5-р цэцэрлэг


“СПОРТ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ 
           Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн  захиргаа,    Д.Баярмаа,  Л.Мягмар  багштай  Дунд бүлэг, эцэг эхийн зөвлөл  хамтран цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд “Спорт өдөрлөг”-ийн арга хэмжээг  “ОЛС ТАТАЛТ”, “ДАРТС”,  “ГАР БӨМБӨГ” гэсэн төрлүүдээр зохион байгууллаа. Тэмцээнүүдэд нэг бүлгээс  28 эцэг эх  буюу цэцэрлэгийн хэмжээнд нийт 180-аад эцэг эх оролцлоо.
        “ОЛС ТАТАЛТ”-ын тэмцээнд бүлэг бүрээс 5 эмэгтэй, 5 эрэгтэй оролцож хүчээ үзсэнээс Д.Мэндбаяр багштай Ахлах “А” бүлэг тэргүүлж, Д.Оюунсүрэн багштай, Т.Нарантуяа багштай Бэлтгэл “А” бүлэг ”Гутгаар” байр, “ДАРТС” шидэлтийн тэмцээнд мөн бүлэг бүрээс 5 эмэгтэй, 5 эрэгтэй оролцож Д.Оюунсүрэн багштай Бага бүлэг “Тэргүүн” байр,  , М.Төмөрдулам багштай Ахлах”Б” бүлэг “Гутгаар” байр, “ГАР БӨМБӨГ”-ийн тэмцээнд  Д.Оюунсүрэн багштай О.Үйтүмэн ахлачтай Бага бүлэг “Тэргүүн” байр,  Д.Баярмаа багштай н.Сүрмаахорол ахлагчтай  Дунд бүлэг “Дэд” байр,  М.Төмөрдулам багштай н.Бямбадорж ахлагчтай Ахлах”Б” бүлэг “Гутгаар” байр  тус тус эзэлж тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд: 
- Д.Оюунсүрэн багштай О.Үйтүмэн ахлачтай Бага бүлгийн баг тамирчид “Тэргүүн” байр “Өргөмжлөл”  шилжин явах цом, мөнгөн шагнал
- Д.Мэндбаяр багштай        Ахлах “А” бүлэг  “Дэд” байр  ”Өргөмжлөл”, мөнгөн шагналаар
- Д.Баярмаа багштай н.Сүрмаахорол ахлагчтай  Дунд бүлгийн баг тамирчид  “Гутгаар” байр  “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.
        Мөн тэмцээн тус бүрийн  эхний 3 байр нь  “Өргөмжлөл”, медалийн шагналтай байсан бөгөөд  тэмцээнүүдэд эцэг эхчүүд давхардаж ороогүй нэг хүн нэг тэмцээнд орж олон хүнийг хамруулсанаараа эцэг эхчүүдийн сэтгэлд хүрсэн  онцлог тэмцээн боллоо.
       Энэхүү өдөрлөгийг  хамтран зохион байгуулсан  н.Сүрмаахорол даргатай эцэг эхийн зөвлөл болон Д.Баярмаа, Л.Мягмар багштай Дунд бүлгийн эцэг эхчүүд, мөн өдөрлөгт  идэвхтэй  оролцсон бүх бүлгийн эцэг эхчүүд, багш нартаа баярлаж талархсанаа  илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.   
АРВАЙХЭЭР  СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА  ЗААХ АРГЫН НЭГДЭЛ
 
“МААМУУ НААШ ИР” ДУУНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, төрийн шагналт С.Лхамсүрэнгийн шүлэг "Маамуу нааш ир" дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ жил тохиож байна. 
Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй.
Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурсан энэ гайхамшигт дууны ойн баярыг  тохиолдуулан цэцэрлэгийн  хүүхдүүд  “Маамуу нааш ир” дууг дуулж хүндэтгэл үзүүллээ.
 
