ЕБ-ын 1 дүгээр сургууль


Өвөрхангай аймгийнАлтан гадас одонт

ЕБ-ын Iсургуулийн үйл ажиллагааны тайлан

 

Нээлттэй хаалганы өдөр

"Алтан гадас одонт" ЕБ-ын I сургуулийн хүмүүжлийн ажлын нээлт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. Үүнд өнгөрсөн хичээлийн жилд хичээллэсэн хөгжүүлэх сургалтын тайлант өдөрлөг болж 300 хүүхдийн найрал дуу, 200 хүүхдийн бишгүүр, 300 хүүхдийн Flash mob, 50 хүүхдийн үндэсний хөгжмийн тоглолт, эцэг эхчүүдэд нээлттэй урилгат хичээлүүдийг зохион байгууллаа.

                                                                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Нэг сургууль 10 клуб" аян

"Нэг сургууль 10 клуб" аяны нээлт болж, 13 ХӨУБ-д шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа боллоо.аяны нээлт болж, 13 ХӨУБ-д шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа боллоо.

 

 

 

 

 

                                           

 

 

Багш нарын гар бөмбөгийн тэмцээн

Багш нарын баярын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг "Гар бөмбөг"-ийн тэмцээн амжилттай боллоо.Үүнд Iбайр ахлагчтай , мөнгөн медаль ахлагчтай, хүрэл медаль ахлагчтай багууд тус тус шалгарлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүхэд хөгжлийн төв”-тэй боллоо

ДЗОУБ-ын ӨОНХХөтөлбөрөөс санхүүжүүлэн, сургуулийн захиргаа засвар үйлчилгээг нь хийж "Хүүхэд хөгжлийн төв"-тэй болж, нээлттээ хийлээ. Хүүхдүд маань тэгш оролцоо, тэгш боломжоор хангагдлаа.

 

 

 

 

 

Говийн бүсийн IIIолимпиадад амжилттай оролцлоо

Монгол улсын гавьяат багш Н.Банзрагчийн нэрэмжит математикийн олимдиадад Баянхонгор аймагт энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ЕБ-ын 1-р сургуулийн баг амжилттай оролцож багаараа II байрт шалгарлаа. Тус олимпиадад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 1400 гаруй сурагчид оролцож багийн дүнгээр Өвөрхангай аймгийн баг "Тэргүүн байр" эзэлсэн. Манай сургуулийн 3б ангийн сурагч Т.Дөлгөөн алтан медаль /бэлтгэсэн багш Ч.Оюунцэцэг/, 5г ангийн сурагч Б.Зориг-Эрдэнэ алтан медаль /бэлтгэсэн багш А.Билэгжаргал/, 8е ангийн сурагч Ж.Баярсайхан алтан медаль, М.Бямбажаргал хүрэл медаль /бэлтгэсэн багш С.Нямсүрэн/, 10в ангийн сурагч Б.Цогзоллхам хүрэл медаль /бэлтгэсэн багш Б.Энх-орчлон/ тус тус хүртлээ. Багш, сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Багш нарын баярын арга хэмжээ

"Монголын багш нарын баярын 51 дэх өдөр"-ийн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж БШУСЯамны "Тэргүүний ажилтан"-аар "Шинэ зуун бүсийн төв"-ийн арга зүйч С.Шийлэгцэрэн, БШУСЯамны "Жуух бичиг"-ээр гадаад хэлний багш Ш.Хишигмаа,түүх нийгмийн ухааны багш Д.Отгонжаргал, "Өвөрхангай аймгийн ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам"-ыг хангасан "Тэргүүн"-ний багшаар монгол хэлний багш Т.Баярмаа, бага ангийн багш Д.Цэцэгмаа, физикийн багш А.Батцэцэг, биологийн багшаар Л.Тайвандулам нар тус тус шагнагдлаа. Мөн "Сургуулийн аварга багш"-аар биеийн тамирын багш Ц.Отгонбямба, бага ангийн багш Ч.Оюунцэцэг, Шилдэг залуу багшаар монгол хэлний багш Л.Батчимэг, шилдэг ажилтнаар И.Алтантуул нар шалгарч амжилт бүтээлээр хамт олноо манлайлан ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлхийн алхалтын өдөр-ийн арга хэмжээ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир спортын газартай хамтран "Дэлхийн алхалтын өдөр"-ийг "Жин жиндээ жимбийе" уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургууль зэрэг 10 байгууллагын 100 гаруй албан хаагч, хүүхэд, залуучууд идэвхтэй оролцсноос манай сургуулийн "Залуу эмч" бүлгэм, "Ногоон төгөл" эко клубын хамтарсан баг ТЭРГҮҮН байранд шалгарлаа.

