1 дүгээр цэцэрлэг


АРВАЙХЭЭР СУМЫН УЛСЫН ТЭРГГҮҮНИЙ 1-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 2017 ОНЫ 06-01-12-01 ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ

2017-2018 Оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж Бэлтгэл, ахлах, холимог, дунд, бага гэсэн бүлэгт нийт 205 хүүхэд авч хамран сургах тойргийн 3,4,5,8,багийн хамрагдалтыг  79%-д хүргэлээ

1-р цэцэрлэг нь 9-р сарын -21нд түүхт 70 жилийн ойн баярыг амжилттай зохион байгуулж ахмад ажилтан өндөр настангуудын 90% нь хүрэлцэн ирж баярын үйл ажиллагаанд оролцлоо

Тус ойн баярын хуралд Аймгийн Иргэдийн хурлын дарга А. Ишдорж, Аймгийн засаг дарга Г. Ганболд, УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн, Аймгийн засаг даргын орлогч О. Батжаргал. Аймгийн Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Т. Гончигдорж, БСУГазрын дарга Ж. Пүрэвсүрэн, Эрхлэгч О. Эрдэнэцэцэг, А. Цэдэнгаваа   нар оролцож баяр хүргэн үг хэллээ.

Баярын хурлаар амжилттай ажиллаж байсан үе үеийн ахмад багш, ажилчдад төрийн дээд одон медаль байгууллагын шагналыг гардууллаа. 

  

Ойн арга хэмжээнд  багш хүүхдийн нийлсэн урлагийн тоглолт, түүхэн самбар, үйл ажиллагааны бичлэг ойн ном,  ойн арга хэмжээнд  зориулж 4 нүүр сонин зэргийг амжилттай гаргасан нь ирсэн зочдын талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо

2. Шилдэг анги тохижуулах уралдаан амжилттай зохион байгуулж Цэгмид багштай Ахлах бүлэг түрүүлж, Дэд байранд Буяндэлгэр багштай Бага бүлэг, Гутгаар байранд Мандах багштай дунд бүлэг тусгай байранд Саруул багштай Бэлтгэл бүлэг шалгарлаа.

3.Бүлгийн багш нарын дунд тоглоом хийх уралдаан зарлан багш ажилчид амжилттай оролцон нэмэлтээр хэл ярианы төвдүүдэд тус бүр  10 тоглоомтой боллоо.

4. Нийт бүлгийн хүүхдүүдийн дунд “АХА” танин мэдэхүйн уралдаан зарлан Бэлтгэл бүлгийн Түвшин. Гэгээнхүслэн. Амарбаясгалан нар амжилттай оролцон бусдыгаа манлайллаа.

5. Бүлгийн хүүхдүүдийн дунд  “Найрал дууны уралдаан зарлан Саруул багштай Бэлтгэл бүлэг Тэргүүн байр, Цэгмид багштай Ахлах-1 бүлэг Дэд байр, Тогоосорог багштай Ахлах-2 бүлэг Гутгаар байранд орлоо

6. Байгууллагын дээврийг 30000000 төгрөгөөр засаж залны сан зэргийг засаж сайжрууллаа.

7. Бүлгийн эцэг эхчүүд багш нар гадна тоглоомын талбайг тохижуулан цэцгийн мандал хүлэмж зэргийг хийж байгууллагын өнгө төрхийг сайжрууллаа.

  

8. Бүлэг бүр цэцэг тарих уралдаан зарлан ховор цэцэгсийг тарьж ургуулан хүүхдийн танин мэдэхүйг өргөжүүлэн ажиллаж байна

9. Ойн арга хэмжээг зохион байгуулахад түүхэн үзэсгэлэн гаргасан нь ирсэн зочдын талархалыг хүлээж байлаа. Үе үеийн хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлан хэлбэрээр гаргасан нь маш их хүндэтгэлийг хүлээлээ.

10. Нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд жижүүрийн 3 орон тоог шинээр батлан Дашзэвэг, Буянбадрах, Баторших нарыг ажилд авч Ахмад ажилтан Олонбаяр тэтгэвэрт гарч Цээсодбалжирыг    ажилд авлаа

11. Зорилтот өрхийн 2 айлд хүмүүнлэгийн аян өрнүүлэн 1350000 төгрөгний хандивын цуглан Нийт  ахмад 3 иргэнд  нийт  5 өрхөд хэрэглээний эд зүйлс, түлээ нүүрсийг өглөө

12. Эцэг эхчүүдийн дунд караоке тэцээн зохион байгуулж  Буяндэлгэр багштай Бага бүлэг тэргүүн байр. Саруул багштай бэлтгэл бүлэг Дэд байр, Мандах багштай Дунд бүлэг Гутгаар байранд орлоо.

13. Зохион байгуулсан үйл ажиллагааг орон нутгийн телевизэд мэдээлэлийг 5-7 удаа  хүргүүлсэн

Багш нарын үйл ажиллагаанд сууж бие биенээсээ туршлага судлан цаашид засан сайжруулах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх тал дээр анхааран ажиллаж байна

14. Шинээр Хөгжмийн багш Отгондалайд Заах арга багш. Арга зүйч Ш. Лхагвасүрэн Тэргүүлэх зэрэг авч нийт багшийн 70% нь Тэргүүлэх, 20% нь заах арга ч зэрэгтэй болсон байна

15.Хүүхдүүдийн дунд шүдний узлэг хийгдэж нийт хүүхдийн өвчлөлийг эмчлүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах түрхлэг түрхэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байна дүн мэдээ хараахан гараагүй байна

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

АРГА ЗҮЙЧ Ш. ЛХАГВАСҮРЭН