Илтгэлийн тэмцээн зохион байгуулагдлаа
Сургалт арга зүйн байгууллагын 60 жилийн ойн хүрээнд Багш удирдах ажилтнуудын хүүхдийн төлөвшил, хандлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүнийгээ шийдвэрлэж буй санал санаачлага, туршлагыг нийтийн хүртээл болгох, тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд бүтээлчээр суралцуулах зорилготойгоор “Хүүхдийн төлөвшил, хандлагын өнөөгийн байдал шийдвэрлэх асуудал, арга зам” сэдэвт 2016 оны шилдэг илтгэл шалгаруулах  цэцэрлэгийн түвшний хэлэлцүүлэг шалгаруулалтыг 10 дугаар сарын 17-ны өдөр  тус цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгууллаа. Шалгаруулалтанд 8 багш  оролцож багш Д.Оюунсүрэн “Сэдэвт тоглоом хүүхдийн төлөвшилд нөлөөлөх нь” илтгэлээр “Тэргүүн” байр, багш Д.Мэндбаяр “Бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд ардын уламжлалт ёс заншил нөлөөлөх нь” илтгэлээр “Дэд” байр, багш П.Эрдэнэчимэг  “Хүүхдийн хөгжил  төлөвшилд хөгжмийн хичээлийн гүйцэтгэх үүрэг” илтгэлээр  “Гутгаар” байр  тус тус эзэлж,   багш  Д.Оюунсүрэнгийн  “Сэдэвт тоглоом хүүхдийн төлөвшилд нөлөөлөх нь” илтгэл дараагийн шатны шалгаруулалтанд оролцох эрх авсан бөгөөд Аймгийн түвшний шалгаруулалтанд орох 19 илтгэлд шалга
 
Багш нарын баярыг угтан олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа
 
Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн захиргаа, Заах аргын нэгдэлээс “Багш нарын баяр” угтаж багш ажилчдын оюуны алжаалыг тайлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш ажилчдын авьяасыг нээн харуулах зорилготойгоор “Яг түүн шиг”, “АХА”, “Хөгжилтэй буухиа” зэрэг тэмцээнүүдийг   багш ажилчдын дунд  зохион байгууллаа. Тэмцээнд 18 багш ажилчид оролцсон бөгөөд “АХА” тэмцээнд багш М.Төмөрдулам “Тэргүүн”  байр, багш Т.Нарантуяа “Дэд” байр, багш Д.Оюунсүрэн “Гутгаар” байр  тус тус эзэлсэн бол “Хөгжилтэй буухиа” тэмцээнд  туслах багш Т.Пүрэвдулам “Тэргүүн” байр, багш Ч.Пүрэвдулам “Дэд” байр, нярав С.Бадамхорол “Гутгаар “ байр  мөн “Яг түүн шиг” тэмцээнд багш ажилчид яруу найрагч,  жүжигчин,  дуучидыг дуурайж өрсөлдсөнөөс “Тэргүүн” байрыг хөгжмийн багш П.Эрдэнэчимэг  “Бүүвэйл хорвоо” дууг  Ардын жүжигчин  н.Түмэндэмбэрэлийн дуулсанаар, “Дэд” байрыг багш  Т.Нарантуяа “Дөрвөн улирал” дууг Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулснаар, “Гутгаар” байрыг туслах багш Р.Мягмаржав “Сэрэлт” киноны  Сүрэнгийн дүрээр тус тус эзэлсэн байна. Багш ажилчдыг 3-н тэмцээний нийлбэр дүнгээр бага онооны систэмээр дүгнэж байр эзлүүлэхэд  хөгжмийн багш П.Эрдэнэчимэг “Тэргүүн” байр, багш Т.Нарантуяа “Дэд” байр, туслах багш Р.Мягмаржав, багш Д.Оюунсүрэн нар   “Гутгаар” байрыг тус тус эзэлж “Өргөмжлөл” мөнгөн 
 
        
 
            Хүүхдүүд сурсан мэдсэнээ эцэг эхчүүддээ тайлагналаа
 
2015-2016 оны хичээлийн жилийн тайланг   бүх эцэг эхчүүдэд захидал хэлбэрээр хүргүүлж, 5 дугаар сарын 28-нд хичээлийн жилийн "Шилдэг төгсөгчид" болон "Шилдэг багш, ажилтан"-уудаа шалгаруулан урамшуулж,  хөгжүүлэх сургалтууд болон хичээлийн жилд хүүхэд юу сурч хөгжсөнөөрөө тайлан тавьсан. Тайланд нийт  156 хүүхэд хамрагдсан.Цэцэрлэгийн хашаанд 4 төрлийн 205 модоор ногоон багйууламжаа нэмэгдүүллээ.
 
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.  Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл, өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан.   Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллагын эко орчин бүрдүүлэх зорилгоор  залуу эцэг эхчүүд,  багш ажилчдын хамтаар улиас, бургас, шинэс зэргийн  200 гаруй  модны нүх ухаж суулгалт хийсэн.  
 
