Эмтийн 2 дугаар баг


АРВАЙХЭЭР СУМЫН ЭМТИЙН 2 ДУГААР  БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмтийн 2 дугаар баг нь 1992 оны шинэ үндсэн хуулиар Засаг захиргааны анхан шатны нэгж болох Эмтийн 2 дугаар баг болон үүссэн түүхтэй. Тухайн үедээ 556 өрх, 2200 хүн амтай томоохон баг байсан.

Газар нутгийн байршил

Тус баг нь Арвайхээр сумын баруун хойд хэсэгт байрлалтай, баруун талаараа 1 дүгээр  багтай, зүүн талаараа 7-р багтай, урд хэсгээрээ  хиллэн оршдог гэр хорооллын  баг юм.

Тус багт “Уян сэтгэл”  өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 7 усан сан, 10  хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам

2016оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 700 өрхийн 2421 хүн ам /хөдөөгийн 84 өрхийн 300 хүн/, түр оршин суугч 125 өрхийн 395 хүн ам тоологдсон. Хүн амын бүтцээр нь авч үзвэл 18 хүртэлх насны 767, 55 дээш  настны 308, нийт өрхийн тоо 712, Гэрт 421, байшинд 291 байна. Боловсролын түвшингээр нь  авч үзвэл дээд 306, тусгай дунд 125, бүрэнд дунд 650, бүрэн бус дунд 768 , бага 540, бичиг мэддэг 309, бичиг мэддэггүй 451 хүн байна.   

Малын тоо

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 2, адуу 1099, үхэр 555, хонь 9089, ямаа 8411, нийт 19156 толгой мал тоологдсон.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн

Багийн ИНХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүмүүс:
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн ИНХураланх 2000 онд байгуулагдаж, анхны багийн ИНХДаргаар Жадамба, Наранцэцэг, нар ажиллаж байсан. 2017 оноос Т.Ичинхорлоо сонгогдон ажиллаж байна. Багийн ИНХурлын тэргүүлэгчдээр Л.Дүгэрсүрэн, Бямбадорж, Жадамба, Бямбасүрэн нар ажиллаж байна.

Багийн Засаг даргын ажлын алба

Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:

1992-1996 онд анхны багийн Засаг даргаар Чулуунбат, 1996-2000 онд Д.Сүхөлзий, 2003-2012 онд,2012-2016 онд Ц.Хоролсүрэн , Багийн Зохион байгуулагчаар О.Өлзийсайхан, Ц.Эрдэнэжаргал, Ц.Цэгмэд, Нийгмийн ажилтан М.Энхтайван  нар  ажиллаж байсан.

 Багийн Засаг дарга Ц.Цолмон нь 1991 онд төрсөн. 2009-2013 онд Монгол Улс их сургуулийн Физик электронникийн сургууль төгссөн. Цөмийн технологич мэргэжилтэй. “Шижир алт” ХХКомпанид ерөнхий менежерээр ажиллаж байсан. Багийн Засаг даргын ажлын чиг үүрэг нь багийн иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхлыг илэрхийлж, Монгол Улсын засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, багийн бүх иргэдтэй хамтран ажиллах, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, иргэдэд нээлттэй, ил тод, шударга үйлчлэх, багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтныг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах  

Багийн зохион байгуулагч Г.Долгорсүрэн 1968 онд төрсөн. Нийгмийн ажилтан  багш мэргэжилтэй. 2006 оноос багийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Багийн зохион байгуулагчийн ажлын чиг үүрэг нь төрийн хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны хурал, Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг  сурталчлах, хэрэгжүүлэх, багийн хүн ам, эрүүл мэнд, боловсролын түвшинг судлан статистикийн мэдээлэл гаргах, багийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулах

Багийн Нийгмийн ажилтан А.Иш 1991  онд төрсөн. Бизнесийн менежмент мэргэжилтэй. 2013 оноос багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Нийгмийн ажилтны ажлын чиг үүрэг нь хувь хүн гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээг үзүүлэн, өрхийн амьжиргааны түвшинг болон хэрэгцээг тодорхойлох, үр дүнг тооцох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, үр дүнд хүргэх, бүлэг олон нийтэд нийгмийн үйлчилгээг үзүүлэх, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн талаар хууль тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

 

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА