2-р цэцэрлэг


2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

05 сарын 15-нд Замын цагдаагийн газар, ХГБХГ, Улаан загалмайн нийгэмлэг Боловсрол соёлын газар хамтран зохион байгуулсан “замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд 12 хүүхэд бэлтгэн “Шонхор” баг амжилттай оролцож дэд байр эзэлж Мөнгөн медаль дурсгалын зүйлээр шагнагдлаа.

 

 
 

 

 

05 сарын 17-нд Мод тарих өдрөөр гадна талбайг тохижуулах, эко орчин бүрдүүлэхэд анхаарч  85 хайлаас, 30 улиас  шар хуайс 10 ширхэг, чацарганы мод 35 ширхэгийг тарьж усалж арчилж байна. Туршлагын талбайд төмс, манжин, лууван, сонгино, өргөст хэмх тарьж, арчилж ургуулж байна.

 

05 сарын 17-нд

       
   
 


 “Хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг цэцэрлэгийн эмч, арга зүйч нар удирдан байгууллагын ажилтан ажиллагсдыг бүрэн хамруулж, 20 багш ажилчид, 192 хүүхдийг  сорилын программд оруулж, нас насны ангиллаар нь үнэлгээг гаргаж ажиллалаа.

 

Хүүхдүүдийг өглөөний дасгал, хөдөлгөөн эрүүл мэндийн үйл ажиллагаагаар дасгал хөдөлгөөн, хөдөлгөөнт тоглоомыг дүрмийн дагуу тоглож, сурч байна.

 

       
   
 

 

 

 

 

 

 
 


СӨББ-ын дунд жил бүр зохион байгуулагддаг эцэг эхчүүдийн “Гар бөмбөг”-ийн тэмцээнд Уламбаяр  ахлагчтай багийн хамт олон амжилттай оролцлоо.

 

2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

2017 оны 04 дүгээр сарын 04-нд Тогоочийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж, сумын ЗДТГ-аас 15 өргөдөл ирсний дагуу бүгдэнтэй нь холбоо барьж,  5 хүн ирснээс А.Тогоохүү сонгогдож, тогоочийн ажлын байранд тэнцэж орлоо.


04 дүгээр сарын 06-нд Шинэ зуун бүсийн удирдлагууд, аймаг, сумын арга зүйч, 10 цэцэрлэгийн арга зүйч, багш нарын төлөөлөл, Баянгол сумын эрхлэгч, багш нар гэсэн  30 гаруй багш нарт  Ахлах-1 бүлгийн багш Ш.Ганчимэг бүлгийн хүүхдүүдийн хамт “Чоно ба долоон ишиг”  үлгэрээр Хөгжөөн баясах ажил үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, багш нартай туршлага солилцлоо.

Багш ажилчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сар бүр зүхион байгуулдаг эрх зүйн сургалтыг 04 сарын 06-нд “Цаг үеийн ажил, шинээр батлагдсан тогтоол шийдвэрийг танилцууллаа.

 

 
   

04 сарын 08-нд СӨББ-уудын багш ажилчдын дунд зохион байгуулагдсан “Гар бөмбөг-2017” тэмцээнд амжилттай оролцлоо.

 


04 сарын 13-нд аймгийн СӨББ-ын багш нарын дунд зохион байгуулагдсан “Манлай багш” ур чадварын уралдаанд Багш Ш.Ганчимэг амжилттай оролцож Тэргүүн байр эзэлж, Манлай багш өргөлжлөлөөр шагнагдлаа.

 

04 сарын 12-нд Уран жиргээ улсын уралдаанд Ахлах-1 бүлгийн Г.Очирбуян Дэд байр эзэлж, Хүүхдийн ордны Авьяас мөнгөн медалиар шагнагдлаа

 

 
 


Мөн зорилтот жил, Бахархал хүндэтгэлийн аяны хүрээнд өөрийн байгууллагын ахмад багш ажилчин 6 хүнийг хамруулан Эргэн дурсахуй хишиг өдрийг зохион байгуулж, ахмад багш ажилчдаасаа суралцах, тэдний үнэтэй сургаал, үгийг сонссон сайхан үйл ажиллагаа боллоо.

 

 
 


04 сарын 18-нд Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн цэцэрлэгийн эмч, шүдний эмч Даваажавтай хамтран хийж   226 хүүхэд хамрагдсанаас 58 хүүхэд эрүүл байлаа. Шүдний цооролтой 168 хүүхдээс 38 хүүдийн шүдийг ломбодож, 53 хүүхдэд түрхлэг түрхэж эмчилгээ хийлээ.

 

04 сарын 29-нд Биеийн тамир, спортын газар, сумын ЗДТГ, СӨББ-уудын хамтарсан “Уран хөдөлгөөнт гимнастик-2017” тэмцээн амжилттай болж, манай цэцэрлэгийн багш Д.Баярмаа, Ч.Эрдэнэсүрэн, Ц.Өлзийсүрэн  нар хамтран бэлтгэсэн “BlUE STAR” багийн тамирчид Шилдэг баг хамт олон боллоо.

 

       
   
 


Мөн энэ тэмцээний үеэр “Миний дуртай спорт” гар зургийн уралдаанд Р.Азбилэг багштай Ахлах-2 бүлгийн М.Энх-Амгалан тэргүүн байр эзэлж Алтан медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.   

 

МЭДЭЭ ГАРГАСАН:

АРГА ЗҮЙЧ   Ч.ДОНИДДЭМБЭРЭЛ

 

 

2016оны 02-03 сар

“Дээлтэй монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, бага бүлэгт дөрвөн бэрх, дунд бүлэгт Морь уралдуулах, ахлах бүлэгт бөгцөг няслах, бэлтгэл бүлэгт алаг мэлхий өрж тоглох тэмцээнийг явуулж нас тус бүрээс эхний 3 байр эзлүүлж, эцэг эхчүүдийн дунд бөгцөг няслах, шагай шүүрэх, морь уралдуулах тэмцээн зохион байгуулж мөн эхний 3 байрыг шагнаж урамшууллаа.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш нар нээлттэй сайн хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба “Шинэ зуун” бүсийн сайн хөгжүүлэх үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зөвлөгөөнд амжилттай оролцож, Багш Ш.Ганчимэг дурслэх урлалын чиглэлээр II байр, Сайн туршлага илтгэлийн уралдаанд Тэргүүн байр, багш О.Отгонжаргал байгаль, нийгмийн орчны чиглэлээр IIбайр эзэлж, хамт олноороо “ТЭРГҮҮНИЙ ТУРШЛАГАТАЙ ЦЭЦЭРЛЭГ” батламж гардаж авлаа.

МЭДЭЭ БИЧСЭН:

АРГА ЗҮЙЧ  Ч.ДОНИДДЭМБЭРЭЛ

 

 

2017 ОНЫ 01-02 САРЫН МЭДЭЭ

            СӨББ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих, тоглох таатай орчинг бүрдүүлэхэд хамт олноороо идэвхи санаачлагатай ажиллаж байна.

            Хүүхэд багачуудын уран унших авьяас чадварыг нээн илрүүлэх, хөхүүлэн дэмжих, Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг таниулах, сурталчлах, уран уншлагын урлагыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Уран жиргээ-2017” тэмцээнийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний I шатнаас 2-6 хүртэлх насны  20 хүүхэд шалгарч  оролцсоноос 1-3 насанд Тэргүүн байрыг Дунд бүлгийн Э.Ариунцацрал “Бөдөн шувуу” шүлгээр Дэд байрыг М.Урансолонго”Миний хөөрхөн дүү” шүлгээр, А.Энх-оюун “Хэрэм” шүлгээр, 4-6 насанд Тэргүүн байрыг Ахлах-1 бүлгийн Г.Очирбуян”Аймаар том нохой” шүлгээр, Дэд байрыг Бэлтгэл-2 бүлгийн Х.Энхбилгүүн “4 сарын 1” шүлгээр, Гутгаар байрыг Ахлах-1 бүлгийн Ц.Амарзаяа “Найрсаг туулай” шүлгээр бусдыгаа манлайлан шалгарч, медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

            Бүлгүүд эцэг эхийн сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: О.Отгонжаргал багштай  Дунд бүлэг “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга зүй” “Хүүхдийг номонд дуртай болгох нь” сэдвээр, Ш.Ганчимэг багштай Ахлах-1 бүлэгт “Индиго хүүхдийн онцлог, тэднийг хөгжүүлэх нь” сэдвээр эцэг эхчүүддээ сургалт зохион байгууллаа. Мөн цэцэрлэгийн эмчтэй хамтран “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

       
     
 

           Ц.Өлзийсүрэн багштай Бэлтгэл-1 бүлгийн эцэг эх, хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

       
       
 

Мөн Дэлхийн Зөн ОНХХөтөлбөрөөс санхүүжигдэж хүүхдийн тав тухтай нойрсох зөөлөн эдлэлээр хангагдсан нь багш ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо.

 

 

 

 

МЭДЭЭ БИЧСЭН:

АРВАЙХЭЭР СУМЫН II ЦЭЦЭРЛЭГИЙН

   АРГА ЗҮЙЧ  Ч.ДОНИДДЭМБЭРЭЛ

 

 

 

2016 оны 09-10 сар

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж, сумын арга зүйч Ц.Отгонхорлоо, БСГ-ын мэргэжилтэн Энхрийцэцэг нэр оролцож баяр хүргэж үг хэллээ. Бяцхан багачууд ая дуугаа өргөлөө. Энэ хичээлийн жилд 73 хүүхэд шинээр элсэн орж, Бага-1,2 бүлэг хүүхэд багачуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.


10 сарын 06-нд “Хишиг өдөр”-ийг зохион байгуулж 17 эцэг эх хүүхдийн хамт цэцэрлэгийн нэг өдрийн үйл ажиллагаанд  оролцож, санал бодлоо хуваалцаж ажиллалаа. Ажилласан эцэг эхчүүдийн санал хүсэлтийг  авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

   

09 дүгээр сард Алтан намар” аялал, экскурс,  10 дугаар сард “Алтан намар” спортын өдөрлөгийг зохион байгуулж, 181 хүүхэд хамрагдаж хүүхдийн нас, спортын төрлөөр нь байр эзлүүлж, аваргуудыг тодруулж, эцэг эхчүүдийн дунд “Намрын амт” сэдэвт жимсээр бүтээл хийх уралдаан зарлаж дүгнэсэн ба нийлбэр дүнгээр Ахлах-1 бүлэг Тэргүүн байр, Ахлах-2 Дэд байр, Бэлтгэл-2 бүлэг Гутгаар байр эзэллээ.

Багш Ш.Ганчимэг, мэргэжлийн зэргээ баталгаажуулах, багш О.Отгонжаргал мэргэжлийн зэргээ ахиулахаар хамтран ажилласны үр дүнд  “Тэргүүлэх зэрэг”-тэй багш нарын тоо 2 багшаар нэмэгдлээ.

Монгол бахархалын өдрийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлж, багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ач холбогдолоо өгч сайхан ажил боллоо. Багш ажилчдыг 4 баг болгон шагайн наадамаар наадаж,  монгол хувцсаараа гоёж, урлаг спортын алдартнуудыг дууриах “Яг түүн шиг” тэмцээн зэргийг зохион байгуулж, шүүгчээр ахмад багш Ц.Шийлэгдолгор ажиллаж, өрсөлдөөнтэй сайхан арга хэмжээ боллоо.

10 сарын17-нд Заах аргын нэгдлээрээ “Хүүхдийн хөгжил төлөвшил хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, арга зам “ сэдэвт илтгэлийн уралдаанд багш нар 4 баг болон оролцож 1 дүгээр шатнаас багш О.Отгонжаргал, Ш.Ганчимэг нарын  “Шатар хүүхдийн хөгжил төлөвшил хандлагад нөлөөлөх нь” сэдэвт илтгэл  шалгаран 11 сард Өвөрхангай аймгийн илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо. Заах аргын нэгдлээрээ хамтран 4 оюутаны багшлах дадлага, 13 туслах багшийн дадлагыг удирдан амжилттай гүйцэтгэлээ. Аймгийн БСГ-ын СӨБ-ын мэргэжилтэн Б.Баярмаа, Сумын СӨБын арга зүйч Ц.Отгонхорлоо нартай хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байна.

Багш нар “Нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа” зохион байгуулж ажилласнаар багш багшаасаа суралцах, туршлагаа хуваалцах, өөрийн сайн талаа олж харах зэргээр суралцаж, хөгжиж байна.

Эцэг эхчүүдийн дунд “Гар бөмбөг-2016” тэмцээнийг Бага-1 бүлгийн багш, эцэг эхчүүд, ЗАН-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Уламбаяр ахлагчтай Дэгдээхий бүлэг Тэргүүн байр, Гүнсэнхорол ахлагчтай Хэрэмхэн бүлэг Дэд байр, Шивааннүрдэв ахлагчтай Янзагахан бүлэг  Гутгаар байр эзэлж, шилдэг довтлогчоор Гүнсэнхорол, шилдэг холбогчоор Цэрэндолгор, шилдэг тэгш тоглогчоор Өсөхбаяр нар шалгарлаа.

Бие бялдарын сорилд Ахлах, Бэлтгэл бүлгийн 138 хүүхдийг хамруулж ажиллалаа.

Мөн Эцэг эхчүүдийн дунд “0-5 насны хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр цэцэрлэгийн эмчтэй хамтран сургалт зохион байгуулж 43 эцэг эх хамрагдаж, санал бодлоо солилцож ажилласан бөгөөд эцэг эхээс цэцэрлэгт ханиадтай хүүхэд авахгүй байх, шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг нэгдсэн журмаар эрүүлжүүлэх, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад сайн дурын идэвхитэнүүдийг ажиллуулах
зэрэг саналыг тавьж харилцан ярилцлага өрнүүллээ.

Дотоод хяналтын, ёс зүйн өмч хамгаалалын ажлын хэсэг, удирдах зөвлөл  зэргийг багш нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд  Үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, аймаг, сумын ИТХ, засаг даргын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж тайланг цаг хугацаанд нь тайлагнан ажиллаж байна.

 

МЭДЭЭ ГАРГАСАН:

АРГА ЗҮЙЧ Ч. ДОНИДДЭМБЭРЭЛ

 

 

2015 оны 09 сар

2015-2016 оны хичээлийн жилд шинээр 43 хүүхэд Бага бүлэгт, 20 хүүхдийг гэр цэцэрлэгийн дунд бүлэгт элсүүлэн хүүхдээ таньж, ажиглаж судлан цэцэрлэгт дасан зохицох болон хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Өөрийн байгууллагын боломж, туршлага, хэрэгцээгээ судлан, багш ажилчид болон эцэг эхчүүдээс үзэл баримтлалдаа тусгах саналыг авч үзэл баримлалаа боловсрууллаа. Мөн СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрөө боловсруулах, хүүхдээ ажиглах, тэмдэглэл хөтлөх, хүүхэд хөгжүүлэх өдрийн дэглэмийг боловсруулах, үйлийн орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай төлөвлөн ажиллаж байна.

 

 

 
   СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдэд “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалтыг арга зүйч бүлгийн багш нартай хамтран зохион байгуулж, нийт 123 эцэг эх хамрагдлаа. Мөн эцэг эхчүүд өөрсдөө энэ хичээлийн жилд эцэг эхийн зөвлөлөөс зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө боловсруулж үйл ажиллагаагаа эхэллээ.