 
 БАГШ АЖИЛЧДЫН “УРАН ЖИРГЭЭ” УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
 
Арвайхээр сумын 5 цэцэрлэгийн заах аргын нэгдэлээс багш ажилчдын дунд “Уран жиргээ” уран уншлагын  тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 15 багш ажилчид оролцсон бөгөөд тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж эхний шатанд багш ажилчид өөрсдийн бэлдэж ирсэн 2-6 насны хүүхдийн шүлэг, өгүүллэгээр өрсөлдсөн бол 2 дугаар шатанд шүүгдийн бэлдсэн  шүлэг,  өгүүллэгийг сугалаагаар уншиж өрсөлдлөө. Тэмцээнийг шүлэг,  өгүүллэгийн сонголт /2-6 насны Хүүхдийн насны онцлогт тохирсон байх/, дуухоолойныөнгө,  нүүрнийхувирал, сэтгэлхөдлөл, шүлэг, өгүүллэгийн агуулгаднийцүүлэнурантодунших, үгийгзөвхэлж байгаа байдал, хувцаслалт, тайзнысоёлзэргийг харгалзан шалгаруулсан бөгөөд 1 дүгээр шатны шалгаруулалтаас  Багш М.Төмөрдулам, багш Д.Оюунсүрэн, багш Т.Дэмбэрэлдаваа,  туслах багш Р.Мягмаржав, Л.Мягмар, тогооч А.Нарангэрэл нар шалгаран 2 дугаар шатанд оролцлоо. 2 дугаар шатны шалгаруулалтаас багш М.Төмөрдулам “Хөлөндөө өндөгтэй унага”  шүлгээр “Тэргүүн” байр, багш Д.Оюунсүрэн “Оймс” шүлгээр “Дэд” байр, багш Т.Дэмбэрэлдаваа “Атаман туулай” шүлгээр “Гутгаар” байр тус тус эзэллээ. 
 
“БИ ЭСТРАДЫН ДУУЧИН 2016” НААДМААС ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2016 оны  03 сарын 24-нд болсон “Би эстрадын дуучин” аймгийн уралдаанд тус цэцэрлэгийн Бэлтгэл бүлгийн Ууганбаярын Баярсайхан, Ганбаатарын Нандин-Эрдэнэ нар амжилттай оролцон Ууганбаярын Баярсайхан “Тэргүүн” байр эзлэн улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдсанбөгөөд  улмаар Монголын Хүүхдийн ордноос зохион явуулдаг “Би эстрадын дуучин” 18 дахь удаагийн  улсын наадам 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж наадамд аймаг дүүргүүдээс шалгарсан  цэцэрлэгийн насны  24  хүүхэд оролцсоноос  Ууганбаярын Баярсайхан алтан медаль,  Хүүхдийн төлөө төвийн  “АВЬЯАС”  медалиар тус тус шагнагдсан бөгөөд 2013 оны “Би эстрадын дуучин” наадмын “ГРАНПРИ” шагналыг авч байсан авьяаслаг хүүхэд юм. 
       
 
ТУРШИН ЗААХ ДАДЛАГЫГ 6 ОЮУТАН 28 ХОНОГИЙН ДАДЛАГА ХИЙЛЭЭ 
Тус цэцэрлэгт МУБИС-ийн СӨБС-ийн 6 оюутан  03 дугаар сарын 14-өөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл туршин заах дадлагыг хийлээ. Дадлага хийх хугацаандаа  хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, эцэг эхчүүдэд эрүүл ахуй, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, дадал хэвшил зэрэг сэдвээр сургалт хийж, тэмцээн уралдаан,  нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаануудыг  зохион явуулж үр бүтээлтэй ажилласан. 
       
ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Томуу, томуу төст болон “Улаан бурхан” өвчний өвчлөл их байгаатай холбогдон цэцэрлэгийн хэмжээгээр ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу өдөр бүр хүүхдүүдэд тандалт хийн эцэг эхчүүдэд  “Эрүүл мэнд”-ийн сургалтыг “Энхийн хүрд” Эрүүл мэндийн төвийн эмч Бунджав, тус цэцэрлэгийн эмч Н.Сайнзаяа нар  зохион байгуулж, 04 дүгээр сарын 01-нээс Витаминжуулалтын аян зарлан хүүхдүүдийг витаминжуулж байна. 
 