 

 

 

 

 

 

 Залуу багш нарт ХГҮА хичээлээр үзүүлэх  заалаа

Шинэ зуун бүсийн төвийн сургуулиудын анги удирдсан залуу багш нарт ХГҮА хичээлээр үзүүлэх хичээлийг "Алтан гадас одонт" ЕБ-ын I сургуулийн залуу багш Тайвандулам 8е ангид "Амжилтаа бататгах нь" сэдвээр заасан. Тус хичээлд Шинэ зуун бүсийн төвийн 35 багш сууж, ХГҮА хичээлийг хэрхэн ангидаа зохион байгуулж ямар үр дүнд хүрэх талаар тодорхой арга зүй хуримтлуулж, өөрийн заах хичээлтэй уялдуулан шинэ санаа авлаа.

 

 

 

 

 

 

 

                                                                                                                

 

 

 

Äýëõèéí íèéòèéí îõèäûí ºäðèéã òîõèîëäóóëàí 7-8-ð àíãèéí îõèäûí òóëãàìäñàí àñóóäàëä çºâëºãºº ºã÷, ñóðãóóëèéí îð÷èíä îõèäûí ýðõèéã õàìãààëàõ, òýäíèé äóó õîîëîéã сонсож, шийдвэрлэх түвшинд хүргэн ажиллах зорилготой “Охидын шивнээ” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 7-8-р ангийн 13 бүлгийн 39 охин хамрагдаж ангийн охидод тулгамддаг асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, цаашид хэрхэн өөрсдийн оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэн ажиллах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Сургуулийн эмч Г.Цогзолмаа охидын эрүүл мэндийн талаар сургалт, Нийгмийн ажилтан Б.Сайнбилэг “Аливаа бэрхшээлийг даван туулах чадвар” сэдвээр сургалт зохион байгуулж, охидын асуусан асуултанд хариулт өглөө.

 

 

 

 

 

 

 ЕБ-ЫН I СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

         Сургуулийн багш, ажилчид, сурагчдын үндэсний хувцасны арвин баялаг түүх, соёлыг  өвлүүлэх, үндэсний хувцасаараа гоёх, бахархах үзэл төлөвшүүлэх зорилогтой “Дээлтэй Монгол” өдөрлөгийг ЕБ-ын 1-р сургуулийн захиргаа, Түүх, Газарзүйн ЗАН-тэй хамтран 2016 оны 02-р сарын 22-ны өдөр зохион байгуулж багш, ажилчид, сурагчид үндэсний дээл хувцасаараа гоёж ирэн оролцолоо. Өдөрлөгийн үеэр 8,12-р ангийн дунд “Дөрвөн бэрх” тэмцээн, сурагчдын дунд Үндэсний бөхийн барилдаан, багш, ажилчид, сурагч, анги хамт олны дунд өвөрмөц хийцтэй, загварлаг үндэсний дээл, хувцасаараа гоёсон багш, сурагч, ангийг шалгаруулан сургуулийн захиргаанаас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Өдөрлөгт анги бүр идэвхтэй оролцож үндэсний хувцасаараа 100% бүрэн хувцасласан ангийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа  нь бахархууштай байлаа.

 

 

 

 

 

 

Багш, ажилчдаас үндэсний дээл хувцасаараа гоёж ирэн шалгарсан багш нар

      

Сурагчдын дунд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан

 

  

Үндэсний тоглоом наадгайгаар хичээлээс гадуурх ажлыг анги удирдсан багш нар ангидаа зохион байгууллаа.

  

Анги бүрээс шалгарсан эрэгтэй-1, эмэгтэй-1 сурагчдад шагнал гардуулах арга хэмжээ

 

 

 

 

 

ЕБ-ЫН I СУРГУУЛЬ

 

Дотуур байрын сурагчдын дунд зохион байгуулсан явган аяллын                                                   тэмцээний тайлан

 

2016.04.20.

