Танилцуулга


СУМЫН ТАНИЛЦУУЛГА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

АРВАЙХЭЭР СУМЫН

БИЛЭГ ТЭМДЭГ

 

 

 

 

1707 онд Сайн ноён хан Жамбын хоёрдугаар хөвгүүн Цэрэндашид зэрэг хэргэм, албат хамжлага, газар нутгаа эзэмшүүлэн өгч тусгай хошуу байгуулжээ. Тэр нь 1924 он хүртэл тогтсон үйзэн гүний хошуу юм. Бэлчээр ус тэгш Онги голын сав газраар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин булаг, Зэргэмжийн газраар нэлээд хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьсанаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигджээ.

 

Арвайхээр сум нь Засаг захиргааны

анхан шатны нэгж 11 багтай.

 

1.     Согоотын 1 дүгээр баг

2.     Эмтийн 2 дугаар баг

3.     Дэлгэрэхийн 3 дугаар баг

4.     Өлзийтийн 4 дүгээр баг

5.     Арвайхээрийн 5 дугаар баг

6.     Их-Уул,Ягаан толгойн 6 дугаар баг

7.     Дэлгэрэх дэнжийн 7 дугаар баг

8.     Рашаантын 8 дугаар баг

9.     Бурхийн 9 дүгээр баг

10.  Ноёны 10 дугаар баг

11.  Хүйс толгойн 11 дүгээр баг

 

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас нэгдүгээрт, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог.

            2014 оны жилийн эцсийн дүнгээр үндсэн хүн ам 30260, түр оршин суугч 6000 гаран иргэн байна.

Газар зүйн байршил

 

   Өвөрхангай аймгийн төв хэсэгт:

Улаанбаатар хотоос 430  км,

Аймгийн төвд байрладаг сум юм.

Өвөрхангай аймгийн Тарагт сумтай хиллэдэг.

 

Газар зүйн онцлог

Арвайхээр сум нь Азийн төв хэсэг, Монгол Улсын төвийн бүс, Өвөрхангай аймгийн төв бөгөөд хойд өргөргийн  46016I  зүүн уртрагийн 103047I -д Хангай нурууны зүүн өмнөд салбарын уулархаг ойт тайгын өврөөс эх авсан Онгийн голын сав, дов толгод бүхий талархаг хээрийн бүсэд далайн төвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт оршдог. Тус сум нь нийслэл  Улаанбаатар хотоос 430 км зайтай, хатуу хучилттай замаар холбогдсон, Монголын төв цэг Өвөр хөшөөтөөс 130 км, Монголын эртний нийслэл Хархорин хотоос 135 км, Байгалын үзэсгэлэнт Хүйсийн 8 нуураас 90 км, Улаан цутгалангаас 170 км зайд оршдог учир аялал жуулчлалын салбар илүү хөгжсөн, нутаг юм.  Газар хөдлөлийн эрчим 7 балл.

 

Arvaikheer

Нийт газар нутгийн хэмжээ 17303 га.

 

 

ТАНИЛЦУУЛГА ГАРГАСАН: БАГИЙН НЭГДСЭН ТӨВИЙН

УГТАХ ҮЙЛЧИЛГЭНИЙ АЖИЛТАН