Дэлгэрэх дэнжийн 7 дугаар баг


ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Дэлгэрэх дэнжийн 7 дугаар баг нь Аймгийн ИТХурлын 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тоот тогтоолоор Эмтийн 2 дугаар багаас тасран 420 өрх, 1496 хүнтэй Дэлгэрэхийн рашааны баруун дэнж, баруун талын хонхорын хэсэг, буудлагын талбайн хэсгийг хамруулан шилжүүлэн зохион байгуулагдсан. Багийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 152,5 га талбайтай. 
Багийн нутаг дэвсгэр нь төв бараан захад ойр байрладаг болохоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хувьд давуу боломжтой. 
2016 оны жилийн эцсээр Дэлгэрэх дэнжийн 7 дугаар  баг нь 709 өрхийн 2602 хүн ам тоологдсоноос эрэгтэй 1243, эмэгтэй 1359 хүн, түр оршин суугч 83 өрхийн 308 иргэн, Мөн  2016 оны мал тооллогоор  нийт 25978 толгой мал тоолуулсанаас  тэмээ 9, адуу 988, үхэр 1004, хонь 12667, ямаа 11310-г тоолуулсан байна.
Одоогоор багийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ 1, хөнгөн хүнсний үйлдвэр 2, хүнсний дэлгүүр 9, авто болон дугуй засвар 2, Халуун ус 1 тус тус үйл ажиллагаагаа явуулаж байна.
 
БИНХУРАЛ БОЛОН БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА
Тус багийн БИНХурлын даргаар: Д.Даваамаа, 
Тэргүүлэгчидээр Н.Чойгонжанцан, Ж.Баттулга, Ж.Мягмаржав, О.Базаррагчаа нар ажиллаж байна.  
Багийн Засаг даргаар: А.Батдулам, 
Багийн зохион байгуулагч Б.Нарантуяа,
Багийн нийгмийн ажилтан Н.Отгонцэцэг нар ажиллаж байна.
Дэлгэрэх Дэнжийн 7 дугаар баг