         Явган аяллын тэмцээнд Арвайхээр сумын ЕБ-ынIсургуулийн Дотуур байрын 50 сурагч 5 багт хуваагдана тус аялалд оролцолоо. Аяллын тэмцээн сургуулийн урд талбайгаас гараагаа эхэлж Буга согоотын Өндөрлөг, Дэлгэрэх булагийн овоо, Дэлгэрэх булаг, сургуулийн Дотуур байр гэсэн маршрутаар 10 км замыг явган аялал хийж явцын дунд Газрын зураг дээр байршил тогтоох, Луужингаар нуувч илрүүлэх, Буухиа тэмцээн, танин мэдэхүйн АХА тэмцээн зэрэг 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд Цэрэнням ахлагчтай баг Тэргүүн байр, Баяр ахлагчтай баг Дэд байр, Ууганзаяа ахлагчтай баг Гутгаар байрт шалгарч шагналын эзэж болсон.

 

 

  Тайлан бичсэн: Нийгмийн ажилтан С.Шинэжаргал

 

Гадаад хэлний олимпиадын тайлан

1.    Сургуулийн 90 жилийн ойн хүрээнд  зориулагдсан АБТА, Зөвлөх багш Д.Ишээ, Алтан гадас одонт, БТА, Тэргүүлэх , Магистр зэрэгтэй багш Э.Эрдэнэчимэг нарын нэрэмжит Гадаад хэлний олимпиад 2016-04-01-02 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадад  400 гаруй  сурагч   орос, англи хэлний хичээлээр хүч ухаанаа сорин уралдлаа. Нийт 70 сурагч буюу 28 орчим хувь нь шагналт байранд орж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан нь манай сургуулийн гадаад хэлний сургалт сайн байгааг харуулж байна.

 

Сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох Аймгийн зөвөлгөөний мэдээ

2.    Хүүхэд  бүрийг хөгжүүлэх  “Сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох  аймгийн зөвлөгөөн” 4 сарын 11-д болж Сайн туршлагаар  манай сургуулийн БУЗАН-ын “Рубрикийн үнэлгээний арга”  илтгэл 2-р байр, багш Б.Баярбаясгалангийн  “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” илтгэл 1-р байр, Сайн хичээлээр багш Л.Тайвадулам   1-р байр, багш А.Мөнхчулуун, Л.Отгонсүрэн нар эхний гурван байрт шалгарч аймгийн технологийн санд хичээл нь тавигдлаа. Манай сургуулийн 17 багшийн хичээл аймгийн технологийн санд бүртгэгдлээ.

 

 

Сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвөлгөөний мэдээ

3.    Хүүхэд  бүрийг хөгжүүлэх  “Сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох  улсын зөвлөгөөн” 4 сарын 20-22-ны өдрүүдэд болж  Сайн хичээлээр манай сургуулийн багш Л.Тайвандулам амжилттай оролцож Улсын шилдэг 8 хичээлд шалгарч улсын технологийн санд хичээл нь тавигдаж, хичээлийн хөтөлбөр төлөвлөлт нь улсын тэргүүн туршлагын номонд орж хэвлэгдэв.

 

Кенгуру олон улсын олимпиадын мэдээ

4.          2016 оны олон улсын Математикийн Кенгуру олимпиадад манай багш нарын бэлтгэсэн сурагчид амжилттай оролцож  алтан медаль 1-р зэргийн дипломоор 5 сурагч, мөнгөн медаль  2-р зэргийн дипломоор 9 сурагч, хүрэл медаль 1-р  зэргийн дипломоор 14 сурагч, 2-р зэргийн дипломоор 41 сурагч, 3-р зэргийн дипломоор 51 сурагч шагнагдсан байна.

 

 
 
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН
Сургуулийн багш, ажилчид, сурагчдын үндэсний хувцасны арвин баялаг түүх, соёлыг
өвлүүлэх, үндэсний хувцасаараа гоёх, бахархах үзэл төлөвшүүлэх зорилогтой “Дээлтэй
Монгол” өдөрлөгийг ЕБ-ын 1-р сургуулийн захиргаа, Түүх, Газарзүйн ЗАН-тэй хамтран 2016
оны 02-р сарын 22-ны өдөр зохион байгуулж багш, ажилчид, сурагчид үндэсний дээл
хувцасаараа гоёж ирэн оролцолоо. Өдөрлөгийн үеэр 8,12-р ангийн дунд “Дөрвөн бэрх”
тэмцээн, сурагчдын дунд Үндэсний бөхийн барилдаан, багш, ажилчид, сурагч, анги хамт
олны дунд өвөрмөц хийцтэй, загварлаг үндэсний дээл, хувцасаараа гоёсон багш, сурагч,
ангийг шалгаруулан сургуулийн захиргаанаас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж
урамшуулсан. Өдөрлөгт анги бүр идэвхтэй оролцож үндэсний хувцасаараа 100% бүрэн
хувцасласан ангийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь бахархууштай байлаа.