Согоотын 1 дүгээр баг


       Танилцуулга

Газар нутгийн байршил:

   Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоотын 1-р баг сумын төвийн баруун хэсэг, урдуураа Бурхийн 9-р баг зүүн урд талаар Арвайхээрийн 5-р баг, зүүн хойд талаараа Эмтийн 2-р багуудтай тус бүр хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчилэн амьдардаг.
    Багийн нутаг дэвсгэр дээр “Номын өргөө” гандан, ЕБоловсролын 4-р 12 жилийн сургууль, Дэлгэрэх хүнсний үйлдвэр ХК, Өгөөмөр зах, “Ширээт”, ”Ханхөгшин” түүхий эдийн төв, Царс хангай, Эрдэнэт Булганы  цахилгаан түгээх сүлжээ ХК –н салбар, блок тоосгоны үйлдвэр, Чонос худалдааны төв зэрэг томоохон үйлдвэрлэл аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

 Хурал, багийн даргын алба:
Багийн ИНХурлын тэргүүлэгчид: Л.Байгалмаа У.Цолмон Б.Готовсүрэн Б.Хэрлэн Ц.Нацагдорж нар ажиллаж байна.
   Багийн Засаг дарга Хоовон  овогтой Цэрэндолгор нь 1973онд Өвөрхангай аймгийн Богд суманд  төрсөн. Дээд боловсролтой санхүү удирдлага мэргэжилтэй тухайн албанд 2 дахь жилдээ ажиллаж байна.  
   Багийн зохион байгуулагч Уламнэмэх овогтой Цолмон 1980 онд Арвайхээр суманд төрсөн дээд боловсролтой санхүү удирдлага мэргэжилтэй тухайн албан тушаалд 2 дахь жилдээ ажиллаж байна.

Өрх, хүн, ам мал:
   Тус багийн Тус багийн 2016 оны эцсийн хүн ам, малын тооллого болж өнгөрлөө. Үүнд 867 өрхийн 2983 хүн ам тоологдож үүнээс 54 өрхийн 118 хүн мал аж ахуй дээр ажиллаж байна. Мөн багийн нутаг дэвсгэрт 191 өрхийн 573 хүн ам түр оршин сууж байна. Мал 16238 тоолуулсаны  адуу 745, үхэр 289, хонь 7163, ямаа 8041 эзэлж, урьд оноос өрх 32, хүн ам 88 хүнээр өсч, 3664 толгой малаар өссөн дүнтэй байна.