8 дугаар цэцэрлэг


Цэцэрлэгийн эрхлэгч Б.Гандолгор

\МУ-ын Тэргүүлэх багш, БТА
БоловсролынУдирдлагын магистрант\

Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм , мэдлэг авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа зориулан, хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүд, орон нутгийн мэргэжлийн холбогдох байгууллага хамт олон та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж цэцэрлэгийнхээ 370 гаруй бяцхан шавь нарынхаа нэрийн өмнөөс мэндчилж байна.

Манай цэцэрлэг 2012 онд 32 багш ажилчидтай 270 гаруй хүүхэдтэйгээр нээгдэж байсан бол эдүгээ 370 гаруй хүүхдэд СӨБолосрол олгох үйлчилгээг 35 багш ажилчидтайгаар хамран сургалтаа нэмэгдүүлэн ажиллаж байна.
Манай хамт олны дунд Тэргүүлэх багш 2, заах арга багш -2 боловсролын тэргүүний ажилтан 3 зэрэг боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэдлэг боловсрол, ур чадвараараа тэргүүний олон багш ажилчид ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
Хамт олны амжилтаас дурдвал:
1. 2012 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” Тэргүүн байр
2. 2013 онд Хүүхдэд ээлтэй цэцэрлэг цэцэрлэг шалгаруулах уралдааны 3 дугаар байр
3. 2015 онд "Шилдэг –эко цэцэрлэг" уралдааны 3 дугаар зэргийн диплом
4. СӨББайгууллагуудын Гар бамбөгийн тэмцээний 5 удаагийн аварга зэрэг амжилтуудыг үзүүлсэн байна.
Шавь нарын амжилтаас дурдвал
1. 2014 онд зохиогдсон Аймгийн Хүүхдийн Урлагийн Их наадмийн гоцлол бүжгийн төрөлд Г.Наранжаргал тэргүүн байр,
2. Г.Наранжаргал нь Аймгийн ХДТеатраас зохиодог "Бяцхан мисс-2015" уралдаанд 3 дугаар байр
3. "Би страдын дуучин"- 2016 аймгийн уралдаанд М.Бадамсумъяа нар нь амжилттай оролцсон амжилтуудтай ажиллаж байна.
Та бүхэндээ өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт, шинэ хичээлийн жилийн бодлого төлөвлөсөн арга хэмжээ, багш, хүүхэд бүрийн хөгжил, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг энэхүү цахим хаягаар дамжуулан хүргэж байна.
Та бүхний санал хүсэлт, зөвлөгөө, зөвлөмж бидэнд хамгийн үнэтэй байх болно.

Ингээд эрдмийн их өргөөний эзэд болсон багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэм номд шамдан суралцаж буй бяцхан шавь нартаа эрүүл энх, эрдэм ухааны дээдийг хүсэн ерөөе.

---------------------------------------------------oOo------------------------------------------------------

2017-2018 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа бяцхан шавь нарын баяр хөөрөөр дүүрэн сайхан болж өндөрлөлөө. \9 сард\

"Шинэ зуун" бүс, Аймгийн Спортын газар, Аймгийн явган аялалын холбооноос Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа СӨББ-уудын дунд зохион явуулсан "Үүргэвчтэй аялал" уралдаант тэмцээнд манай хамт олон идэвхитэй оролцлоо.\9 сард\

Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Багшдаа барих бидний бэлэг” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа. \10 сард\

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан намар” спарткадыг цэцэрлэгийн нийт эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд 6 төрөлт тэмцээнээр зохион явууллаа.

Монголын багш нарын 51, Дэлхийн багш нарын 23 дахь өдрөөр Туслах багш нарын багаас "Чадвараараа уралдацгаая" хөгжөөнт тэмцээн зохион явууллаа. Тэргүүн байранд Б.Гандолгор эрхлэгтэй баг, Дэд байранд Б.Ичинхорлоо багштай баг, Гутгаар байранд А.Бүрэндэлгэр багштай багууд байр эзэлээ. Хөгжөөнт тэмцээнийг амжилттай зохион явуулсан Туслах багш нарын багт баяр хүргэе.\10 сард\ 

Жил бүрийн 10 дугаар сарын 20-нд албан байгууллага бүр “Нээлттэй хаалга”-ны өдрийг ард иргэддээ үйл ажиллагаагаа нээлттэй байдлаар сурталчилж таниулдаг билээ. Манай цэцэрлэг энэ өдөр эцэг эхчүүддээ 9 бүлгийн 9 үйл ажиллагааг үзүүлж танилцууллаа. Өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан эцэг эхчүүд сэтгэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлсэн нь манай хамт олны ахиц амжилтыг харуулж байлаа.

Арга зүйч Ч.Дониддэмбэрэл болон бүлгийн багш нар сумын ЗДТГ-с зохион явуулсан Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд суулаа.\10 сар\

Манай цэцэрлэг Болор хамтлагийн багш СТА Г.Энхсайхан багштай хамтран бүжгийн дугуйлан хичээллүүлж байна.Бүжгийн дугуйланд нийт 30 гаруй хүүхэд байгачууд хамрагдаж байна. 

Эрхлэгч Б.Гандолгор, арга зүйч Ч.Дониддэмбэрэл нар бүлгийн багш, туслах багш нартаа арга зүйн сургалтыг улиралд 1-2 удаа зохион явуулдаг.

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Д.Анхбаяраас
-Хүүхдийн эрхийн тухай хууль
-Хүүхэд хамгааллын тухай хууль
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль
-Хүүхэд бүрт /апп/
-Хүүхдэд ээлтэй аймаг хөтөлбөр
-Хүүхэд хамгааллын бодлого зэрэг  хууль, тогтоолоор сургалт авлаа.\10 сард\

Манай цэцэрлэгийн багш нар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын 120, 77, 15 дугаар цэцэрлэгүүдтэй туршлага солилцлоо. \11 сард\

Эрхлэгч Б.Гандолгор "Цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүн, тулгамдаж буй асуудлын" талаар Арвайхээр сумын 4,6,8 дугаар багийн ИНХуралд мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. \10 сард\

Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилах, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлыг төлөвлөгөөний дагуу амжилттай хийж гүйцэтгэлээ. Өдөрлөгийн үеэр цэцэрлэгийн эрхлэгч Б.Гандолгор Хичээлийн жилийн зорилт, хэрэгжүүлэх арга зам, Арга зүйч багш Ч.Дониддэмбэрэл Хүүхэд хөгжүүлэх ажлын чанар ,үр дүн, Нягтлан бодогч Н.Наранчимэг "Төсвийн зарцуулалтын" тухай тус тус мэдээлэл хийлээ

  

Манай цэцэрлэгийн хамт олон аймгийн Шатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шатрын спортын мастер н.Баатар багштай хамтран хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, шатар тоглуулж сургах зорилгоор шатрын дугуйлан хичээллүүлж байна. Дугуйланд 3-5 насны 15 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тулгуурлан өдөр бүр хуваарийн дагуу явагдаж байна.

Нэг өрх=Нэг ажлын байр хөтөлбөр, нэг төсөлт арга хэмжээний хүрээнд Арвайхээр сумын 9 дүгээр багийн иргэн Наранчимэгийнд түлшний тусламж үзүүллээ. Нэг хүүхэд-Нэг мод аянд нэгдсэн хүүхдүүд, эцэг эхчүүддээ болон хамтран ажилласан 9 дүгээр багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад баярласан талахрсанаа илэрхийлж байна\11 сард\.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тэргүүний 120 дугаар цэцэрлэгийн багш нар манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Туршлага солилцох явцдаа 120 дугаар цэцэрлэгийн багш н.Хашцэцэг, Д.Энхжаргал нар “Гогодоо наадмаар хүүхдийг хөгжүүлэх нь”, “Дүрслэх урлагийн анхан шатны хичээлийн үр дүн-шинэлэг арга зүйн талаар хэрхэн мэдлэг олгох вэ?” сэдвүүдээр илтгэл тавьж дадлага ажил хийлээ. Сургалтанд аймгийн 2, 3, 4, 8 дугаар цэцэрлэгийн багш нар хамрагдлаа. \11 сард\