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД  ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256 ДУГААР АНГИЙН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 
Цэцэрлэгийн хүүхдүүдийг  цэрэг, эх орноороо бахархах, хайрлах,  эх оронч сэтгэлгээтэй болгох, биеийн тамирын жагсаал зохион байгуулалттай танилцуулах    зорилгоор тус цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг  Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Жишээ нь: Цэргийн амрах байр, алдрын танхим, их буу, танк, 16 тоот гимнастикийг бөмбөрийн цохилтоор хийж гүйцэтгэх,  жагсаал зохион байгуулалт зэргийг үзэж сонирхсоноос гадна цэргүүдтэй өдрийн хоолонд орж,   буу зэвсэгийг өөсдийн гараар барьж үзэж дурсгалын зураг татууллаа. Мөн хүүхдүүд маань “Цэрэг ах миний бодлоор” сэдэвт зургийг зурж алдрын танхимд үзэсгэлэн гаргалаа. 
  
      
 
“ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР”  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 
Арвайхээр сумын  5 дугаар цэцэрлэгээс  “Гэр бүлийн баяр хөөр” сэдэвт сургалтыг  тус цэцэрлэгийн  эрхлэгч Ц.Лүндээжанцан  эцэг эхчүүдэд 3 үе шаттайгаар зохион байгууллаа.  Сургалтанд цэцэрлэгийн анги, бүлэг бүрийн эцэг эхийн төлөөлөл   45 эцэг эхчүүд оролцсон. Мөн багш ажилчдад сургалтыг зохион байгуулсан бөгөөд  цаашид цэцэрлэгийн багш, ажилчдын гэр бүл болон сургалтанд хамрагдаагүй эцэг эхчүүдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 
                           
 
Шинэ зуун бүсээс зохион байгуулагдсан "Сайн үйл ажиллагаа", илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо
             Бүсийн “Сайн үйл ажиллагаа”, сайн туршлагын илтгэл шалгаруулах  үйл ажиллагаанд Дунд “Б” бүлгийн багш М.Төмөрдулам “Дүрслэх урлаг” чиглэлээр 1 дүгээр байр,  “Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо” сэдвээр бага бүлгийн багш Т.Дэмбэрэлдаваа илтгэл тавьж 3 дугаар байр  тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн. 
 
 “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ “ ӨДӨРЛӨГИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ХАНГАН ОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСНААРАА ОНЦЛОГ БОЛЛОО
 
 
Ардын уламжлалт тоглоом наадгай болон зан үйлд суралцах, өв уламжлалаараа бахархах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор “Дээлтэй монгол” өдөрлөгийг  цэцэрлэгийн 6 бүлгийн 195 хүүхэд, 167 эцэг эхийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд бүлгүүд ардын уламжлалт тоглоом наадгай болон хувцас, ёс заншилын талаар төрөл бүрийн үйл ажиллагаа явууллаа.
Үүнд: 
- Бага бүлэг ”Ардын ёс заншил” –ын талаар     эцэг эх, хүүхдүүдэд  таниулж  эцэг эхчүүд   ардын уламжлалт тоглоомнуудыг авч ирж тоглоомоо танилцуулсан. 
- Дунд “А”  бүлэг “Аав, ээж, би”, “Алаг мэлхий” өрөх тэмцээн  
- Дунд”Б” бүлэг “Алаг мэлхий”, “Дөрвөн бэрх”,” Цагаан тэмээцэх”
- Ахлах”А” бүлэг  “Дэмбээ”-ний тэмцээн,  Сампин зангидах, Ардын дуу хэн сайн дуулах вэ?, Шагай шүүрэх, Алаг мэлхий, асуулт хариултын тэмцээн 
- Ахлах”Б” бүлэг “Золгох ёс”, “Алаг мэлхий өрөх”, “Дөрвөн бэрх”
- Бэлтгэл бүлэг Монгол наадгайн танилцуулга, “Бэсрэг наадам” тус тус  зохион байгуулж , ”Сайхан хувцастай хүү, охин”, “Сайхан хувцастай гэр бүл” шалгаруулсан. 
Бүлгүүдийг зохион байгуулсан үйл ажиллагаа, эцэг эхийн  оролцоо,  бүлэгт монгол ардын тоглоом наадгай, ёс заншил, зан үйл болон  хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх зүйл  хийсэн зэргийг  харгалзан  байр эзлүүлэхэд Д.Оюунсүрэн багштай Бэлтгэл бүлэг, Д.Мэндбаяр багштай Дунд “А” бүлгүүд тэргүүлсэн бөгөөд бусад анги бүлгүүд идэвх,  санаачлагатай  сайн оролцсон юм. 
 
          
“ШАГАЙН НААДГАЙ” ТЭМЦЭЭН
 
“Шагайн наадгай” тэмцээнийг “Шагай шүүрэх”, “Морь уралдуулах”, “Мянгацах”, “Тэмээ уралдуулах”, “Хумбарай хаях” гэсэн 5 төрлөөр зохион байгууллаа.
1. “Шагай шүүрэх” төрөлд бүлэг бүрийн эцэг эхийн төлөөлөл 6 аав оролцсоноос   
-    Ахлах”А” бүлэг  Б.Гантулга “Тэргүүн” байр
-  Дунд ”Б” бүлэг  Л.Баярхүү “Дэд” байр
- Бэлтгэл бүлэг  Б.Алтанхуяг “Гутгаар” байр 
2. “Морь уралдуулах” төрөлд 12 хүүхэд оролцож 
- Ахлах”А” бүлэг  Т.Болор-Сувд “Тэргүүн” байр
-  Дунд “А” бүлэг Б.Цолмон  Дэд” байр
-   Ахлах”А” бүлэг  О.Нандин-Эрдэнэ “Гутгаар” байр
3. “Мянгацах” төрөлд 6 эцэг эх оролцож 
- “Тэргүүн” байр- Бага бүлэг Э.Нэргүй 
- “Дэд” байр – Ахлах “Б”  З.Бат-Эрдэнэ
- “Гутгаар” байр – Дунд “А” Ч.Оюунбаатар
4. “Хумбарай” хаях төрөлд 6 эцэг эх оролцож
- “Тэргүүн” байр – Бэлтгэл бүлэг З.Баяржаргал
- “Дэд” байр – Дунд “А” бүлэг  Ц.Батсайхан
- “Гутгаар” байр – Дунд “Б” бүлэг Б.Даваадэмбэрэл 
5. “Тэмээ уралдуулах”  төрөлд  12 хүүхэд оролцож
- “Тэргүүн” байр – Дунд “Б”  бүлэг Б.Мөнгөндарь
- “Дэд” байр – Бэлтгэл  бүлэг  А.Бархасвад
- “Гутгаар” байр – Бэлтгэл  бүлэг Б.Анхбаяр нар тус тус  эзэлсэн байна.
“ТЭР БӨХ ХЭНИЙ  ХЭН БЭ” Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаан боллоо.
 
2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр
 
           Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэг нь Спортын ордонтой хамтран  цэцэрлэгийн хүүхдүүдийг  монгол бөхөөрөө бахархах, бөхийн дэвээ шаваа, ёс дүрэмтэй  танилцуулах   зорилгоор цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Тэр бөх хэний хэн бэ?” бөхийн тэмцээнийг зохион байгуулж  тэмцээнд 31  хүүхэд оролцсон. Барилдаанд Бэлтгэл бүлгийн Д.Дамдиндорж, С.Золбоо, Ч.Отгонбаатар, Ч.Пүрэв-Очир, Ө.Товууманал, Д.Тэлмүүн нар тунаж  үлдэн тойргоор барилдан Ө.Товууманал түрүүлж,  Д.Дэлгэрмөрөн үзүүрлэн С.Золбоо, Ч.Отгонбаатар нар  удаах байруудад орсон амжилт үзүүлсэн.
 
                 
                      
 
АРВАЙХЭЭР СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН  ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН
“ГАР БӨМБӨГ-2015” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
 
 
 Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн  эцэг эхчүүдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Гар бөмбөг”-ийн тэмцээн      2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 дүгээр сургуулийн Спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг Т.Нарантуяа багштай Ахлах-А бүлэг зохион байгуулж явуулсан бөгөөд  тэмцээнд  6 бүлгийн 6 баг тамирчид оролцож Т. Дэмбэрэлдаваа багштай Бага бүлгийн  н.Сүрмаахорлоо ахлагчтай  баг тамирчид  “Тэргүүн” байр эзэлж  “Шилжин явах цом”, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар, М.Төмөрдулам багштай Дунд-Б бүлгийн н.Бямбадорж  ахлагчтай баг “Дэд” байр  “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар,  Д.Оюунсүрэн багштай Бэлтгэл бүлгийн н.Сумьяа ахлагчтай баг “Гутгаар” байр  “Өргөмжлөл”, мөнгөн шагнал,  Ч.Пүрэвдулам  багштай Ахлах-Б бүлгийн н.Цэдэн-Аюуш  ахлагчтай баг “Тусгай байр”  эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.   Мөн Д.Мэндбаяр багштай Дунд-А бүлэг, Т.Нарантуяа багштай Ахлах-А бүлгүүд амжилттай оролцсон байна.
          
