Арвайхээр Хотын Захирагчийн Алба


Арвайхээр Хотын Захирагчийн Алба


Түүхэн замнал: 1970 оноос Хот тохижуулах газар нэртэй байгуулагдсан бөгөөд, 1995 оноос Арвайхээр хотын Захирагчийн алба болж өнөөг хүртэл хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

  Хотын эрхэм зорилго:

“Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний давуу талыг түшиглэн хүний хөгжлийг хангах замаар экологийн тэнцвэртэй цэвэр хот болно.”

                                                                                                      Хотын Захирагчийн албаны  бүтэц

 

Тус алба нь Монголын хотуудын холбооноос зарласан бүтээлч хот уралдаанд жил бүр оролцож

-       2006 онд “Бүтээлч хот”,

-       2011 онд “Цэвэр хот”

-       2012 онд “Бүсийн бүтээлч хот”-оор тус тус  шалгарч  байсан юм.

2014 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн  үйл ажиллагааны шинэ бүтэц бий болгон Өвөрхангай аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор Арвайхээр-Тохижилт үйлчилгээ-ОНӨААТҮГазар шинээр байгууласан бөгөөд тус газар нь Хотын Захирагчийн албатай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, түүний засвар үйлчилгээ, ногоон байгууламж, парк, хүүхдийн тоглоом, авто зам, гүүрийн засвар үйлчилгээг хариуцах, хамгаалах, хог хаягдлын менежмент, тээвэрлэлт зэрэг ажлуудыг хариуцан хэрэгжүүлж байгаа болно.

Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний үндсэн төрлүүд :

-       Нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт хамгаалалт

-       Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах

-       Зар сурталчилгааны самбар байрлуулах

-       Гэрэлтүүлэгийн засвар үйлчилгээ

-       Хог тээврийн дуудлага, тээвэрлэлт

-       Нийтийн тээврийн үйлчилгээ

-       Нохой устгалын үйлчилгээ

-       Мод бут тарих, зүлэгжүүлэлт, цэцгийн мандал  байгуулах үйлчилгээ

-       Иргэдийн амралт , чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк зэргийг бий болгох үйл ажиллагаа зэрэг  болно.