7 дугаар цэцэрлэг


АРВАЙХЭЭР СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ \10 САР\

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

      Арвайхээр сумын 7 дцгаар цэцэрлэгийн багш нарын дунд 2017 оны илтгэлийн уралдааныг “Суралцагчдын ухаалаг хэрэглээ-Сургалтын үйл ажиллагаа” сэдвийн дор 10 дугаар сарын 16-ны өдөр Багш, удирдах ажилтнууд суралцагчдын ухаалаг хэрэглээ, сургалтын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, түүнийгээ шийдвэрлэж буй санал санаачилга, туршлагыг нийтийн хүртээл болгох, тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд бүтээлчээр суралцуулах зорилготойгоор  зохион байгууллаа.  Илтгэлийн уралдааныг Арвайхээр сумын Сургуулийн өмнөх боловсролын арга зүйч С.Отгонхорлоо,  цэцэрлэгийн эрхлэгч П.Уранчимэг, арга зүйч Д.Наранцэцэг нар шүүн явууллаа.  Илтгэлийн уралдаанд багш Б.Эрдэнэцэцэг “Цахим үйл ажиллагаа нь хүүхдийн хэл ярианд нөлөөлөх нь”, багш Д.Алимаа “Гар утасны  хэрэглээ  хүүхдийн хөгжил эрүүл мэндэд нөлөөлөх түүнийг шийдвэрлэх арга зам”, багш С.Шийлэгцэрэн “Ухаалаг төхөөрөмж бага насны хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь”, багш Л.Нямсүрэн “Хүүхдийн хөгжил төлөвшилд энгийн хөдөлмөр нөлөөлөх нь”, багш П.Энхмаа “Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим болон ухаалаг хэрэглээний ашиглалт, өнөөгийн байдал”, багш Б.Өнөрцэцэг “Бага насны хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлэх нь” багш Д.Ундрахжаргал “Цахим хичээл, хөгжмийн үйл ажиллагаа” илтгэлүүдээр  оролцож багш Б.Эрдэнэцэцэг, Б.Өнөрцэцэг, Д.Ундрахжаргал нарын илтгэл шалгарч дараагийн шатанд заах аргын нэгдэлээрээ оролцохоор  боллоо.

 

МОД ТАРИХ ӨДӨР

 

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 63 дугаар зарлагаар  Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан бөгөөд  Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл, өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсаны дагуу 2017 оны 5 дугаар сард байгууллагын гадна талбайд   цэцэрлэгийн үүд хэсэгт хиймэл зүлэг  цэцгийн   мандлыг  байгуулж, 20 ширхэг шар хуас, 45 ширхэг  чацарганы мод  нэмж суулгасан бөгөөд 10 дугаар сарын  14-ны өдөр 15 ширхэг мод тарилаа.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР

        2017-2018  оны хичээлийн жилд “Нээлттэй хаалганы өдөр”-г байгууллагын үйл ажиллагаанд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг оролцуулах ажлын төлөвлөгөөг гарган санал хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг  òºëºâëºãөөний дагуу 2017 оны            10 дугаар 23-ны өдөр зохион байгууллаа. 

        Нээлттэй хаалганы өдрийн төлөвлөгөөг өртөө хэлбэрээр  зохион байгуулж бүлгүүдийн эцэг эхэд өглөө ирэхдээ нэг өдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх урилга хүргүүлээ. Эцэг эхчүүд өглөөний хүлээн авалтаас, орой тарах хүртэлх үйл ажиллагаанд өөрсдөө оролцож сэтгэл ханамжаа бичгээр болон харилцан ярианы хэлбэрээр илэрхийлж цаашид хүүхэд хөгжүүлэх ажлаа хамтран төлөвлөгөөтэй ажиллахаар тохирлоо.  Тухай өдрийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн идэвх оролцоог  нэмэгдүүлж 7 бүлгийн 35 эцэг эхийг дараах өртөөгөөр хамруулаа.  

·         1 дүгээр өртөө Өглөөний гимнастик

·         2 дугаар өртөө Цайнд орох бэлтгэл

·         3 дугаар өртөө Тойргийн цаг

·         4 дүгээр өртөө Дүрслэн урлах үйл ажиллагаа

·         5 дугаар өртөө Хөдөлгөөнт дуу заах

·         6 дугаар өртөө Гар угаах дадал чадвар эзэмшүүлэх

·         7 дугаар өртөө Хөдөлгөөн эрүүл мэнд

·         8 дугаар өртөө  математикийн энгийн төсөөлөл

·         9 дүгээр өртөө Хэл яриа

·         10 дугаар өртөө  Сэтгэл ханамж  судалгаа авах

Бүх багш нар, орой хоол амталгаа   тогооч нар  сэтгэл ханамжийн судалгааг авахад  Эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаанд байнга сэтгэл хангалуун явдаг, өглөө хүүхдээ өгөөд л орой авдаг байсан энэ үйл ажиллагаанд оролцсоноор бид бүхний хүүхдийг хөгжүүлж байгааг өөрийн биеэр мэдрээд багш нартаа баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө өдрийн турш сэтгэл маш хангалуун байна гэсэн байна.

 

1 дүгээр өртөө “Өглөөний гимнастик ”

2 дугаар өртөө  Өглөөний цай

 

3 дугаар өртөө “ Байгаль нийгмийн орчин ”

4 дүгээр өртөө “Дүрслэх урлаг”

5 дугаар өртөө “Дуу хөгжим”

 

6 дугаар өртөө” Дадал хэвшил”

6 дугаар өртөө “Дадал хэвшил

7 дугаар өртөө “Хөдөлгөөн эрүүл мэнд”

8 дугаар өртөө “ Математикийн энгийн төсөөлөл”

 

9дүгээр өртөө “ Хэл яриа ”

10 дугаар өртөө “ Сэтгэгдэл, санал асуулга, дүгнэлт”

 

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

      АРГА ЗҮЙЧ                              Д.НАРАНЦЭЦЭГ

 

----------------------------------------------------------------oOo-------------------------------------------------------------

 

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

3 дугаар сард “Монгол бахархал” уралдаан зарлаж багш, ажилчид,  хүүхэд, эцэг эхчүүдтэй хамтран монгол ардын  уламжлал, ёс заншилтай холбоотой шагайн  наадгайг хүүхэд бүрт хүртээмжтэй бүлэг, насанд тохирсон тоглоомыг тоглуулж сургалаа. Энэ уралдааны  хүрээнд С.Шийлэгцэрэн багштай бэлтгэл бүлэг Алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, гурван шагай орхих, дөрвөн бух хөлөгт тоглоомыг хүүхэд бүхэнд зааж сургалаа. Т.Даваасүрэн,Л.Баянзаяа багштай Ахлах бүлгүүд,бөгцөг няслах,тэмээн таваг,шагайгаар цифр үүсгэх,хэн олон морь буулгах вэ? тоглоомууд, П.Энхмаа,Б.Эрдэнэцэцэг,Д.Алимаа багштай  Дунд бүлгүүд дөрвөн бэрх, төөлүүр хорхой, шагайгаар дүрсийг хэн хурдан бүтээх вэ? тоглоом, Б.Өнөрцэцэг багштай бага бүлэг морь уралдуулах, шагайгаар дүрс үүсгэх, мөн монгол гэртэй танилцуулж гэр барих аргыг зааж сургалаа.

Монгол гэртэй танилцуулж байгаа нь

Ахлах бүлгийн хүүхдүүд

Бэлтгэл бүлгийн хүүхдүүд шагай шүүрэх аргаас суралцаж байгаа нь

Дунд бүлгийн хүүхдүүд

“Монгол бахархал” уралдааныг амжилттай зохион явуулж  багш  хүүхдүүдийг  урамшууллаа.

Заах аргын нэгдэлийн хамт олон

Бид “Хэнийг ч орхигдуулахгүй” аяны хүрээнд хүүхдийн эмч А. Мягмар, шүдний эмч Л.Даваажав нар үзлэг эмчилгээ хийж байгаа нь

Өвөрхангай аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд зохион байгуулсан багшийн манлайлал сэдэвт ур чадварын уралдаанд багш Л.Баянзаяа нь илтгэх урлаг, гоо зүйн ур авъяас,онолын мэдлэг,бүтээлч сэтгэлгээ,багшлахуйн ур чадварыг бусаддаа түгээн дэлгэрүүлж “Манлайлагч багш “ тэмдгээр шагнууллаа.

Сар бүрийн сүүлийн  7 хоногийн 5 дахь өдөр тухайн сард төрсөн бүх бүлгийн хүүхдүүдийн төрсөн өдрийг  тэмдэглэж багш,  эцэг, эх, найз  нартаа бяцхан концертийг тоглож уламжлал болгон зохион байгуулж байна

Сургуулийн өмнөх боловсролын байгуулагуудийн  дунд зохион байгуулсан ”Өвөрхангайн дуулал” дууны тэмцээнд хөгжмийн багш Д.Унрахжаргал, туслах багш Ж.Шинэбаяр, өндөр настан Д.Долгор, тогооч Н.Баасансүрэн нар оролцож гоцлол дууны төрөлд  хөгжмийн багш Д.Ундрахжаргал тэргүүн байр эзэлж дараагийн шатанд оролцох эрх авлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Арвайхээр сумын 8 дугаар цэцэрлэгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн 04-р сарын 08 нд боллоо. Хөгжмийн багш Д.Унрахжаргал, туслах багш Л.Нямсүрэн, Д.Ариунаа, Ж.Шинэбаяр, Ц.Бямбадулам нар оролцож, тэргүүн байр, шилжин явах цомын эзэд боллоо. Мөн туслах багш Д.Ариунаа нь спортын 2-р зэрэг,шилдэг довтлогчоор хөгжмийн багш Д.Ундрахжаргал нар шалгарлаа.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ивээл дор зохион байгуулагдсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдийн дунд “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд 24 цэцэрлэг оролцож, авхаалж самбаа, хурд хүч, авъяасаараа бусдыг манлайлан  4-р байранд орлоо.

 

МЭДЭЭ ГАРГАСАН:

7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ:  Д.ДАШБАЛБАРМАА

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

2017 ОН 

Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгийн Заах аргын нэгдэл сургуулийн өмнөх боловсролын сургалтын  Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд,  эцэг эх, багш, ажилчдад  чиглэсэн үйл ажиллагааг дэс дараалалтай төлөвлөгөөний дагуу  зохион байгуулан ажиллаж байна. “Ахмадаа дээдлэе, ахмадаа сонсъё”  зорилтот жилийн хүрээнд Залуу  багш  нар, ахмад багш нараасаа туршлага солилцон, тэдний үгийг сонсож, тэргүүн туршлагаас  нь хуваалцаж ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нээлттэй үйл ажиллагааг сард 1 удаа зохион байгуулан ажиллаж  байна. Багш íàð100 хувь  бакалаврын 50õóâü íüзаах аргач зэрэгтэй, 3  багш  магистрын зэрэгтэй,  7 туслах багшаас дээд боловсролтой 5 багш ажиллаж байна. Õàðüÿà áàãèéí õ¿¿õä¿¿äèéí хамран сургалтíü95 хувь, анги дүүргэлт дунджаар 42 хүүхэдтэй нийт 283 хүүхэд 7 бүлэгт суралцаж байна.

 

 

 

 

 

 

 

Бүлэг бүр сургалтын орчинг тав тухтай, тоглох үйл,  хүүхэд эрэл хайгуул хийх, суралцахуйн хөгжлийг дэмжсэн  орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эцэг эхтэй хамтарч гадна тоглоомын талбайг  тохижуулсан. 2016 онд

 

 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор бүлгүүдийн дунд “Хөгжилтэй буухиа”, “Үлгэрийн баатрууд амилсан нь, ”Уран жиргээ” гэх мэт уралдаан тэмцээн  явуулан ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 дугаар цэцэрлэгийн Аргазүйч багш  Донид-дэмбэрэл нь “Үлгэрийн баатрууд амилсан” нь тэмцээнийг шүүж байранд орсон хүүхдүүдийн шагналыг гардууллаа. Энэ уралдаанд 7 бүлгийн 98 хүүхэд оролцож, бүлэг бүрээс шилдэг  дүрийн номинаци шалгарууллаа.

Мөн багш ажилчид  Øàòàð, Дààì, Ñýòãýõ¿é õºãж¿¿ëýõ,Эвхээс, Оригами,Зóðаг, Дóó á¿æãийн äóãóéëàíã õè÷ýýëë¿¿ëñýíýýð  хүүхэд нэг бүрийн авьяасыг  хөгжүүлж  ажиллаж байна. Мөн бүжиглэх сонирхолтой хүүхдүүдэд зохиомжит болон ардын цэнгээнт, чөлөөт зэрэг 10  бүжгүүдийг сонгон авч  “Хосоороо бүжиглэе”, “Адуучин”, “Хонхот”,  “Хөгжимчин бүсгүй”, “ Бие биелгээ”,”Цэцэгт”, “Найзууд” зэрэг бүжгүүдийг  гоцлол болон хамтлаг бүжгээр зааж сургаж байна.Хүүхдийн анхан шатны авъяас, сонирхол, танин мэдэхүйн чадвар дээшилж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

Шатрын дугуйланд Бэлтгэл, Ахлах  бүлгийн нийт 25 хүүхэд тогтмол хамрагдсанаар хүүхдүүдийн шатар тоглох чадвар сайжирсан. Өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс бэлтгэл бүлгийн  М.Жамъянжав  алтан медаль авч улсын уралдаанд оролцох эрх авсан. Мөн бэлтгэл  бүлгийн А. Энхцэцэг амжилттай оролцсон. Бэлтгэл, Ахлах бүлгийн  хүүхдүүдийг бүлгийн багш Б.Эрдэнэцэцэг, жижүүр Б. Отгонсүрэн  нар шатар тоглуулж  сургаж байна.

    Эцэг, эхчүүд, багш ажилчдын  дунд гар бөмбөгийнтэмцээн зохион явууллаа.

 

 

                                                   

“Нэг өрх нэг, нэг ажлын байр” аяны хүрээнд сонгон авсан айлтай танилцаж төлөвлөгөө боловсруулан, хамт олны сэтгэлийн  хандив цуглуулж   эд материалын туслалцаа үзүүллээ. 

 

 

 

 

 

 

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН

АРГА ЗҮЙЧ:                                         Д.ДАШБАЛБАРМАА