Рашаантын 8 дугаар баг


АРВАЙХЭЭР СУМЫН РАШААНТЫН 8 ДУГААР БАГ

ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

1. Сумын Засаг даргаас багийн Засаг дарга нарыг 2017.01.11-ний өдөр батламжилж, тус багийн Засаг даргаар Д.Лхүмбэ, мөн багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг 2 жилийн хугацаатай сэлгэн ажиллуулах тушаал гарсантай холбогдуулан зохион байгуулагчаар Т.Гантуяа, нийгмийн ажилтнаар Н.Гаваадулам нар ажиллаж байна.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА/Д.ЛХҮМБЭ/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төгссөн сургууль :1989-1993онд Нарийнтээл сумын Баянтээг бага сургууль, 1993-1997 онд ЕБ-ын I сургуулийн 8-р анги, 1997-1999 онд Өвөрхангай аймгийн МСҮТөвд, 2014-2016 онд Эдийн засгийн үндэсний их сургууль

Мэргэжил : Төрийн захиргаа удирдлага

Ажилласан байдал :2000-2005 онд “Петровис” ШТС-д түгээгч, 2005-2012 онд БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр, 2012-2014 онд “Хүслийн уул” теннис клубын захирал, 2016 онд тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, 2017 оноос багийн Засаг даргаар ажиллаж байна.

Ажлын чиг үүрэг :Монгол Улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрийн багт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтэнд хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтаар шуурхай хангах

Холбоо барих утасны дугаар : 95586618, 91405040

ЗОХИОН БАЙГУУЛАГЧТ.ГАНТУЯАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төгссөн сургууль :1995-2005 онд “Соёмбо  цогцолбор” сургууль, 2005-2009 онд ШУТИСургууль

Мэргэжил : Төрийн захиргаа удирдлага

Ажилласан байдал :2009-2011 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь салбарт нийгмийн ажилтан, 2012-2017 онд Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3-р багийн зохион байгуулагч, 2017 оны 01-р сараас тус багийн зохион байгуулагчаар ажиллаж байна.

Ажлын чиг үүрэг : Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны хурал, Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, боловсролын түвшинг судлан статистикийн мэдээлэл гаргахынзэрэгцээ багийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх

Ажлын амжилт :Туслах түшмэлийн дөтгөөр, гутгаар зэрэгтэй. 2015 онд Арвайхээр сумын ИТХурлын “Жуух бичиг”, 2016 онд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, 2013, 2015, 2016 онуудад Арвайхээр сумын “Тэргүүний багийн зохион байгуулагч”, 2014 онд II байранд шалгарсан.

Холбоо барих утасны дугаар : 99764711

НИЙГМИЙН АЖИЛТАН Н.ГАВААДУЛАМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төгссөн сургууль :1991-2001 онд Баянгол сумын 10 жилийн сургууль, 2001-2005 онд ШУТИСургууль, 2013 онд “Сэрүүлэг” дээд сургууль

Мэргэжил : Төрийн захиргаа удирдлага, магистр

Ажилласан байдал :2006-2009 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь салбарт нийгмийн ажилтан, 2013 онд Тарагт суманд төрийн захиргааны ажилтан, 2014 оноос тус багийн Нийгмийн ажилтнаар ажиллаж байна.

Ажлын чиг үүрэг : Хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтэд нийгмийн ажил үйлчилгээг үзүүлэн, өрхийн амьжиргааны түвшинг болон хэрэгцээг тодорхойлж мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн талаар хууль тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнд хүргэх

Холбоо барих утасны дугаар : 99707171

 

 

ТАНИЛЦУУЛГА БЭЛТГЭСЭÍ:

ÇÎÕÈÎÍ ÁÀÉÃÓÓËÀÃ×                       Ò.ÃÀÍÒÓßÀ