9 дүгээр цэцэрлэг


“ҮЛГЭРИЙН БААТАР АМИЛСАН НЬ ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТЫН ТЭМЦЭЭН

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  Зөв Монгол хүүхэд, Авьяас хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрээс ирж буй дохио сигнал, ажиглагдаж буй сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн зохион явуулж байгаагийн нэг нь “Үлгэрийн баатар амилсан нь жүжигчилсэн тоглолтын   тэмцээн юм. Үлгэрээр дамжуулан хүүхдэд зөв төлөвшил олгох, авъяасыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүүхдийн ярих чадвар болон үгийн баялагийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлж дүр бүтээх чадварт суралцах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгууллаа.  Бид тэмцээн уралдаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хүүхэд нэг бүрийг хамруулах буюу жендерийн тэгш байдлыг ханган оролцуулахыг зорьж байгаа ба, тэмцээнд цэцэрлэгийн бүх  хүүхэд хамруулах зорилгоор   хүүхдийн насны онцлогт тохирсон үлгэр  сонгож  нийт 6 бүлгийн 112 хүүхэд оролцлоо. Үүнээс М.Мөнхтуяа багштай Бэлтгэл Б бүлэг тэргүүн байр,   Ж.Наранцацрал багштай Ахлах А бүлэг дэд байр, Х.Насанбат багштай Бэлтгэл А бүлэг гутгаар байр тус тус эзэллээ. 

Б. Тойхорол  багштай Бага бүлэг “Манжин” үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийлээ.

 

Д. Загдхорлоо багштай Ахлах Б бүлгийн хүүхдүүд Шаазгай хүү үлгэрээ жигчилсэн тоглолт хийж үзүүллээ.

М. Мөнхтуяа багштай Бэлтгэл Б бүлгийн хүүхдүүд Чоно ба долоон ишиг үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж Тэргүүн байр 

 

------------------------------------------oOo--------------------------------------------

 

“Бид бүжигчид”  тэмцээн зохион байгууллаа.

 

Аймгийн ИТХурлын  тогтоолоор батлагдсан 2017 оныг Ахмадаа дээдлэх жил болгон зарласаны дагуу  төлөвлөгөөнд тусгагдсан С.Чулуунтогтох, Р.Лхагвасүрэн нарын нэрэмжит бүжгийн тэмцээнийг Румбо, цэнгээнт бүжиг, монгол бүжгийн төрлөөр зохион байгуулж  2017 оны 9 дүгээр сарын 17 өдөр бүжгийн 3 төрлөөр зохион байгууллаа. 

“Румбо” бүжгийн тэмцээнд багш ажилчид оролцож байгаа нь 

Бүжгийн тэмцээнд нийт 13 баг оролцсоноос

Тэргүүн байранд  Д.Лутбаатар, Тойхорол

Дэд байранд   Э.Төртогтох , Д.Шинэмаа

 Гутгаар байранд  Д.Бунжаргал, Бямбадолгор нар тус тус байр эзэллээ.

 

------------------------------------------oOo--------------------------------------------

 

Алтан намар өдөрлөгийг зохион байгууллаа.

“Алтан намар “ өдөрлөгийг Туслах багш нарын баг  эцэг эхчүүдтэй хамтран зохион байгууллаа. Алтан намар хоолны үзэсгэлэн: “Алтан намар-2017”  үйл ажиллагааг   2017, 9 дүгээр  сард   ЗАНэгдэл 6-н бүлгийн эцэг эхтэй хамтран амжилттай зохион явууллаа. Үзэсгэлэнд  эцэг эхчүүд зөвхөн хүнсний ногоо болон жимс жимсгэнээр хүүхдийн хүсэл сонирхолыг төрүүлэхүйц төрөл бүрийн хоолыг бэлтгэн  орц норм  найрлага,  нэр зэргийг тайлбартайгаар гаргаж олон нийтэд танилцууллаа. Уралдааны шалгаруулалтыг 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч А.Туяа ,  эмч  Л, Сэрчмаа, тогооч С.Мөнхцэцэнбилэг нар удирдамжын дагуу шүүн нэгтгэж дүнгээ гаргалаа.

Үүнд 1 –р байранд  М. Мөнхтуяа багштай “Бэлтгэл А” бүлгийн эцэг эхчүүд

 2-р байранд “Э.Эрдэнэчимэг” багштай  Ахлах Б бүлгийн эцэг эхчүүд

 3-р байранд  Ж.Наранцацрал багштай “Ахлах А” бүлгийн эцэг эхчүүд эзэлсэн.

