Дэлгэрэхийн 3 дугаар баг


ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

1707 онд Арвайхээрийн хошууг байгуулсан ба 1726-1727 онд Үйзэн гүний хүрээ Арвайхээр Дэлгэрэхийн булагт Модон дуган барьж суурьшсанаар өнөөдрийн Арвайхээр хотын эхлэл, тус багийн анхны суурь тавигдсан гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэвэл тухайн үед Арвайхээрийн хүрээнд шавилан сууж байсан лам нар, хүрээ хийдийг дагасан ядуу, дунд амьдралтай иргэд ардууд ирж суурьшин одоогийн Ганданпунцоглин хийдийг тойрсон хэсэг хашаа хороо барьж байгуулан, тэдгээр нь гол төлөв Дэлгэрэхийн булгийн зүүн талаас Өлзийт овооны баруун хэсэгт Түгийн-Овооны урд өвөрт байрлаж байсан нь яах аргагүй тус багийн нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа юм.
1931 онд БНМАУ-ын бага хурлын шийдвэрээр Өвөрхангай аймаг шинээр байгуулагдаж, сумдын зохион байгуулалтанд ороход тус баг Дэлгэрэх сумын 1 дүгээр багт харъяалагдаж байжээ. Анхны даргаар Гуниагийн Дүвжир гэдэг хүн ажиллаж байсан байна.
1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргаа байгуулагдаж, хороо захиргааны нарийн бичгийн даргаар Ерөнтэйн Тогоо гэдэг хүн ажиллаж байжээ.
1994 онд Арвайхээр сум болгон өөрчлөхөд 3 дугаар хороо, 1996 оноос 3 дугаар баг гэсэн нэртэй болсон байна.
Багийн ИНХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүмүүс:
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн ИНХурал 2000 онд анх байгуулагдаж, БИНХурлын Тэргүүлэгчдийн даргаар Ш.Пунцагнамжил, Ц.Цэндсүрэн, Н.Галбадрах, А.Болорзул нар ажиллаж байсан.
2013 оноос Г.Бямбахорол сонгогдон ажиллаж байна.
Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:
Багийн Засаг даргаар Г.Дүвжир, Д.Дийжин, Ц.Адъяацоодол, Д.Жанцан, Б.Жанчив, Ч.Адъяабазар, Г.Цэдэв нар ажиллаж байжээ. 2005 оноос одоог хүртэл Ж.Оюунчимэг 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Багийн Засаг даргын ажлын алба:
-    2006-2012 онд багийн Зохион байгуулагчаар Ц.Энхтуяа,
-    2012 оноос Т.Гантуяа,
-    2013 оноос хураамжийн байцаагчаар Д.Должинсүрэн,
-    2013 оноос нийгмийн ажилтнаар Б.Одонтуяа,
-    2014 оноос Г.Эрхэмбаяр нар тус тус ажиллаж байна.
Ажлын амжилт:
-    2007 онд Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 280 жилийн ойгоор “Тэргүүний тохижилттой баг”-аар,
-    2007 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойн жилд аймагт ажлаараа III байранд,
-    2009 онд “Статистикийн шилдэг мэдээлэгч баг”-аар,
-    2010, 2013 онд Арвайхээр сумын “Тэргүүний баг”-аар,
-    2012 онд аймгийн “Жишиг баг”-аар,
-    2008 онд багийн ИНХурлын дарга Н.Галбадрах Арвайхээр сумын “Тэргүүний БИНХурлын дарга”-аар,
-    2010 онд БИНХурлын дарга А.Болорзул II байранд,
-    2013 онд БИНХурлын дарга Г.Бямбахорол “Тэргүүний БИНХурлын дарга”-аар,
-    2006, 2007, 2008, 2009, 2010, 2012, 2013 онуудад багийн Засаг дарга Ж.Оюунчимэг Арвайхээр сумын “Тэргүүний багийн Засаг дарга”-аар,
-    2012 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар,
-    2009 онд зохион байгуулагч Ц.Энхтуяа “Тэргүүний багийн зохион байгуулагч”-аар,
-    2010 онд II байранд,
-    2013 онд Т.Гантуяа “Тэргүүний багийн зохион байгуулагч”-аар тус тус шалгарсан амжилттай юм.
Багийн алдартнууд
Тус багт залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, бидний бахархал болсон:
-    “Монгол Улсын гавъяат тээвэрчин” Гонжин овогтой Пүрэвдорж,
-    “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” Мөнх овогтой Цэдэндорж,
-    “Цэргийн гавъяаны улаан тугийн одонт, онц тээвэрчин” Готов овогтой Дашзэвэг,
-    “Цэргийн гавъяаны улаан тугийн одонт, онц сэргийлэгч” Дамбын Намшир,
-    “Алтан гадас одонт, УАА-н тэргүүний ажилтан” Намжил Галбадрах,
-    “УАА-н тэргүүний ажилтан” Довдон овогтой Намсрайжав,
-    “Эрчим хүчний тэргүүний ажилтан” Мөнхийн Сэрээнэн
-    “Худалдааны тэргүүний ажилтан” Чойжил Сарантуяа, Жанцандорж Оюунчимэг, Цэдэндамба Нямхорлоо,
-    “Алтан гадас одонт, тэргүүний нэгдэлчин” Шоовдор Пүрэвдорж,
-    “Алтан гадас одонт, МУ-ын боловсролын тэргүүний ажилтан” Довчин Отгонбаяр,
-    “МУ-ын боловсролын тэргүүний ажилтан” Пунцагдорж Элбэг, Цоодол Чимэддолгор, Ханд Чинзориг, Цэдэн-Ярьпил Цэдэнпил нар,
-    “Онц тээвэрчин” Мөнхжаргал Юндэндорж, Дорж Чулуун, Мичид Бат-Очир, Батмөнх Ганжин нар,
-    “Аймгийн алдарт уяач” Цэвэгдорж Тогоомаашир,
-    “Онц холбоочин” Дончин Бямба, Данзандаш Оросоо, Галсансоном Должинсүрэн,
-    “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” Цэдэн Чулуунжав, Цэрэнжид Тогоохүү, Довчин Наваан, Санжаа Амаржаргал, Лувсандорж Отгончимэг, Буянбадрах Гантөмөр нар,
-    “МУ-ын соёлын тэргүүний ажилтан” Цэрэннадмид Хишигцогзол, Цоодол Пүрэвдавга,
-    “МУ-ын тэргүүний барилгачин”
-    Орги Аюур, Доржпүрэв Баярмаа, Сампил Болдмаа,
-    “ МУ-ын тэргүүний малчин” Довдон Намсрайжав,
-    “Алтан гадас одон” Буянт Цэрэндорж 2013 он,
-     “Сумын аварга малчин” Бидэрүүш Эрдэнэсайхан 2013 он,
-    “Аймгийн сайн малчин” Жамбаа Гэрэлбат,
-    “Шилдэг уяач” Цоодол Цэндсүрэн, Дүйчир Доржхорлоо,
-    “Тэргүүний багш” Диймаа Чулуунбат, Адъяа Баярмаа,
-    “Арвайхээр сумын Засаг даргын жуух” Гантөмөр Алтанцэцэг, Паахүү Оюунтунгалаг,
-     “Сумын заан” Буяннэмэх Баярмөнх зэрэг алдар цуугаа мандуулсан олон хүмүүс ажиллаж амьдарч байна.

 

 

ÄÝËÃÝÐÝÕÈÉÍ 3 ÄÓÃÀÀÐ ÁÀÃÒ 2015 ÎÍÛ

5 ДУÃААÐ ÑÀÐÄ ÕÈÉÑÝÍ ÀÆËÛÍ ÒÎÂ× ÌÝÄÝÝËÝË

 

2015.05.29

1. Арвайхээр сумын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд тус багаас “Өөрт илүүг-Өөр бусдадаа” хандивын аян зарласан билээ. Аяны хүрээнд ажилгүй 50 иргэнээр “Дэлгэрэх” гол болон хадан хошууны баруун, зүүн талын жалгыг цэвэрлүүлж, 10 тн хогийг ачуулсан бөгөөд цэвэрлэсэн газарт цэвэр цэмцгэр байхыг нийт иргэдээсээ хүсье.

2. Аймгийн ИТХурлын төлөөлөгч Ж.Пүрэвсүрэн, сумын ИТХурлын төлөөлөгч Ж.Оюунчимэг нар багийн 14 ахмадыг “Өгөөмөр” сувилалд долоо хоног үнэ төлбөргүйгээр амраалаа. Ахмадууд сэтгэл өндөр, сайхан амарч эмчилгээ сувилгаа хийлгэсэн тухайгаа ярьж байлаа.

3. УИХ-ын гишүүн Я.Содбаатар багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ-аас баталсан зарим хууль тогтоомжийг тайлбарлалаа. Иргэд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байв.

4. Хүнс тэжээлийн хөтөлбөр төсөлд 7 өрх хамрагдаж байгаа бөгөөд нэн ядуу 12 өрхийг нэмж судлуулснаар нийт 19 өрхийг бүрэн хамрууллаа. Цаашид өрхүүдийг дахин судлуулна.

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын а/148 дугаар Захирамж, багийн Засаг даргын а/02 дугаар Захирамжийг сурталчилж, айл өрх, 16 насанд хүрсэн иргэн бүрт нэг ширхэг мод тарих шаардлага тавьж, тарьц суулгацны үзэсгэлэн худалдаанд оролцуулж, гарын авлага тарааснаар багийн хэмжээнд шинээр 1090 мод тарихаас 7 төрлийн 608мод буюу 55,7 хувьтай хаврын тариалалтаа хийж дуусгалаа.

6. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн аяны хүрээнд 2014.11.30-аас урагш төрсөн,  2009.05.15-аас хойш төрсөн 261 хүүхдийн судалгааг гаргаж, цэцэрлэгт хамрагддаг 108, гэртээ байдаг 153 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зар мэдээлэл хүргэж, гарын авлага тарааснаар хамрагдалт 130 хувьтай.

7. Хүнсний ногоо тариалах сонирхол бүхий 12 өрхийг бүлийн зохион байгуулалтанд оруулж, Дайргын голын 0,7 га газарт төмс, шар, хүрэн манжин, сонгино тариуллаа. Бүлүүддээ ургац их хураахыг хүсье.

8. Аугаа их ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан94 настай Мөнх овогтой Цэдэндоржийг “1941-1945 оны Аугаа их  Эх орны ялалтын 70 жилийн ойн медаль”-аар шагналаа.Түүнд урт удаан наслахыг хүсэн ерөөе.

9. Түгийн-Овооны ард оршин суудаг 75 настай Ширбазар овогтой Хэнмэдэхэв гуайн өргөдөл хүсэлтийг шийдвэрлүүлж, сумын Засаг даргын нөөцөөс 50,000 төгрөгний хүнсний зүйл авч эргэлээ.

10. “ÀËÄÀÐÒÝÕ”-ийнIIодонгоор: Чулууны Наранчимэг, Дамчаагийн Цэрэнханд, Доржийн Болортуяа, Лувсанцэрэн Цэдэндулам, Гонгорын Яндаг нарын 5-н эх шагнагдлаа. Нийт эхчүүд, хүүхдүүддээ аз жаргалын дээдийг хүсэн ерөөж байна.

11. Эх үрсийн баяр болохтой холбогдуулж Монгол Улсын Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой өглөөний цай уух арга хэмжээнд олон хүүхэд төрүүлж өсгөсөн 10 ээжийг оролцуулж баярлууллаа.

 

 

ХЯНАСАН:

БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                    Ж.ОЮУНЧИМЭГ

ÌÝÄÝЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

ÁÀÃÈÉÍ ÇÎÕÈÎÍ ÁÀÉÃÓÓËÀÃ×                            Ò.ÃÀÍÒÓßÀ

 

 

ÄÝËÃÝÐÝÕÈÉÍ 3 ÄÓÃÀÀÐ ÁÀÃÒ ÕÈÉÑÝÍ

ÀÆËÛÍ ÒÎÂ× ÌÝÄÝÝËÝË

1.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус баг 109,6 хувьтай амжилттай оролцлоо. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеийн удирдлага, зохион байгуулалтыг сайтар хангаж, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц, аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүрүүдэд үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох сумын Засаг даргын албан мэдэгдлийг өгч, иргэдэд зар мэдээлэл хүргэж, ажил үүргийн хуваарь гарган үүрэгжүүлж ажилласны үр дүнд 884 иргэн хамрагдахаас 969 иргэн хамрагдсан. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах чухал ач холбогдолтой болсон.

Тус сургуулийн үеэр бүтээлч ажил зохион байгуулагдсан бөгөөд 317 иргэн, 1 ковш, 3 машин техниктэйгээр Түгийн-Овооны арын 7 га газрыг бүтэн өдрийн турш бүрэн цэвэрлэж ачсан. Цэвэрлэгээнд оролцсон иргэдэд цай унд өгөх ажлыг зохион байгуулж, идэвх санаачлагатай оролцсон иргэн Б.Лхагвадоржийг “Арвайхээр сумын Засаг даргын жуух бичиг”-ээр шагнууллаа. “Эрүүл мэндийг дэмжих” зорилтот жилтэй холбогдуулж БОЭТ-ийн явуулын цусны лаборатори ажиллаж, 26-50 насны 85 иргэн хамрагдахаас 56 эрчүүд буюу 65.8 хувьтай хамрагдлаа. Хариуцлагаа ухамсарлаж, идэвхтэй оролцсон нийт иргэддээ багийн Засаг даргын ажлын албанаас талархал илэрхийлье.

2. Багийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/03 дугаар Захирамжаар хэсгийн ахлагчдын ёс зүйн дүрмийг баталж, 12 хэсгийн ахлагчтай хамтран ажиллах гэрээ байгуулан, хийж гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлж, үнэмлэхжүүллээ.

3. 3-24-3 тоотод оршин суугч 6 настай Г.Ганцэцэгийн зүүн шанаа орчим ургацаг гарч улмаар томорсоор БОЭТ-д эмчлэгдэх боломжгүй болж, Улаанбаатар хот руу яаралтай хагалгаанд орох шаардлагатай учир сумын Засаг даргад хүсэлт уламжилсны дагуу эмчилгээний зардалд зориулж 100,0 төгрөгийг шийдүүлж олгосон. Аймгийн Засаг дарга, ДЗОУБайгууллага, Улаан Загалмайн хороонд хүсэлт уламжилсан бөгөөд шийдвэрлэх шатандаа явж байна.

4. Тус багаас “Өрхийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрт 9 өрх, “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрт 5 өрх, “Цогц төгсөлтийн аргачлал” төсөлд 16 өрхийг тус тус хамруулж, шат дараатайгаар сургалт үйлчилгээ үзүүлж байна.

5. 2015 îíû I ýýëæèéí öýðýã òàòëàãа 04 äүгээр ñàðûí 14-15-íы ºäð¿¿äýä çîõèîí áàéãóóëагдаж,18-25 насны 56иргэн орохоос 52буюу 92.8хувь нь хамрагдлаа. Цэргийн жинхэнэ албанд 4иргэн тэнцэн алба хааж бөгөөд зарлан аваад ирээгүй 4иргэнд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэж,эрүүл мэндээр тэнцээгүй иргэдийгхаръяа өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.

6. 2015.04.15-16-ны өдрүүдэд малын эмчийн хамт хойд чиглэлийн 72 малчин өрхөөр явж, хаваржилт, төл бойжилттой танилцан, цаг үеийн ажлын мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Багийн хэмжээнд 7202 төл хүлээж авах урьдчилсан тооцоо гарсан. Үүнд адуу 254, үхэр 206, хонь 3438, ямаа 3304 тус тус төллөх юм. Нийт төллөх малын 97,5 хувь нь төллөж, төл бойжилт 98 хувьтай байна.

7. Хаврын эхэн сарын шинийн 29-ний билэгт сайн өдөр Арвайн хүрээний Бандид гэгээнтний 6 дахь дүрээр Дэлгэрэхийн 3 дугаар багийн иргэн Лувсандагва овогтой Ойдов хэмээх 14 настай хүү тодорлоо. Тэрээр эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд 2014 оны 09-р сараас эхлэн Ганданпунцоглин хийдэд шавилан суусан юм. Энэхүү үйл явдлыг багийн иргэд талархан хүлээн авч, билигшээж байгаа билээ.

8. Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Арвайхээр” хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасанчлан багийн иргэд ÅÁ-ûí Iñóðãóóëèéí спорт çàëыг сард 2-оос доошгүй өдөр үнэ төлбөргүй ашиглахаар болсон. Үүнтэй холбогдуулж багийн ИНХурлын дарга, багийн Засаг даргын ажлын алба хамтран иргэдэд энэхүү өдрийг сурталчилж, 4 өдөр, 12 цаг, давхардсан тоогоор 52 иргэн хамрагдаж, гар бөмбөг тоглож хэвшиж байна.

9. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай” багийн Засаг даргын À/02 дугаар захирамж гарлаа.Уг захирамжаар бàãèéí íóòàã äýâñãýðò ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéãàà àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãà á¿ð ýçýìøèë ãàçðûíõàà 10 õóâüä, аéë ºðõ á¿ð мөн шинээр 16 íàñàíä õ¿ðñýí èðãýí á¿ð õàøààíûõàà óðä õýñýãò 2-5 øèðõýã ìîä ýãí¿¿ëýí òàðüæ óðãóóëах юм.

10. Багийн ИНХурлын анхдугаар хуралдаан Мэдээлэл шуурхай удирдлагын төвдзохион байгуулагдлаа. Хуралд аймгийн ИТХурлын төлөөлөгч Ж.Пүрэвсүрэн болон багийн 84 иргэн оролцож, 2014 оны IIIулирлын багийн ИНХурлаас гарсан саналыг уламжилж шийдвэрлүүлсэн тухай мэдээлэл, багийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан мэдээлэл, Àãààðûí áîõèðäëûã áóóðóóëàõ, îð÷íû ýð¿¿ë àõóéã ñàéæðóóëàõ ÷èãëýëýýð гарсан áàãèéí Çàñàã äàðãûí 2015.03.20-ны өдрийн À/02 дугаар Зàõèðàìæийг танилцуулах, “Хөршийн холбоо” тºñëèéí танилцуулга, Арвайхээр сумын ЗДТГазар, Хотын Захирагчийн алба, Хөдөлмөрийн хэлтэс, Прокурорынгазар, Vöýöýðëýã, аймгийн ИТХурлын төлөөлөгч Ж.Пүрэвсүрэнгийн тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл зэргийг сонсч, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал авлаа. Хурлаар багийн Засаг дарга Ж.Оюунчимэгийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн, 98.3 хувь буюу “Хангалттай” гэж үнэлэн, Аãààðûí áîõèðäëûã áóóðóóëàõ, îð÷íû ýð¿¿ë àõóéã ñàéæðóóëàõ ÷èãëýëýýð гарсан áàãèéí Çàñàã äàðãûí Зàõèðàìæийг àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãà, àéë ºðõ, шинээр 16 насанд хүрсэн иргэн á¿ð хэрэгжүүлэхийг даалгав. “Хөршийн холбоо” төслийг хэрэгжүүлэхийг хуралд оролцсон 84 иргэний 67 буюу 80 хувь нь дэмжиж баталлаа.

11. 2015оны 1 дүгээр улиралд иргэдээс нийт 12 өргөдөл ирүүлсний 5 буюу 41.6хувь нь ìàòåðèàë ìºíãºí òóñëàìæ õ¿ññýí, 2 буюу 16.8хувь нь àæèëä îðîõыг хүссэн, 1 буюу 8.3 хувь нь ãýð õ¿ññýí, áóñàä4 буюу 33.3 хувь, хэлбэрийн хувьд 100 хувь бичгээр ирүүлсэн хүсэлт байна. 4 өргөдөл буюу 33.3 хувийг өºðºº øèéäâýðëýæ õàðèó ºãñºí, 8 буюу 66.7хувийг холбогдох байгууллагад шилжүүлсэн, 10 өргөдөл буюу 83.4хувийг хуулинд заасан хугацаанд шийдвэрлэж,хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл байхгүй, 2 буюу 16.6 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй байгаа бөгөөд энэ нь гэр хүссэн, орон байрны нөхцөл сайжруулах тусламж хүссэн өргөдөл эзэлж байна.

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ

АÆËÛÍ ÀÐÃÀ ÁÀÐÈË, ÒÝÐÃҮҮÍ ÒÓÐØËÀÃÛÃ ÑÓÄАЛЛАА.

 

12. Àðâàéõýýð ñóìûí ÇÄÒÃàçðûí 2015 îíû ¿éë àæèëëàãààíû òºëºâëºãººíä тусгагдсаны дагуу Дэлгэрэхийн 3 дугаар áàãèéí Çàñàã äàðãûí àæëûí àëáàíû ¿éë àæèëëàãàà, àæëûí àðãà áàðèë, òýðã¿¿í òóðøëàãûã áóñàä áàãèéí Çàñàã äàðãûí àæëûí àëáàíä òàíèëöóóëàõ, õàðèëöàí òóðøëàãà ñîëèëöîõ çîðèëãî á¿õèé “¯ç¿¿ëýõ ñóðãàëò” тус багийн төвд амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтанд Àðâàéõýýð ñóìûí ÇÄÒÃàçðûí äàðãà Â.Øîîâäîð, Төрийн захиргааны ажил хариуцсан түшмэл А.Гансүх, 11 áàãèéí ÈÍÕóðëûí äàðãà, Çàñàã äàðãà, çîõèîí áàéãóóëàã÷, íèéãìèéí àæèëòàí, нийт 50 албан хаагч îðîëöлоо.

Багийн Засаг даргын ажлын албанаасбèäíèé àìæèëòûí ¿íäýñ ñóóðü íü: уäèðäëàãà çîõèîí áàéãóóëàëò, õàìòðàí àæèëëàõ ýâ ä¿é þì гэдгийг онцлоод тýðã¿¿í òóðøëàãûã ажил албандаа íýâòð¿¿ëæ, àæëûí àðãà áàðèëà຺ð÷ëºõ, тэрхүү ººð÷ëºëòèéã ººðñ人ñºº ýõë¿¿ëæ àæèë õýðýã áîëãîõûíòóëä “Àðãà áàðèëûí øèíý÷ëýë õèéõ òóõàé” Àðâàéõýýð ñóìûí Çàñàã äàðãûí àëáàí äààëãàâàð ãàðãàí õýðýãæèëòèéã õàíãàí àæèëëàх саналыг дэвшүүллээ. Удирдлагын зүгээс гаргасан шийдвэр, тавьсан зорилгоо ажил хэрэг болгохын тулд өөрөө хариуцлагатай байх, хүн бүрт ойлгуулах, хариуцаж хийх ажлыг нь гүйцэтгүүлэх, сайтар зохион байгуулах, үр дүнг иргэдээсээ асууж дүгнэх, олон талаас нь бодож эрчимжүүлэх гээд олон аргуудыг хэрэглэдэг тухайгаа ярьлаа.

Ýíýõ¿¿ àðãà õýìæýý íü óðüä ºìíº çîõèîí áàéãóóëàãäàæ áàéãààã¿é, аймаг, ñóìûí õýìæýýíä àíõäàã÷ ãýõýä õèëñäýõã¿é. Ñàíàà÷ëàí õýðýãæ¿¿ëæ, ñàíõ¿¿ãèéí äýìæëýã òóñëàëöàà ¿ç¿¿ëñýí ÇÄÒÃазрûí õàìò îëîíäîî òàëàðõàл èëýðõèéëж, цààøèä óëàìæëàë áîëãîí зохион байгуулна ãýäýãò èòãýëòýé áàéíà.

13. “Эрүүл мэндийг дэмжих” зорилтот жилийн ажлын хүрээнд “Ýð¿¿ë ìýíäèéí áóëàí” øèíýýð àæèëëóóëж, үзлэгт хамрагдах иргэдэд зар мэдээлэл хүргэх, цаг тооны бичгийг түгээх ажлыг хэсгийн ахлагч нартай хамтран сар шинийн өмнө хойно 2 удаа зохион байгуулж, анхан шатны үзлэгт 316 иргэн хамрагдахаас 209 буюу 86 хувь, IIдахь шатны үзлэгт 218 иргэн хамрагдахаас 209 буюу 95,8 хувьтай хамрагдлаа.

 

14. Îлон улсын эìýãòýé÷¿¿äèéí эрхийг хамгаалах өдрөөр “Ачлал буянт төгс ээж” өргөмжлөлд Самдан овогтой Лиза, Дорж овогтой Лийдаа нарыг тодорхойлж, “Ээжүүдээрээ гоёсон Арвайхээр” арга хэмжээний үеэр алдаршууллаа.

 

15. Цàãààí ñàð áîëîõтой õîëáîãäóóëàн õàðúÿàëàх байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон 180àõìàäад халамжийн бэлэг, 85-90 настай 8 ахмадад сумын бэлэг, 90-ээс дээш настай 1 ахмадад Ерөнхийлөгчийн бэлэг ирснийг гардуулж, õ¿íäýòãýë ¿ç¿¿лсэн.Нийт ахмадууддаа урт удаан наслахыг хүсэн ерөөе.

16. 2014 оны 04-р сараас эхлэн айл өрхүүдэд эвдэрхий хашаа, хаалгаа засаж сэлбэх, оохордож будах, шаардлага хангасан 00, бохирын цооногийг 07-р сарын 01-ны дотор ухаж соруулахыг анхааруулсан албан мэдэгдлийг өгч ажилласны үр дүнд 38 өрх шинээр бохирын цооног, 00-той болж, 533 хашааг оохордож хээ тавих ажлыг 21 хоногийн хугацаанд зохион байгуулж, орчны тохижилтыг сайжруулсан амжилтаараа тус баг “Шилдэг тохижилттой баг”-аар шалгарч 1,5 сая төгрөгөөр шагнагдлаа. Эко орчин бүрдүүлсэн өрхөөр Ц.Хүрэлбаатарын гэр бүл шалгарч 500,0 төгрөгөөр шагнагдсан.

17. Îðîí íóòãèéí “Ñî¸ìáî” телевизýýð 2014 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын мэдээллийг сурталчилж, ÁИНХурлын дарга, тэргүүлэгчид, багийн ажлын алба, хэсгийн ахлагч, иргэд бид бүгдийн хамтын шагнал юм гэдгийг онцлон тэмдэглээд нийт Арвайхээрчүүд, тэр дундаа багийн иргэддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

18. Багт хөтлөгдсөн 11 төрлийн бичиг баримтыг эмхэлж цэгцлэн архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн.

19. Òóñ áàãààñ ñàëáàðûí òýðã¿¿í3, ОНЗЗБайгууллагын шилдэг албан хаагч 3, нийт 6иргэн ажил үйлсээрээбусдыгаа манлайлан øàëãàð÷, шагналын эзэд болëîî.Áàãèéí Çàñàã äàðãà Æ.Îþóí÷èìýã “Òýðã¿¿íèé áàãèéí Çàñàã äàðãà”, ÁÈÍÕóðëûí äàðãà Ã.Áÿìáàõîðîë îíû “Òýðã¿¿íèé áàãèéí ÈÍÕóðëûí äàðãà”, Òýðã¿¿ëýã÷, õóðààìæèéí áàéöààã÷ Ä.Äîëæèíñ¿ðýí îíû “Èäýâõòýí ñîíãóóëüòàí”, “Ñумын сàéí ìàë÷èí”-ààð Ã.Ãàíçîðèã, òºðèéí ¿éë÷èëãýýíèé “Òýðã¿¿íèé àæèëòàí”-ààð Ìýðãýä ñóðãóóëèéí íÿðàâ Á.Îðãîäîë, Ýð¿¿ë ìýíäèéí ñàëáàðûí ñóìûí “Òýðã¿¿íèé óäèðäàõ àæèëòàí”-ààð õàðúÿà “Ýíõèéí õ¿ðä” ªÝÌÒºâèéí äàðãà Æ.Áóíäæàâ íàð òóñ òóñ òîäîðëîî. ̺í 2014 îíû ¿éë àæèëëàãààíû ¿ð ä¿íгийн биелэлтийг багийн Засаг дарга 96,9 хувь, зохион байгуулагч 94,4 хувь, нийгмийн ажилтан 94 хувьтай дүгнүүлж, нэгдсэн дүнгээр сумандаа “Тýðã¿¿н” байранд шалгарч, ñóìûí Çàñàã äàðãûí øàãíàëààð øàãíàãäëàà. Н.Алтанхуяг “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнагдаж, багийн алдартны тоог нэгээр нэмлээ. Оны тэргүүнүүддээ баяр хүргэж, àæëûí àìæèëò хүсье.

20. Áàãèéí Çîõèîí áàéãóóëàã÷ íàð Àðõèâûí Åðºíõèé ãàçðûí ìýðãýø¿¿ëýõ ñóðãàëòàíä õàìðàãäëàà. Óã ñóðãàëò “Áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãààã áàðèìòæóóëàõ íü”, “Áàðèìò áè÷èã çîõèîí á¿ðä¿¿ëýõ, ò¿¿íä òàâèãäàõ ¿íäñýí øààðäëàãà”, “Áàðèìò áè÷ãèéí ñòàíäàðò, íàéðóóëãà ç¿é”, “Çàõèðàìæëàëûí áîëîí çîõèîí áàéãóóëàëòûí, ìýäýýëýë ëàâëàãààíû áàðèìò áè÷ãèéã çîõèîí á¿ðä¿¿ëýõ àðãà ç¿é”, “Òàìãà, òýìäýã, áàòàëãààíû òýìäýã, õýâëýìýë õóóäàñ õèéëãýõ, õýðýãëýõ òóõàé” ñýäâ¿¿äýýð 3 ºäºð çîõèîí áàéãóóëàãäàæ, áàòëàìæàà àâñàí.

21. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 01 дүгээр сарын 05-11-ны өдрүүдэд сумын ЗДТГазарт зохион байгуулагдаж,18-50 насны хамрагдвал зохих 499 иргэнээс бэлэн хамрагдсан 360иргэн байна. Хамрагдалт 72,1 хувьтай.

 

 

ХЯНАСАН:

БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                    Ж.ОЮУНЧИМЭГ

ÌÝÄÝЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:     

ÁÀÃÈÉÍ ÇÎÕÈÎÍ ÁÀÉÃÓÓËÀÃ×                            Ò.ÃÀÍÒÓßÀ

 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
8 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2014.08.30
1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн  6.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 146 дугаар зорилтыг 1 дэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд оюутан залуучуудыг  сум, орон нутгийн хөгжлийг дэмжих болон бүтээн байгуулалтыг үйл ажиллагаанд буюу хашаа будаж оохордох ажилд 25 хүн явган хүний зам дээр 5 хүн ажилуулж нийт тус багийн 30 оюутан болон ажилгүй залуучууд хамрагдлаа.
 Багийн засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хурлын дарга, хураамжийн байцаагч, хэсгийн ахлагч нар айл өрхөөр явж эвдэрхий хашаа, хаалга засаж сэлбүүлж, оохордож будуулах оохор будагыг  гаргуулж хашаа хаалгыг ар өвөргүй будууллаа. Одоогийн байдлааар нийт 533 хашаа будхаас 522 хашаа ар өвөргүй будсан байна.
 3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 дахь заалтад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 155 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг, туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн сүлжээ баг ажиллаж, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөлд хамрагдсан  багийн тэтгэвэрийн насны ахмад мэргэжилтнүүдийн баг П.Баярсайхан, Ц.Дуламсүрэн, О.Жаргалсайхан нар  хүнсний ногоогоор хялбар аргаар төрөл бүрийн салат хийх аргыг зааж өгч сургалт явууллаа .

