ЕБ-ын 2 дугаар сургууль


 

АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН SCHOOL POLICEЭРГҮҮЛИЙН ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ

Арвайхээр сум.                                                                                                     2017-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 61 дугаар тогтоолыг үндэслэл болгонSchool police эцэг эхийн эргүүлийг 3 дахь жилдээ тогтмол өөрийн сургууль дээрээ зохион байгуулж байна.

-  Сургуулийн school policeэргүүлд гарах ангийн хуваарийг нийгмийн ажилтан гаргаж дээрх хуваарийн дагуу анги удирдсан багш нар эцэг эхээ зохион байгуулалтанд оруулж хяналт тавин ажиллаж байна. Мөн “Эргэх холбоо-Эцэг эхийн өдөрлөг” болон сургуулийн нэгдсэн эцэг эхийн хурлаар эргүүлийн журам болон хуваарь танилцуулгийг хийж байна.

-  Нийгмийн ажилтаны гаргасан эргүүлийн хуваарийг сургуулийн захирлаар батлуулан эргүүлд гарах ангийн АУБ нар, эцэг эхэд 7-10 хоногийн өмнө мэдэгдэж удирдлага зохион байгуулалтаар хангаж мэдээлэл өгч ажиллалаа.

-  Хичээлийн 1-ээр байрны жижүүр дээр эргүүлийн хантааз, бороохой, протоколын дэвтэрийг байрлуулж хантаазаа өмсч эргүүлд гардаг бөгөөд эргүүлээс буухдаа протоколоо бичдэг.

            

-  Сургуулийн дэргэдэх “Өсвөрийн цагдаа” бүлгэм, ХӨУБ-ийн сурагч нар Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газраар эргүүлд гарч ажиллаж байна.

      

Ахлах ангийн сурагчдад 2017 оны 09 дүгээр сарын 11,15-ны өдрүүдэд 10-12-р ангийн сурагчдад Өвөрхангай аймгийн прокурорын газрын өмгөөлөгч Очирбаттай хамтран шинээр гарч мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа.

             

 

---------------------------------------------------------oOo-----------------------------------------------------------------

 

АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

Арвайхээр сум.                                                                                                2017-10

Монгол улсийн газрын 190-р тогтоолын дагуу 10 дугаар сарын 20 өдрийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг угтан байгууллагын үйл ажиллагааг сурталчилах боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар дараах ажлуудыг төлөвлөн зохион байгууллаа.

-  Эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн зохион байгуулалт, хамт олны амжилт, төлөвшил, авъяас зэрэг мэдээллийг авах боломжтой үзэсгэлэн гаргав.

     -  Сургуулийн ерөнхий танилцуулга, амжилт, багш нарын ур чадвар, олимпиад, ЭЕШ-ийн талаар мэдээллийг захирал, сургалтын менежер өглөө. Мөн ажил мэргэжилийн чиг баримжаа олгох, өнөө үеийн мэргэжилийн эрэлт нийлүүлэлт сэдвээр ХХҮГ-ийн мэргэжилтэн н.Отгонгэрэл сургалт хийж эцэг эхчүүдэд хүүхдийнхээ мэргэжил сонголтонд хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл хийлээ.

     -  Сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулан хичээллэж буй секц дугуйлангийн тайлан болох мөн сурагчдын авъяасыг хэрхэн хөгжүүлж байгааг сурталчилах нэг ажил нь сурагчдын урлагийн тоглолт байв.

     -  Цахим хэрэглээний өнөөгийн байдал, цахим гэмт хэрэг зэргийн талаар мэдээлэл олгох “Интернет-Ухаалаг хэрэглээ” сэдэвт сургалтыг өгсөнөөр нэг талаасаа өсвөр насны сурагчдыг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлсэн ажил боллоо.

-  Сурагчдыг ном унших дуртай болгох зорилгоор эцэг эх, сурагчдад “Ном бол ертөнцийг харах цонх мөн” сэдэвт сургалтыг гадаад хэлний багш Ө.Эрдэнэтуяа хийлээ.

 -  Үе тэнгийн дарамт шахалт, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх School policeэцэг эхийн эргүүлийн дүрэм журам, эргүүлд гарч буй хүмүүсийн үүрэг, бусад зааварчилгааг өгөх зорилготой мэдээллийг нийгмийн ажилтан Т.Долгорсүрэн өглөө. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ХӨУБ-ийн мэдээлэл, хүүхдийн оролцооны чиглэлээр мэдээлэл хийлээ.

- Мөн нийт эцэг эхчүүдээс сургуулийн үйл ажиллагаатай холбогдолтой санал асуулга авч энэхүү үйл ажиллагааг өндөрлүүлэв.

 

---------------------------------------------------------oOo-----------------------------------------------------------------

 

Төрийн шагналт зохиолч, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд тус сургуулиас түүний үр хүүхэд, Хайрхан дулаан сумын ахмад зүтгэлтэн нар, Монголын хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтанууд, Аймаг, сумын засаг дарга нар, БСУГ-ын дарга бусад төлөөлөгчдөд урилга өгч зохиолчийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний үеэр Монгол хэлний заах аргын нэгдэл, бага ангийн заах аргын нэгдлүүд зохиолчийн намтар, уран бүтээл, ЕБ-ын 2 сургуулийн дэргэдэх Уран бичлэгийн клубын сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Мөн зохиолчийн уран бүтээлээр сурагчдийн дунд зохион байгуулагдсан уран уншлага, уран илтгэл, дүр тоглолтын уралдаанд шагналт байрт шалгарсан сурагчдын бүтээлийг зочидод сонирхууллаа.

Ахмадын баярыг угтан тус сургуулиас гавъяаны амралтанд гарсан ахмад багш ажилтанууддаа хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

        Өдөрлөгийн үеэр ахмад багш нартаа одоо ажиллаж буй багш нарын урлагийн тоглолт, сургуулийн сүүлийн үеийн амжилтыг танилцуулахаас гадна дуулж бүжиглэн хуучнаа дурсан өнгөрүүллээ. Дээрх арга хэмжээнд 58 урилга тарааснаас нийт 46 ахмад багш оролцов.

·         “Дэлхийн багш нарын 23”, “Монголын багш нарын баярын 51”-дэх өдрийн арга хэмжээний тоглолтонд ахмад багш нараа урьж оролцууллаа. Тоглолтонд нийт 13 ахмад багш оролцов.

 

 

---------------------------------------------------------oOo-----------------------------------------------------------------

 

 

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН “ АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ ТАЙЛАН

 

Арвайхээр                                                                                         2017/03/14

Өвөрхангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2017 оныг “ Ахмадаа дээдлэх жил” зорилтод жил болгон зарласантай  холбогдуулан  тус сургуульд  багшилж  ажиллаж байсан ахмадуудаа хүндэтгэл үзүүлэн “ Ахмадын хишиг  өдөр” зохион байгуулах удирдамж гарган  ахмад багш нарынхаа арга туршлагаас суралцлаа. Хишиг өдрийн хүрээнд ахмад багш С.Долгорсүрэн, Ч.Даваа, Ч.Оюунчимэг, С.Цэрэндулам, Б.Ичинхорлоо, Д.Цэрэндолгор, Т.Цэцэгмаа, С.Төмөрбаатар, Б.Янжмаа, С.Дорж, Л.Баасанхүү, Ц.Оюун-Эрдэнэ нарын багш нар өөр өөрийн мэргэжлийн хичээлийг зааж залуу багш нарт арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

   Сургуулийн захирал Ц.Болдмаа сургуулийнхаа ахмадын жилийн төлөвлөгөөг танилцуулж ахмад багш ажилчидтай санал бодлоо солилцов.

  Ахмадыг дээдлэх аяны хүрээнд ахмад багш нарт хүндэтгэл үзүүлж, багш сурагчдын урлагийн тоглолт хийсэн нь багш хүүхэд нэг бүрийг урлаг спортоор хөгжүүлэх ажлыг өндөр үнэллээ.  

Ахмад багш З.Намсрайтай бага ангийн багш нар уулзаж “Ахмадаасаа суралцъя” хоцрогдож болзошгүй  сурагчид ажиллах аргазүйн талаар зөвлөгөө авч ажиллалаа. Мөн ахмад багш  Р.Дэмбэрэлдулам  унших, ярих, ойлгох чадвараа  хөгжүүлэх талаар сурагчдад өөрийгөө ахиулах талаар зөвлөгөө өглөө.

 

Ахмад багш нарынхаа дунд цэнгээнт бүжгийн тэмцээн явуулж үлээвэр хөгжмийн аянд хөл нийлүүлэн бүжиглэв.

Ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж оройн зоог барьж гарын бэлэг гардууллаа.

Шинийн 3-нд ахмад багш нартайгаа золголт хийж тэдэндээ хүндэтгэл үзүүлж сургуулийн захирал ахмад багш Д.Банзрагч ууц хөндлөө.