 

Эцэг эхчүүд хийсэн хоолоо тайлбарлаж танилцуулж байгаа нь

 

Алтан намар өдөрлөгийн хүрээнд 6 бүлгийн хүүхдүүдийг хамруулан  “Хөгжөөнт буухиа ” тэмцээнийг  зохион байгуулж  Ж.Наранцацрал багштай ахлах А бүлэг  тэргүүн байр эзэллээ. 

 

------------------------------------------oOo--------------------------------------------

 

“НАЙРАЛ ДУУ”- НЫ  УРАЛДААН


Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх Зөв Монгол хүүхэд, Авьяас хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрээс ирж буй дохио сигнал, ажиглагдаж буй сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн зохион явуулж байгаагийн нэг нь “Найрал дууны”  тэмцээн юм. Бид тэмцээн уралдаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хүүхэд нэг бүрийг хамруулах буюу жендерийн тэгш байдлыг ханган оролцуулахыг зорьж байгаа ба, тэмцээнд цэцэрлэгийн бүх  хүүхэд хамрагдаж,  хүүхдийн насны онцлогт тохирсон дуу сонгож дуулж нийт 5 бүлгийн 172 хүүхэд оролцлоо. Үүнээс М.Мөнхтуяа багштай Бэлтгэл Б бүлэг тэргүүн байр, Э.Эрдэнэчимэг багштай Ахлах Б бүлэг дэд байр,  Ж.Наранцацрал багштай Ахлах А бүлэг гутгаар байр тус тус эзэллээ.

 

------------------------------------------oOo--------------------------------------------

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН МӨСНИЙ БАЯР

 

2017.01. 14

Мөнгөн өвөл Мөсний баярын арга хэмжээнд амжилттай оролцлоо.

 

АРВАЙХЭЭР СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН

“УРАН ЖИРГЭЭ-2017”

2017.01.19

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх Зөв Монгол хүүхэд, Авьяас,Номхөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ажиглагдаж буй сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр Хөгжүүлэх сургалтууд хичээллүүлж, уралдаан тэмцээн зохион явуулж байгаагийн нэг нь Уранжиргээ-2017 уралдаанд юм.Тэмцээнд  бүлэг тус бүрээс шалгарсан  3, 3 хүүхэд буюу нийт 18 хүүхэд оролцлоо.

  

  

Уранжиргээ-2017 тэмцээн нь 2 үе шаттай явагдсан ба 1 дүгээр шатанд 18 хүүхэд өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шүлгүүдийг уншиж оролцоод хамгийн өндөр оноо авсан 5 хүүхэд дараагийн шатанд өөрсдийн бэлтгэсэн шүлгүүдээ бэлтгэж уншин Тэргүүн байранд Г. Ринчинбат багштай Бэлтгэл Б бүлгийн             М. Анужин Нэгэн тооройн явдал, Ээж шүлгүүдээрээ, Дэд байранд Ж. Наранцацрал багштай Дунд бүлгийн Б. Анхням Оймс  шүлгээрээ, 3 дугаар байранд  Х. Насанбат багштай Ахлах А бүлгийн Насандэлгэр Марзан шовгор малгай, Цагаан сар шүлгээрээ эхний байруудыг эзэлж бусдыгаа манлайллаа.

                              

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

 

2017.01.09

Арвайхээр сумын 9 дүгээр цэцэрлэгийн эцэг эхчүүдэд Хүүхэд хамгаалал, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь сэдвээр Аргазүйч Х. Должинсүрэн  сургалт явууллаа.

Нарны дөш өрхийн эмнэлэгийн нийгмийн ажилтан  2-6 насны хүүхдийн эрүүл мэнд сургалт явууллаа

 

----oOo----

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН

АЛТАН НАМАР-2016 ӨДӨРЛӨГИЙН  ТАЙЛАН

2016.10.21

Манай цэцэрлэг “Алтан намар-2016” өдөрлөгөө 2016.10.21 ны өдөр зохион байгуулав.                                                                                                                                                  

Тус өдөрлөгийн зорилго нь: Хүүхдэд амин дэм илчлэг сайтай хоол хүнсээр эцэг эх, цэцэрлэгийн захиргаа хамтран хоолны үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцох юм.

Алтан намар-2016 өдөрлөгөөр зохион байгуулагдсан үйл ажиллагаа:

Манай цэцэрлэгийн тогооч нар 50 гаруй төрлийн  нарийн боорцог, зууш ундаа, халуун хоолоор оролцож эцэг эхэд амталгаа явууллаа.

Үзэсгэлэнд 6-н бүлгийн эцэг эхчүүд зөвхөн хүнсний ногоо болон жимс жимсгэнээр хүүхдийн хүсэл сонирхлыг төрүүлэхүйц төрөл бүрийн хоолыг бэлтгэн  орц найрлага,  нэр зэргийг тайлбартайгаар гаргаж олон нийтэд танилцууллаа.

Алтан намар хоолны үзэсгэлэн: Хүүхдэд зориулсан амин дэм илчлэг сайтай хоол хүнсээр эцэг эх, цэцэрлэгийн захиргаа хамтран хоолны үзэсгэлэн гаргаж, харилцан туршлага судлах, идэвхитэй бүтээлчээр удирдамжийн дагуу оролцсон, анги бүлгүүдэд өргөмжлөл хадгалуулах, хоол хүнсний бүтээгдэхүүн, хоолны уураг, илчлэг, амин дэмийн талаар сурталчилгаа явуулах. Цэцэрлэгийн захиргаанаас хүүхдэд өгч байгаа хоол ундаар үзэсгэлэн гаргаж сурталчилав.

“Алтан намар-2016”  үйл ажиллагааг 2016.10.21 ний өдөр ЗАНэгдэл 6-н бүлгийн эцэг эхтэй хамтран амжилттай зохион явууллаа.

Энэхүү Алтан намар-2016 өдөрлөгийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн МХГ-ын улсын байцаагч Д. Нэргүй, Эрхнамуун болон “Нарны дөш” өрхийн эмнэлгийн эмч нар урилгаар  оролцож өөрсдийн санаа бодлоо солилцлоо. Эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн хоолны үзэсгэлэнг шалгаруулж, цэцэрлэгийн тогооч нар мөн хүүхдэд өдөр тутамд өгдөг хоол хүнсний зүйлүүдээс эцэг эхчүүд олон нийтэд танилцуулж үзэсгэлэн гаргалаа. 

Д. Дэлгэрхишиг багштай Бага бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн Алтан намар-2016 үзэсгэлэн

 М. Мөнхтуяа багштай Ахлах Б бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн хоолны   

 Алтан намар-2016 үзэсгэлэн

 Б. Тойхорол багштай Бэлтгэл А бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн хоолны Алтан намар-2016 үзэсгэлэн

 Х. Насанбат багштай Ахлах А бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн Алтан намар-2016 үзэсгэлэн

Ж. Наранцацрал багштай Дунд бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн үзэсгэлэн

Г. Ринчинбат багштай Бэлтгэл Б бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн хоолны Алтан намар-2016 үзэсгэлэн

Б. Тойхорол багштай Бэлтгэл А бүлгийн эцэг эхчүүдийн хийж бэлтгэсэн хоолны Алтан намар-2016 үзэсгэлэн.

Эцэг эхчүүд үзэсгэлэнд оролцохоос гадна цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсэнд нэмж оруулах хоол, зууш, салат, ааруул ээзгийний шүүс зэргээ цэцэрлэгийн захиргаанд санал болгов.

Энэхүү үйл ажиллагааны явцад эцэг эхээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Алтан намар” ургацын баярын үйл ажиллагааны талаар санал асуулга авч сэтгэгдэл бичих ажлыг зохион байгуулж үйл ажиллагааныхаа талаар үнэлэлт дүгнэлт авч цаашид хэрхэн анхаарч ажиллах арга хэмжээнүүдийг төлөвлөн багш ажилчидтайгаа хэлэлцэн ажиллав.

Мөн “Нарны дөш” өрхийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдийн эрүүл мэндэд үзлэг хийж эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн  эцэг эх, багш нарт зөвлөгөө өгсөн нь цаг үеэ олж чадсан ажил боллоо.

Манай цэцэрлэгийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болон “Алтан намар”-т цэцэрлэгийн зүгээс 320,000 төгрөгийн санхүү гаргаж, Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор  230 орчим эцэг эх оролцон үйл  ажиллагааг “JM” телевизээр сурталчилах ажлыг тус тус зохион байгууллаа

 

АРВАЙХЭЭР СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН  ТАЙЛАН

2016.10.21

Манай цэцэрлэг “Нээлттэй хаалга”-ны өдөрийг 2016.10.21 ны өдөр зохион байгуулав.                                                                                                                                                  

Тус өдөрлөгийн зорилго нь: Эцэг эх олон нийтэд хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, төлөвшүүлж байгаа үйл ажиллагаагаа өдрийн дэглэмийн дагуу танилцуулах, буюу төсөв санхүү, хөрөнгө оруулалт, тохижилт үйлчилгээ, хоолны амт чанар, нэр төрөл, хүрэлцээ хангамжыг ард иргэд, олон нийтэд өглөөний 900 ээс оройн   1730 цагийн хооронд сурталчлан танилцуулах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах явдал байв.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр зохион байгуулагдсан үйл ажиллагаа:

1.    Бүлгүүд өртөө болж цэцэрлэгийн үйл ажиллагааг өдрийн дэглэмийн дагуу танилцуулж сурталчилах ажлыг зохион байгуулав.

 

Өртөө 1. Өглөөний дасгалыг удирдан зохион байгуулах үйл ажиллагааг 

Ж. Наранцацрал багштай Дунд бүлгийн хүүхдүүд маань жагсаал зохион байгуулалт, бие халаалт, Шувуухай бие хөгжүүлэх дасгалуудаа хийж үзүүллээ.

Өртөө 2.Эрүүл ахуйг сахих үйл ажиллагааг Х. Насанбат багштай Ахлах А бүлэг Гараа хэрхэн угаах тухай ярилцан, гараа дарааллын дагуу угааж үзүүлэв.

Өртөө 3.Өглөөний цай уух үйл ажиллагааг  Д. Дэлгэрхишиг багштай Бага бүлэг зохион байгуулж, хүүхдүүд цайгаа асгалгүй ууж, боорцогоо үйрүүлж хаялгүй цэвэр нямбай иддэгээ эцэг эхдээ харуулав.

Өртөө 4.Хөгжүүлэх үйл ажиллагаа:

   Тухайн өдрийн Зориуд зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг Г. Ринчинбат багш Бэлтгэл Б бүлэгтээ Дүрслэх урлаг чиглэлийн хөгжүүлэх үйл ажиллагааг Хүнсний ногоо сэдвээр бүлгийн хүүхдүүддээ удирдан зохион байгуулж үзүүлэв.

Өртөө 5.Төвүүдийн үйл ажиллагаа Багш Б. Тойхорол

     Хүүхдүүд өөрсдөө сонголт хийж Хэл яриа-Ном, Дүрслэх урлаг, Математик, Хөдөлгөөн-Эрүүл мэнд, Байгаль нийгмийн орчны чиглэлүүдээр төрөл бүрийн даалгаваруудыг хийж гүйцэтгэж сэтгэхүй, гарын жижиг булчин, хэл яриа зэрэг нь сайтар хөгжиж байгаагаа аав ээждээ үзүүлж сонирхуулав.

Өртөө 6.  Хөгжүүлэх сургалт Хөгжмийн багш Ч. Данаажав

   Дууны хөгжүүлэх сургалтыг хөгжмийн багш Ч. Данаажав Ахлах Б бүлгийн хүүхдүүдэд удирдан зохион байгуулж үзүүлсэн бөгөөд, хөгжүүлэх сургалтаар “Гэрэлт нарны хүүхдүүд” дууг зааж хүүхдүүдийг хөгжмийн аялгууг мэдэрч дуулдаг, дууны үгийг зөв тод хэлж дуулдаг болгоход анхаарч ажиллав.

Өртөө 7. Хөгжөөн баясгах үйл ажиллагаа Багш М. Мөнхтуяа

Хөгжөөн баясгах үйл ажиллагаагаар  багш М. Мөнхтуяа Дунд Б бүлэгт “Ах дүү тооройнууд” Үлгэрийг хүүхдүүдэд цахим хэлбэрээр үзүүлж ярилцан, ширээний театраар тоглоцгоов.

Өртөө 8. Арга зүйч Х. Должинсүрэн “Хүүхдийн хөгжил, төлөвшилд хөлөгт тоглоом нөлөөлөх нь сэдэвт сургалтыг явуулж, үйлчлэгч Бямбадолгор, Болор-Эрдэнэ, Должиндолгор нар дадлага ажлаар Майхан, Гэр, Тэмээн таваг зэрэг тоглоомуудыг эцэг эхчүүдэд зааж өгч хөлөгт тоглоомыг тоглох аргачлалыг удирдан зохион байгууллаа.

Өртөө 7. Төсөвийн ил тод байдал санхүү хөрөнгө оруулалтын талаар Нягтлан бодогч Р. Энхзул эцэг эхчүүдэд мэдээлэл хийсэн. Илүү мэдээлэл авахыг хүсвэл байгууллагын коридорт самбар ажиллуулж байгаа тул сонирхсон мэдээллээ самбараас авахыг зөвлөв.

Өртөө 8.Эцэг эхчүүд болон цэцэрлэгийн гал тогооны зүгээс хоолны үзэсгэлэн гаргалаа

Өртөөнүүдээр тойрч үйл ажиллагаануудыг сонирхож, танилцаад сургалтуудад сууж мэдээлэл авсан эцэг эхчүүдээс Арвайхээр сумын 9 дүгээр цэцэрлэгийн Заах аргын нэгдлээс сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэж цаашид авах арга хэмжээг төлөвлөн гаргаж багш ажилчиддаа танилцууллаа.

 

                        ТАЙЛАН БИЧСЭН:

                                   АРГАЗҮЙЧ                        Х. ДОЛЖИНСҮРЭН

------------------------------------------oOo--------------------------------------------------------------------------------------oOo--------------------------------------------------------------------------------------oOo--------------------------------------------