4.  2014.08.29-нд II дугаар улирлын багийн ИНХурал зохион байгуулагдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэний хамт Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөлийг байгуулах Арвайхээр сумын 11 багийн иргэдийн нэгдсэн хурал 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдөр болж өнгөрлөө.



ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                 Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                      Ц.ЦЭВЭГМЭД

 

 

 

 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
7 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2014.07.30
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 дахь заалтад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 155 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг, туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн сүлжээ баг ажиллаж, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөлд хамрагдсан  багийн тэтгэвэрийн насны ахмад мэргэжилтнүүдийн баг П.Баярсайхан, Ц.Дуламсүрэн, О.Жаргалсайхан нар  хүнсний ногоо, мод, бут, цэцэг тариалаж байгаа болон тариалах сонирхолтой иргэдэд зөвөлгөө өгч сургалт явууллаа.
2. Цэргийн насны залуучуудын өвчлөлийг бууруулах, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд  багийн харъяа “Энхийн хүрд” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 18-25 насны ээлжит цэрэг татлагаар өвчлөлтэй гарсан залуучуудын судалгааг гарган албан мэдэгдэл хүргүүлж, үзлэгт хамруулан цэрэг татлагын товчооноос гаргасан зөвлөмжийг сурталчилах ажлыг зохион байгуулаа.
3. “Энхийн хүрд “ өрхийн эмнэлэгтэй хамтран “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд  хүн амд заавал хэвшүүлэх 21 дадлыг эзэмшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох орон нутгийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг хамтран зохион байгууллаа.
4. Айл өрхөөр явж нохой хондогжуулж, эвдэрхий хашаа, хаалгаа засаж сэлбэх, оохордож будах, шаардлага хангасан 00, бохирын цооног ухаж соруулахыг анхааруулсан хугацаатай албан мэдэгдлийг өгч ажиллаж байна.



ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                 Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                      Ц.ЦЭВЭГМЭД
 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
6 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2014.06.30
1. Хагас жилийн малын түүвэр тооллогод 33 өрх сонгогдож адуу 360, үхэр 246, хонь 3775, ямаа 2706, нийт 7087 мал тоологдсоныг программд шивж оруулсан. Түүнчлэн  “Мал аж ахуйн талаар баримтлах бодлого”, малын индексжүүлсэн даатгалын талаар малчид, мал бүхий иргэдэд сурталчилж ажиллалаа.
2. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 6-р сард өргөдөл, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэснийг ангилан авч үзвэл: шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 11, материал, мөнгөн тусламж хүссэн 2, гэр хүссэн 2, бусад асуудлаар 2 байна. Эдгээрийг хуулинд заасан хугацаанд өөрөө шийдвэрлэж хариу өгсөн 4, холбогдох байгууллагад шилжүүлсэн 19 өргөдөл байна.
3.Түгийн овооны ард 8-н шон, 14 дүгээр гудамжинд 1 шонг тус тус нэмж цахилгааны хүчдэлийг сайжруулж БИНХурлын 1 дүгээр хурлаас гарсан иргэдийн саналыг шийдвэрлэсэн.
4. Багийн Засаг дарга, нийгмийн ажилтны хамт айл өрхүүдээр явж байна. Багийн ажлын албанаас Зорилтот жил, аймгийн Засаг даргын 01 тоот “Архидалтгүй Өвөрхангай” албан даалгаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ард иргэддээ хандан уриалга гарган, өрх бүрт хэвлэн тарааж гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа хамтран хэрэгжүүлж, манлайлан оролцохыг сурталчлахын зэрэгцээ багийн онцлогийг харуулсан утга агуулгатай лого болон дууны шүлгийн уралдаан зарласан тухай танилцуулж байгаа юм. Мөн нийгмийн бүлгүүдийн судалгааг шинэчлэн, нохой хондогжуулж, өрх бүр 2-3 мод тарих, эвдэрхий хашаа, хаалгаа засаж сэлбэх, оохордож будах, шаардлага хангасан 00, бохирын цооногийг 07.01-ны дотор ухаж соруулахыг  анхааруулсан хугацаатай албан мэдэгдлийг өгч ажиллаж байна.
 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн Ж.Ганболд, Г.Дэмчигсүрэн нарт 5.0 сая, Н.Гүндсамба, Ш.Очирхүлэг, А.Бардийдолгор, Т.Үнэнболд, С.Оюунцэцэг нарт 3.0-4.0 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, Ш.Бат-Эрдэнэ, Ч.Бадамгэрэл, Ж.Дуламсүрэн, Д.Ганчимэг нарт 1.0-2.0 сая төгрөгийг буцалтгүйгээр тус тус олгож байнгын ажлын байртай болгож өрхийн орлогыг нэмэгдүүлж ажиллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйл, 13.4,15.2 дахь заалтуудын хүрээнд залуу малчдад мал маллагааны арга ажиллагаа, аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд залуу малчин Ц.Амарсайханд 4 сая төгрөгийн малыг 50 хувийг 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр олголоо. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч нийтийг хамарсан нүх ухах, мод тарих ажилд 20 иргэн, барилгын туслах, түр ажлын байранд 10 иргэн, байнгын ажлын байранд 5 иргэнийг хамруулсан. Хүнсний ногоо тариалах сонирхол бүхий 4 өрхийг бүлийн зохион байгуулалтанд оруулж, Дайргын голын 0,5 га газарт төмс, шар улаан манжин, лууван, огурций, сонгино тариулсан. Багийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 3-н иргэнийг “Хаш чулуун” сувилалд  нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамаруулсан.

6.Багийн Иргэдийн нийтийн II дугаар улирлын хуралдаан  06-р сарын 19-ны өдөр МШУТөвд зохион байгуулагдаж, 56 иргэн оролцлоо. Хурлаар багийн Засаг даргын 2014 оны хагас жилийн ажлын товч мэдээлэл хийж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр сайн ажиллаж, олон иргэдийг байнгын болон түр ажлын байранд жуулчилж, төсөл хөтөлбөрт хамаруулсан нь үр дүнтэй ажил болжээ гэж дүгнэлээ.
Мөн 1 дүгээр улирлын БИНХурал дээр гарсан саналыг уламжилж шийдвэрлүүлсэн тухай сумын ИТХурлын дарга Б.Ганбат хариу өгсөн.
Орчны тохижилтыг сайжруулах, хашаа хороогоо будаж оохордох, шаардлага хангасан муу ус, бохирын цооногтой болох ажлуудыг дулааны улиралд хийж гүйцэтгэх талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсон сонирхсон асуултанд хариулт өгсөн.


Аймгийн болон сумын 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээний жагсаалтыг танилцуулан, хуралд оролцсон 56 иргэдээс санал авч эрэмбэлүүлсэн.



ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                 Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                      Ц.ЦЭВЭГМЭД
 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
5 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2014.05.30
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх багийн хөгжилд шаардлагатай хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаар иргэдээс авсан саналыг нэгтгэхэд: багийг төсөв, сантай болгох 64, цэвэр бохир усны шугам татах 50, Түгийн-Овооны сайжруулсан зам 45, гүний худаг усан сан 35, гэрэлтүүлэг 29, узель 25, мэдээллийн самбар 16, хүүхдийн цэцэрлэг 3, халуун ус 2, нийтийн тээвэр 2 санал авсан байна. Түүнчлэн камержуулалтыг бүрэн ажиллуулж, хянах үйл ажиллагааг сайжруулах, хог, угаадас асгадаг иргэдийг орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж жигшүүлэх, бохир ус соруулдаг машинтай болох, нэг хайрцганд олон тоолуур байдаг, суурь хураамж 1500 төгрөг авдаг, хэлэлгүй бичдэг, тасалдаг тухай, архины дэлгүүрүүдийн тоог цөөлөх, замын пордиурийг өндөрсгөх, хогны хураамж нэмэгдсэн зэрэг олон асуудлуудыг ярьж уламжлуулахыг хүсч байлаа.
2. Тус багт орших Ганданпунцоглин хийд, Маргай цагаан суварга, Хиргисүүр-2, Хиргисүүр-3, Эвтэй дөрвөн амьтны чулуун хөшөө гэсэн 5 дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, болзошгүй халдлагад өртүүлэхгүй эзэнтэй болгох зорилгоор иргэн, багийн Засаг дарга, сумын Засаг дарга нар гурвалсан гэрээг 3 жилийн хугацаатай байгууллаа.

3. Эх үрсийн баярын өдөр “АЛДАРТ ЭХ” I одонгоор: Ц.Долгорсүрэн, С.Халтар, Ч.Лхам-Осоржин, “АЛДАРТ ЭХ” II одонгоор: М.Батцэрэн, С.Даваажаргал, Ш.Бадамханд, Ц.Долгорсүрэн, Б.Баянжаргал нарын 8-н эх шагнагдлаа. Эхчүүддээ баяр хүргэе.
    4. Хүнс тэжээлийн хөтөлбөр төсөлд тус багаас 8 өрхийн 56 хүн хамрагдаж байна.
5. Олон нийтийн эргүүл, иргэний зөвлөлийнхөн эргүүлийн үүргийг Дэлгэрэх булаг орчим, Түгийн-Овооны араар, ажлын өдрүүдэд орой 18-23 цагийн хооронд, амралтын өдөр өглөө 10-13 цаг, орой 17-20 цагийн хооронд гүйцэтгэдэг. Бага зэргийн согтолттой хэрүүл маргаан хийсэн иргэдийг зохицуулах буюу санамж өгсөн 28, ил задгай угаадас хог асгаж байгаа 31 иргэнд багийн Засаг дарга, хураамжийн байцаагч нар хамтран арга хэмжээ авч ажиллалаа.

ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                 Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                         Т.ГАНТУЯА

 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
4 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2014.04.30
1. “Сайн засаглалын төлөө хамтдаа-2” аяны хүрээнд Мерси кор ОУБ, Хууль зүйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хамтран зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд тус багийн залуучууд “Хууль төөрүүлсэн зангиа” нэртэйгээр, “Зангиатны мунхаглал завхарсан хууль руу, Зангиатны ухаарал зууныг алгасах хөгжил рүү” гэсэн уриатайгаар оролцож, оюун ухаан, авъяас чадвараараа бусдыгаа манлайлан “Тэргүүн” байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Тэмцээн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн дунд асуулт хариулт, багийн ахлагч нарын дунд асуулт хариулт гэсэн 4-н үе шаттай явагдсан бөгөөд “Авилгын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хууль”-ийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.
2. Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хойд чиглэлийн 87 малчин өрхөөр явж, төл бойжилт, цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Малчид өвөлдөө өнтэй орж, сайхан хаваржиж байгаа тухайгаа ярьж байлаа.
3. Багийн Засаг дарга, нийгмийн ажилтны хамт айл өрхүүдээр явж байна. Тус багийн ажлын албанаас зорилтот жил, аймгийн Засаг даргын 01 тоот “Архидалтгүй Өвөрхангай” албан даалгаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уриалга гарган өрх, иргэндээ хүргэж сурталчлахын зэрэгцээ баг нь өөрийн онцлогийг харуулсан утга агуулгатай лого болон дууны шүлгийн уралдаан зарласан тухай танилцуулж байгаа юм. Мөн нийгмийн бүлгүүдийн судалгааг шинэчлэн, нохой хондогжуулж, орчны тохижилтыг сайжруулж эвдэрхий хашаа, хаалгаа засаж сэлбэх, хашаагаа улаан хүрэн оохроор, хаалгаа ногоон өнгөөр будаж, шаардлага хангасан 00, бохирын цооног ухаж соруулахыг анхааруулсан хугацаатай албан мэдэгдлийг өгч ажиллаж байна.
4. Аймгийн УЗХороонд хүсэлт уламжилж 3-18-1 тоотод оршин суух эцэг нь нас барсан, эмзэг бүлгийн өрх болох Пүрэвдорж овогтой Жаргалсайханыд 25 кг гурил, 3-17-305 тоотод оршин суух 60 хувийн түлэгдэлтэй, 5 настай Өлзийхутаг овогтой Анхболорын эмчилгээнд ДЗОУБ-аас 800.0 төгрөгийг тус тус олгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн А.Бардийдолгорт 3.0 сая, Т.Үнэнболдод 3.0 сая, Н.Гүндсамбад 4.0 сая, Ц.Чулуунбаатарт 4.0 сая, Ж.Дуламсүрэнд 1.0 сая, С.Оюунцэцэгт 1.0 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай өгч, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.



ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                 Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                           Т.ГАНТУЯА


ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
3    ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. 2014.03.27-ны 16 цагт улс орон даяар зохион байгуулагдсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтанд иргэд, хэсгийн ахлагч нарыг жагсааж, бэлэн байдлаа шалгууллаа. Нийт 54 иргэн хамрагдсан байна.
Багийн Иргэдийн нийтийн анхдугаар хуралдаан 03-р сарын 21-ны өдөр aймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд зохион байгуулагдаж, 86 иргэн оролцлоо. Хурлаар багийн Засаг даргын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хуралд оролцсон нийт иргэдийн 100 хувийн саналаар хангалттай буюу “А” үнэлгээгээр үнэлсэн. Мөн аймгийн ИТХурлын дарга Г.Ганболд, Арвайхээр сумын ЗДТГазрын дарга В.Шоовдор, Хотын захирагчийн албаны менежер Д.Сүх-Өлзий, газрын даамал Э.Хорлоо, сум хариуцсан нийгмийн ажилтан М.Мөнхсүрэн, хөдөлмөр эрхлэлт хариуцсан түшмэл Ц.Энхтуяа, “Энхийн хүрд” ӨЭМТ-ийн их эмч Ж.Бунджав, Прокурорын газраас Б.Энхмэнд, сумын ахмадын хорооны дарга н.Дүгэрсүрэн нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсон сонирхсон асуултанд хариулт өгсөн.
Аймгийн ЗДТГазар, БОЭТөв, Хөдөлмөрийн хэлтэс, ХДТеатр, ЕБ-ын I сургууль, V цэцэрлэг зэрэг байгууллагуудад манай багийн харъяат ажилтан, алба хаагчдыг хуралд бүрэн суулгах, чөлөө олгох албан бичгийг нийт 55 албан хаагчдын нэрсийн хамт хүргүүлсэн боловч төрийн албан хаагчдын оролцоо хангалтгүй байлаа. Ус цаг уур орчны шинжилгээний албанаас 2, ЕБ-ын I сургууль 2, аймгийн ЗДТГазар 1, нийт 5-н төрийн албан хаагч оролцсон болно. Иймд байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад “Багийн Иргэдийн Нийтийн Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоно уу.

ХЯНАСАН:
БАГИЙН ЗАСАГ ДАРГА                                    Ж.ОЮУНЧИМЭГ
МЭДЭЭ ГАРГАСАН:
БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                             Т.ГАНТУЯА

 

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
2    ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Сумын “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр, “Гэр бүлийн хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” зорилтот жилийн ажлын нээлтийн үйл ажиллагаа аймгийн ХДТеатрт өргөн дэлгэр зохион байгуулагдаж, 61 иргэний хамт идэвхтэй оролцлоо. Уг хөтөлбөрт Т.Төмөрбаатар, Д.Цэдэвсүрэн, Ц.Болор-Эрдэнэ, Ш.Авирмэд, Н.Цэнгэлбаяр, В.Батболд, Ж.Баатар, П.Гантогоо гэсэн 8 өрхийн 39 хүн хамрагдаж байгаа юм. Өрхүүдийн хөдөлмөрийн насны гишүүд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжиж буй зээл, төсөл, хөтөлбөрүүдийн талаар болон холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх сургалтуудад хамрагдаж байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нарын хамт 6 хүний бүрэлдэхүүнтэй Арвайхээр суманд хүрэлцэн ирж, аймгийн “Жишиг баг”, тэргүүний  багийн Засаг даргын ажлын арга барил, зохион байгуулагчийн мэдээ, судалгаа, тайлантай танилцаж туршлага судаллаа.

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2014 ОНЫ
1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. 2014 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 01 дүгээр сарын 03-10-ны өдрүүдэд сумын ЗДТГазарт зохион байгуулагдаж, хамрагдвал зохих 626 иргэнээс цэрэгжсэн байгууллагад ажилладаг 25, гадаадад ажиллаж суралцдаг 13, өөр аймаг хотод суралцагч 76, хориход 4, бэлэн хамрагдсан 394 иргэн байна. Хамрагдалт 65,5 хувьтай.
2. Дэлгэрэхийн 3 дугаар багийн оны тэргүүнүүд шалгарлаа.
Салбарын тэргүүнээр 7, ИТХурлын жуух бичгээр 2, ОНЗЗБайгууллагын шилдэг албан хаагч 3, нийт 12 иргэн ажил үйлсээрээ шалгарч, бусдыгаа манлайлан шагналын эзэд болсон. “Тэргүүний багийн ИНХурлын дарга”-аар Г.Бямбахорол, “Тэргүүний багийн Засаг дарга”-аар Ж.Оюунчимэг, “Тэргүүний багийн Зохион байгуулагч”-аар Т.Гантуяа, “Аймгийн сайн малчин”-аар Ж.Гэрэлбат, “Сумын сайн малчин”-аар Б.Эрдэнэсайхан, “Алдарт уяач”-аар Ц.Цэндсүрэн, Д.Доржхорлоо, “Боловсролын салбарын тэргүүн”-ээр ЕБ-ын I сургуулийн багш Д.Чулуунбат, IV цэцэрлэгийн багш А.Баярмаа, “ИТХ-ын ЖУУХ БИЧИГ”-ээр БОЭТ-ийн эмийн бус эмчилгээний албаны сувилагч Г.Алтанцэцэг, Энхийн хүрд ӨЭМТөвийн статистикч мэдээллийн ажилтан П.Оюунтунгалаг нар тус тус шалгарсан. Оны тэргүүнүүддээ баяр хүргэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
    3. Багийн Засаг дарга Ж.Оюунчимэг “Хас” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2014 онд хийх ажлын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
    4. Цагаан сар болохтой холбогдуулан харъяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон багийн 156 ахмадад халамжийн бэлэг, 85-90 настай 11 ахмадад сумын бэлэг, 90-ээс дээш настай 4 ахмадад ерөнхийлөгчийн бэлэг ирснийг тус тус гардуулж, хүндэтгэл үзүүлсэн. Нийт ахмадууддаа урт удаан наслахыг хүсэн ерөөе.