 
БАГА БҮЛГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ” СПОРТ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
2015 оны11 дүгээр сарын 21-ны өдөр 
Бүлгийн эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх зорилго бүхий спорт өдөрлөгийг зохион явууллаа.
Өдөрлөгт гар бөмбөг, сагсан бөмбөг тоглохоос гадна 4 багт хуваагдан багуудын мэндчилгээ, буухиа тэмцээн, чанга шивнээ, аяга хураах зэрэг авхаалж самбаа, хурд хүч сорьсон өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.
 
         
 
АРВАЙХЭЭР СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”, “АЛТАН НАМАР”  ӨДӨРЛӨГИЙН  ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ЭЦЭГ ЭХЧҮҮД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛАА.
 
2015.10.21
Тус цэцэрлэг нь ““НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”, “АЛТАН НАМАР”  ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээг төлөвлөгөөний дагуу 2015 оны 10 дугаар сарын20-ны өдөр явууллаа. 
Бүлэг бүрийн хүүхдийн сурч мэдсэн зүйлээр урлагийн тоглолтыг    хөгжмийн багш П.Эрдэнэчимэг, бүлгүүдийн багш нар хамтран зохион байгуулж эцэг эхчүүдэд  үзүүллээ. Энэ тоглолтонд Бэлтгэл, Ахлах ”А”, Ахлах ”Б”, Дунд “А”, Дунд “Б”   бүлгүүдийн  32 хүүхэд оролцож, бүлгүүдийн эцэг эхийн төлөөлөл 56  хүн үзэж   сонирхсон. Мөн Онцгой байдлын газрын ахлах ахлагч Г.Энхцэцэг, ахлах ахлагч С.Отгончимэг нар Ахлах “А”, Ахлах “Б”, Бэлтгэл бүлгийн 137 хүүхдэд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалтыг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр  зохион  байгуулсан. 
Бүлгүүдийн эцэг эх, багш, хүүхдийн хамтарсан “Навчаар урлахуй” бүтээлийн үзэсгэлэнг бүлэг бүрт зохион байгуулж, эцэг эхчүүд    навчаар төрөл бүрийн зүйл, амьтан хийж болдгыг үзэж сонирхсон  бөгөөд үзэсгэлэнд Д.Мэндбаяр багштай  Дунд “А” бүлгийн эцэг эхчүүд идэвхтэй оролцсон байна. 
Тогооч нар цэцэрлэгийн хүүхдүүдэд өгдөг  10 нэр төрлийн ундаа  жүүс,  16 нэр төрлийн 1,2 дугаар хоолыг   бэлдэн   үзэсгэлэн гаргаж, амтлуулан эцэг эхчүүдээс өндөр үнэлэлт авлаа. Үзэсгэлэнг 52 хүн үзэж амталгаа хийсэн.
Цэцэрлэгийн нийт эцэг эхчүүдийн хурлыг тус өдрийн 1600 цагт зохион байгуулж, хурлаар  цэцэрлэгийн 30 жилийн ойг тэмдэглэхэд эцэг эхчүүдээс  хандивласан мөнгөний зарцуулалтыг  тайлагнаж, цэцэрлэгийн захиргаа, багш, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарын гурвалсан гэрээг хэлэлцэж баталсан.  Хуралд нийт 82 эцэг эхчүүд оролцсон.
  “Бат сурвалж” эмнэлэгийн эрхлэгч  эмч н.Сэлэнгийг урьж  хүүхдийн шүдний өвчлөлийн талаар сургалт   зохион байгуулсан бөгөөд сургалтаар   эцэг эхчүүдэд хүүхдийн шүдийг яаж угаалгах, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх,  эмчлүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, өөрийн эмнэлэгт  тус цэцэрлэгийн хүүхдүүдийг  хөнгөлттэй үнээр  эмчлүүлэхийг санал болгосон нь үр дүнтэй ажил боллоо. 
Хурлаар эцэг эхчүүдийн дунд саналын хайрцаг аялуулж санал хүсэлтийг авахад 18 санал хүсэлт ирснээс давхардсан тоогоор  талархсанаа илэрхийлж, амжилт хүссэн 8, шүдний өвчлөлийг эмчлүүлэхийг дэмжсэн 4, хамтран ажиллах гэрээг дэмжсэн 11, хоол амт чанар сайн байна гэсэн 5, цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой 3 санал  тус тус ирсэн байна.
Цэцэрлэгийн эмч Н.Сайнзаяа эцэг эхчүүдэд хүүхдийн эрүүл ахуйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан.