Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал


АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

 

          1992 оны Ардчилсан анхны Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага-ын шинэ тогтолцоо бүрэлдэн бий болсноор 1992 оны 09 сард Арвайхээр хотод  НӨУЁБайгууллага анх байгуулагдаж, тэр үед орон тооны бус даргаар Я.Баасанжав, 1994 оноос Д.Болдбаатар нар ажиллаж, орон тооны нарийн бичгийн даргаар 1992 оноос Ц.Бум-Аюуш, 1994 оноос Б.Эрдэнэбат нар ажиллаж байв.

         1996 оны сонгуулийн үр дүнгээр Ж.Баярсайхан анхны орон тооны ИТХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбат үргэлжлүүлэн ажиллаж байв.

          2000 оны сонгуулийн үр дүнгээр ИТХурлын даргаар Ц.Ренцэнхорол, 2004 оны 04 сар хүртэл З.Дашзэвэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Туваансүрэн, 2004 оны 03 сараас 2007 он хүртэл ЗЗНДНТУХуулийн /албан тушаалын/ өөрчлөлтөөр ИТХурлын ажилтнаар В.Ганцэцэг ажиллаж байв.

2004 оны сонгуулийн үр дүнгээр ИТХурлын даргаар Л.Цэдэндамба,

2008 оны сонгуулийн үр дүнгээр ИТХурлын даргаар Ж.Пүрэвсүрэн, 2007 оны 01 сараас ЭЗНДНТУХуулийн /албан тушаалын/ өөрчлөлтөөр ИТХурлын нарийн бичгийн даргаар В.Ганцэцэг үргэлжлүүлэн ажиллав.

2012 оны 09 дүгээр сард ИТХурлын дэргэд Иргэний танхим байгуулагдаж, мөн оны 09 дугаар сараас одоог хүртэл Иргэний танхим, хурлын ажилтнаар И.Отгонцэнд ажиллаж байна.

2012 оны сонгуулийн үр дүнгээр ИТХурлын даргаар Б.Ганбат, 2016 оны сонгуулийн үр дүнгээр Д.Амартүвшин, 2012 оны 10 сараас 2014 оны 04 сар хүртэл ИТХурлын нарийн бичгийн даргаар Н.Цэвээндулам түр ажиллаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнгээр 2014 оны 04 сараас Ц.Тунгалаг томилогдон ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго

Нутгийн Өөрөө Удирдах Ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар төр засгийн шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллах, тухайн орон нутгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарган хэрэгжүүлж, иргэдэд ойр, хүртээмжтэй, санаачлагатай шударга үйлчилэхэд оршионо.

Үйл ажиллагааны чиглэл

Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг сурталчлах, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, биелэлтийг хянах, шаардлагатай байгууллагуудаас тогтоолын хэрэгжилтийг гаргуулан авах, байгууллага иргэдийн тавьсан санал, хүсэлт, гомдлыг уламжлах, Төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах чиглэлээр үйл ажиллагааг зохицуулан ажиллаж байна. Хурлын ажлын алба нь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Улаан загалмайн анхан шатны хороо, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлыг давхар гүйцэтгэн орон нутагтаа үйл ажиллагааг нь сурталчилан ажиллаж байна.