэг гардуулсан.

    Улаан загалмай хорооны “Хөдөөгийн нийгмийн халамжийн төсөл” эмзэг бүлгийн өрх иргэдэд чиглэн ажиллахаар хэрэгжиж байна. Тус төсөлд багаас 10 сайн дурын идэвхтэн хамрагдаж эмзэг бүлгийн 33 иргэнийг халамжлуулахаар авч сонгон  тус төслийн үйл ажиллагаанд орон ажиллаж байна.

    Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан болон өрхийн амьжиргааны түвшингээ дахин судлуулах хүсэлт гаргасан өрхүүдэд өргөдлийн дагуу Арвайхээр сумын Нийгмийн Халамжийн мэргэжилтэн Б.Азжаргалтай хамтран багийн нийгмийн ажилтан судалгаа хийж өрхийн Амьжиргааны түвшин тогтоох судалгааг аймгийн Нийгмийн халамжийн хэлтэст хүлээлгэн өглөө.

      2016 оны 01 сарын 01-нээс хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус багийн 2-5 настай СӨБ-д хамрагддаг болон хамрагддагүй хүүхдийн судалгааг гарган холбогдох мэргэжилтэнд хүргүүллээ.

    “Залуусын хөгжлийг дэмжих жил” зорилтот жилийн хүрээнд багт амьдарч байгаа 18-35 насны залуусын дэлгэрэнгүй судалгааг гарган сумын ЗДТГазрын НБАХ түшмэлд хүргүүлсэн.

 

 

                                                                МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

            БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ГАНТУЯА

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРЫН ВЭБ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ

2016.02.30

    Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан Ноёны 10 дугаар багийн албан байгууллагын харъяалалгүй 167 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

    Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал 02 сарын   нд болж 14 иргэний өргөдөлийг тус хурлаар хэлэлцүүлж 10 иргэний өргөдлийг хуулийн дагуу дэмжигдэхээр шийдүүлж 4 иргэний өгөдлийг дахин судалж хэлэлцүүлэхээр шийдүүлэв.

    Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж байгаатай холбогдуулан иргэдээс ирсэн өргөдлийн дагуу аймгийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуйн Улсын байцаагч С.Дагиймаа, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Тайванжаргал, багийн нийгмийн ажилтан Ц.Бямбатогтох, багийн зохион байгуулагч Б.Гантуяа, багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б.Баярмаа нар хамтран өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаа.

    Нийгмийн халамж үйлчилгээний хүнс тэжээлийн мэргэжилтэн Д.Оюунтунгалагт ирүүлсэн өрхийн амьжиргаагаа дахин үнэлүүлэх  өргөдлийн дагуу нийгмийн халамжийн мэргэжилтэн н.Ариунаа багийн нийгмийн ажилтан Ц.Бямбатогтох нар 39 өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийн ажиллаа.

 

                                                         МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ГАНТУЯА

 

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 3ДУГААР САРЫН ВЭБ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ

2016.03.29

Онцгой байлын албанаас  10, 11 дүгээр багуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах нь сэдэвт сургалтыг багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан хэсгийн ахлагч, нарт хийж багийн 520 айл өрхөөр орон галын аюулгүй байдлыг нь шалгаж зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан.

Хүчирхийлэлийн үндэсний төвөөс Хүүхэд хамгаалалын багт гэр бүлийн хүчирхийлэлийн чиглэлээр чадвахижуулах сургалт зохион байгуулагдсан. Сургалт 2 өдөр үргэлжилсэн.

Арвайхээр сумаас 2016 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон заралсантай холбогдуулан багуудын хооронд урлаг спортын бага наадам зохиогдож байна. Тус багаас сагсны эрэгтэй эмэгтэй шигшээ баг, урлагын наадамд хамтлаг дуу, уртын дуу, гоцлол дууны төрлүүдэд нийт 25 залуу тус тус хамрагдлаа.

Багийн иргэдийн нийтийн хурал 3 сарын 17 нд болж хуралд 76 иргэн оролцсон. Хурлаар Багийн даргын ажлын албаны 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавьж хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгч 86,9 хувь буюу хангалттай гэсэн үнэлгээ авсан. Мөн Арвайхээр сумын захиргаанаас цаг үеийн мэдээлэл, Онцгой байдлын газрын мэдээлэл, прокурорын газраас мэдээлэл хийсэн.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал 03 сарын 11болж  3 иргэний өргөдөлийг хэлэлцүүлж  100 хувь иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Засгийн газрын 339 дүгээр тогтоолын дагуу 3 сарын 24-ний өдөр орон даяар гамшигийн бэлэн байдлын сэрээ дохио дугарч багаас 137 иргэн хамрагдаж гамшигаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулагдлаа.

            3 сарын 5,6-ны өдрүүдэд  “Хангай бүсийн хурд” хаврын уралдаан зохион байгуулагдаж  багийн нийгмийн ажилтан унаач хүүхдүүдийг бүртгэж аюулгүй байлыг шалгах, уралдааны замд гаргах,  зэрэг ажлуудыг хийж ажиллаа.

            Тус багаас алдарт эхийн 1дүгээр одон авах 1 эх, 2 дугаар одон авах 4 эхийн материалыг сумын ИТХуралд бүрдүүлэн өглөө.

Мэрси-Кор ОУБайгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгын иргэд” хөтөлбөрийн арга зүй үнэлгээний 2 өдрийн сургалтад багийн нийгмийн ажилтан хамрагдлаа.        

            3 дугаар сарын 27нд Улаан загалмайн хорооноос тус багийн иргэн Д.Цоодолд 4 ханатай, шалтай, давхар бүрээстэй иж бүрэн гэр олгож таатай амьдрах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өглөө.      

              

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ГАНТУЯА

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН ВЭБ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ

2016.04.28

Арвайхээр сумын ИТХурлаас 2016 оныг “Залуучуудын хөгжил оролцоог дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Урлаг спортын анхдугаар бага наадам” болсон. Багийн залуучуудыг тэмцээн тус бүрт оролцуулж ширээний теннисний төрөлд А.Цэрэнтогтох 1-дүгээр байр эзэлсэн.

Өвөрхангай аймгийн Улаан загалмай хорооноос багийн эмзэг бүлгийн болон  өрх толгойлсон 30 өрхөд нүүрсний тусламжид хамрагдсан.

УЗХорооноос хэрэгжүүлж буй “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийн хүрээнд  багийн бүсийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 3 өрхөд гэрийн дээвэр, туурга 47 өрхөд хүнсний тусламж олголоо.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар 3 иргэний өргөдлийг хэлэлцүүлж  100 хувь иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ГАНТУЯА

 

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 5 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2016.05.29

            Гэр бүлийн өдрийг угтан багийн ажлын алба, гэр бүлийн зөвлөлтэй хамтран “Миний гэр бүлийн аз жаргал” өдөрлөгийн үйл ажиллагааг санначлан зохион байгууллаа. Тус ºäºðëºãò Àõìàä, çàëóó, äóíä ¿åèéí òºëººëºë 17 ãýð á¿ë /34 èðãýí/ îðîëöîæ “Ãýð á¿ëèéí ¿íý öýíý” ëåêöèéã  Àéмãèéí ÃÁÕÕÒºâèéí çàõèðàë í.Ýíõòóÿàã óðüæ óíøóóëæ ãýð á¿ëèéí ¿íý öýíý þóíä îðøäîã, ýöýã ýõèéí õàéð ýíýðýë õ¿¿õäýä õýðõýí õ¿ð÷ òºëºâøäºã,  àç æàðãàë ãýæ þó âý  õààíààñ áèé áîëäîã òàëààð, ñóðãàëò ìýäýýëëèéã ºãсөн. Гýð á¿ë¿¿äèéí äóíä Õàéðûí òóõàé äóóã õýí ñàéí äóóëàõ âý, Ãýð á¿ëýý åðººõ ìèíèé ¿ã ø¿ëãèéí ìºð çîõèîн óíøóóëàõ, Б¿æигчин õîñûã øàëãàðóóëàõ ãýñýí 3 òºðëèéí òýìöýýí çîõèîí áàéãóóëæ òýìöýýí òóñ á¿ð 1-3 áàéð øàëãàðóóëæ ºðãºìæëºë äóðñãàëûí ç¿éëñýýð øàãíàëàà.Óëñ îðîíäîî ¿ð á¿òýýëýé àæèëëàæ ººðñäèéí õóâü íýìðýý  ýõ îðîí, îðîí íóòàãòàà îðóóëàí  àæèëëàæ èðñýí Ã.Ðàã÷àà, Î.×óëóóíáààòàð íàðûã  Өвөрхангай àéìãèéí ÈÒÕóðëûí æóóõààð Ã.׿ëòýìèéã Арвайхээр ñóìûí ÈÒÕóрлûí æóóõ áè÷ãýýð øàãíàæ óðàìøóóëëàà.

            Жил бүрийн 05 сарын 15 ны өдрийг Олон улсын “Гэр бүлийн өдөр” болгон зарласантай холбогдуулан олон жил хамдаа сайн сайхан амьдарч буй гэр бүлийг алдаршуулж, батламж гардуулах, залуу хосуудын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж багийн гэр бүлүүд болох С.Даваасүрэн, Г.Сумъяа, А.Лхагвадорж,  Л.Банзрагч, Б.Мягмардорж, Лхагвасүрэн нарын 6 гэр бүл оролцлоо.

            ӨЭМТөвтэй хамтран Улаан бурхан өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцинд багийн 18-30 насны судалгаа гарган залуучуудад зар хүргэн ажиллаж, мөн багийн Нийгмийн ажилтан Төв бараан зах дээр явуулын лабороторт ажилласан. Нийт 91 хувьтай хамрагдлаа.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2 удаагийн хурлаар 9 иргэний өргөдлийг хурлаар хэлэлцүүлж 7 иргэний өргөдөл хүсэлтийн дагуу шийдвэрлэгдэж 2 иргэний өргөдөл хуулийн заалтанд нийцэхгүй хасагдсан байна.

            УЗХорооноос малчин өрхөд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор  багийн Г.Галсандондов 192,000 төгрөгний бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан.

Арвайхээр сумын ИТХурлын албанд багийн Нийгмийн ажилтан архины хамааралтай иргэдийн судалгааг гарган өгсөн.

Мөн “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аяны хүрээнд “Эмэгтэйчүүдээ дэмжие” арга хэмжээнд зорилтот бүлгийн 2 эмэгтэйг, “Эрчүүдээ хайрлая” арга хэмжээнд 2 эрэгтэй тус тус хамруулсан. Уг арга хэмжээ нь оролцогчдыг сэдэлжүүлсэн идэвхижүүлсэн, олон талын мэдлэг олгосон, тэдний сэтгэлд хүрч чадсан сайхан үйл ажиллагаа болсон

Боловсорлын Их сургуулийн нийгмийн ухааны тэнхмийн багш, Доктор Мягмарын ”Томоогүй явж боллоо ээжээ” лекцэнд архины хамааралтай 10 иргэнийг хамруулсан.

БТСГазар, ЭМГазартай хамтран дэлхийн тамхигүй өдрийг угтан бүх нийтийн кросс гүйлтэнд багийн 6 иргэнийг хамруулллаа.

 

 МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ОЮУНДОЛГОР

 

АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 6 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2016.06.28

ОУ-ын Хүүхэд хамгаалах эрхийн өдөр буюу 06 сарын 01 нд багаас Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 1 эх, 2 дугаар одонгоор 6 шагнагдан эхчүүдэд одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

НХҮХэлтсээс багийн амьжиргааг дээшлүүлэх зорилтот өрхийн 3-н хүүхдийг ХЗПаркд үнэ төлбөргүй тоглууллаа.

Хагас жилийн мал тооллого болж түүврийн аргаар сонгогдон ирсэн 21 малчин өрхийн мал тоологдлоо.

Сумын ЗДТГазраас зохион байгуулсан “Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүтээлч санал, санаачлага, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт багийн хувиараа бизнес эрхэлдэг болон зорилтот бүлгийн 10 иргэнийг хамрууллаа.

Багийн харааны бэрхшээлтэй иргэдийн судалгааг гарган холбогдох байгууллагад цаг тухайд нь хүргүүлсэн байгаа.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар 2 иргэний өргөдлийг хэлэлцүүлж  100 хувь иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлүүлсэн байна. Үүнд: 1 иргэний өргөдөл хүнс тэжээлийн тусламжинд хамрагдсан.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Б.ОЮУНДОЛГОР