Өлзийтийн 4 дүгээр баг


АРВАЙХЭЭР СУМЫН ӨЛЗИЙТИЙН 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р баг нь 1992 оны шинэ үндсэн хуулиар Засаг захиргааны анхан шатны нэгж болох Өлзийтийн 4-р баг болон үүссэн түүхтэй. Тухайн үедээ 556 өрх, 2200 хүн амтай томоохон баг байсан.

Газар нутгийн байршил

Тус баг нь Арвайхээр сумын зүүн хойд хэсэгт байрлалтай, баруун талаараа 8-р багтай, зүүн талаараа 6-р багтай, урд хэсгээрээ 5-р багтай хиллэн оршдог гэр хорооллын  баг юм.

Тус багт Түшиг-Дөлгөөн өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 5 усан сан, 14 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам

2015 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 957 өрхийн 3149 хүн ам /хөдөөгийн 80 өрхийн 300 хүн/, түр оршин суугч 125 өрхийн 395 хүн ам тоологдсон. Хүн амын бүтцээр нь авч үзвэл 0-18 насны хүүхэд 1166, хөдөлмөрийн насны хүн 1696, өндөр настан 287, нийт 3149 хүнээс эр 1527, эмэгтэй 1622 байна. Боловсролын түвшингээр нь  авч үзвэл дээд 306, тусгай дунд 125, бүрэнд дунд 650, бүрэн бус дунд 768, бага 540, бичиг мэддэг 309, бичиг мэддэггүй 451 хүн байна.  

Малын тоо

2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 15, адуу 1374, үхэр 870, хонь 11213, ямаа 11259, нийт 24731 толгой мал тоологдсон.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн

Багийн ИНХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүмүүс:
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн ИНХураланх 2000 онд байгуулагдаж, анхны багийн ИНХДаргаар Ш.Төмөрбаатар, Ч.Лхагва, Ц.Эрдэнэсүрэн нар ажиллаж байсан. 2014 оноос Б.Нямгэрэл сонгогдон ажиллаж байна. Багийн ИНХурлын тэргүүлэгчдээр Ц.Цогтбаатар, М.Мөнхсүрэн, З.Баяржаргал, Б.Эрдэнэзул нар ажиллаж байна.

Багийн Засаг даргын ажлын алба

Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:

1992-1996 онд анхны багийн Засаг даргаар н.Өлзийбат, 1996-2000 онд Н.Баатарбат 2000-2003 онд Д.Ганхуяг, 2003-2007 онд Ж.Мэнд-Амар, 2007-2014 онд С.Тогтох  ажиллаж байсан.

 Багийн Засаг дарга Ц.Эрдэнэсүрэн нь 1971 онд төрсөн. Экологич, Улс төр судлаач мэргэжилтэй, 2015 онд төрийн захиргааны удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. 2014 оны 11 дүгээр сараас багийн Засаг даргаар ажиллаж байна.

 Багийн зохион байгуулагч Т.Дэлгэрмаа 1980 онд төрсөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. 2006 оноос багийн зохион байгуулагчаар ажиллаж байна.

Багийн нийгмийн ажилтан А.Иш 1991  онд төрсөн. Бизнесийн менежмент мэргэжилтэй. 2013 оноос багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байна.

 

 

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА