Засаг даргын Тамгын газар


Танилцуулга
 
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар нь 28 орон тоотой, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
Тус сумын ЗДТГазар нь 2001-2004, 2007, 2008 онуудад 2-4 дүгээр байр буюу тусгай байр, 2005-2006 онд 2 жил дараалан аймагтаа Тэргүүн байр эзэлж ажил үйлсээрээ тогтмол сайжирч байгаа хамт олон юм. Орон нутгийн засаг захиргааны албан хаагчдын компьютерийг дотоод сүлжээнд болон ADSL модемоор интернетэд холбон мэдээллийн орчин үеийн технологийг  өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
    Аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн (2008 он) 29 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын (2008 он) 143 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн жишиг сум, баг шалгаруулах журам”-ын шалгуур үзүүлэлтийн дагуу ТЗУХэлтэсийн ХШҮнэлгээний багаар 2008 оны гарааны түвшингээ тодорхойлуулан, мөн Монгол Улсын Засгийн газрын (2009 он) 193 дугаар тогтоолоор  зарласан “Улсын Тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол”-т уралдаанд оролцох зорилт тавин ажиллаж  байна.