 

 

 
 

 

       
   


“Алтан намар” өглөөлөгийн үйл ажиллагааг эцэг эхчүүдтэйгээ хамтран зохион байгуулж, нас төрөл тус бүрээр аваргуудыг шалгаруулж урамшуулсан  ба эцэг эхчүүдийн дунд Олс таталт, багаараа “Навчаар урлацгаая” бүтээлийн уралдаан зарлаж шалгаруулж урамшууллаа

 

 

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багш, удирдлага, ажилтан нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллан тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  БСГ-ын зөвлөн туслах мэргэжлийн баг манай цэцэрлэг дээр ажиллаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын ололтой болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж зөвлөн тусаллаа.

 

Монголын багш нарын баярын өдрийг амжилт бүтээлээр угтаж, Бага бүлгийн багш О.Отгонжаргал, арга зүйч багш Ч.Дониддэмбэрэл нар БСГ-ын “Тэргүүний багш” тэмдэгээр, туслах багш Г.Эрдэнэбаяр БСГ-ын өргөмжлөл, туслах багш Н.Цэрэнлхам Арвайхээр сумын ЗДТГ-ын “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдаж хамт олноо манлайллаа.

 

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилж ажиллалаа. Мөн хоолны амталгааг явуулж, хүүхдэд үйлчилж буй хоол, ундааг эцэг эхчүүдэд сурталчиллаа.

 

Ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагынхаа өндөр настан 12 ахмадуудыг байгууллага дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан ба БСГ-аас зохион байгуулсан Боловсролын салбарын ахмадуудын уулзалт-цэнгүүний арга хэмжээнд ахмадуудаа оролцуулж үйлчилсэн.

 

Аймгийн засаг Даргын ивээл дор БСГ-аас зохион байгуулсан багш нарын урлаг спортын наадамд хөгжмийн багш Д.Баярмаа Үндэсний хөгжмийн төрөлд Тэргүүн байр, Найрал дууны төрөлд туслах багш Ө.Суурьтогтохын хамт оролцож Дэд байр, Флащ моби төрөлд Тэргүүн байр эзэлсэн амжилттай оролцсон ба сахиул Д.Мягмарсүрэн, туслах багш Г.Эрдэнэбаяр нар гар бөмбөгийн төрөлд, арга зүйч Ч.Дониддэмбэрэл, үйлчлэгч Х.Нямсүрэн нар олс таталтын төрөлд амжилттай оролцлоо.

 

Аймгийн засаг Даргын ивээл дор БСГ-аас зохион байгуулсан залуу багш нарын Аймгийн зөвлөгөөнд хөгжмийн багш Д.Баярмаа, бүлгийн багш Р.Азбилэг нар оролцлоо. Мөн “Тогооч нарын улсын зөвлөгөөн”-д тогооч С.Чанцалдулам УБ хотод оролцлоо.

 

“Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” илтгэлийн уралдааныг байгууллага дээрээ зохион байгуулахад 8 багш оролцсон ба шүүгчээр НТБ-ын ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа, ЕБ-ын 2 дугаар сургуулийн бага ангийн багш н.Мөнгөнцэцэг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Өөдөс нар ажиллаж, Тэргүүн байрыг арга зүйч Ч.Дониддэмбэрэл, Дэд байрыг О.Отгонжаргал, Гутгаар байрыг Ц.Өлзийсүрэн нар эзэллээ.

 

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа удирдлага, арга зүйч багш  нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллан тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор УБ хотоос Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн газрын захирал А.Нармандах, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн гишүүн Б.Нарантуяа, Т.Мөнхтуяа нар 2015 оны 11 сарны 13-15-ны өдрүүдэд ажиллаж, 2 өдрийн турш сургалт зохион байгуулж, цэцэрлэгийн үйлийн орчинтой танилцаж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Цэцэрлэгийн үйлийн орчинтой танилцахад Ш.Ганчимэг багштай Дунд-1 бүлэг, Ц.Өлзийсүрэн багштай Ахлах-1 бүлгийн орчинг багш хүүхдийн хамтран ажиллаж байгаа үйлийн орчин болж байна. Ахиц дэвшил гарсан байна гэсэн дүгнэлтийг өгсөн

Тус цэцэрлэгээс 2015 оны жилийн эцсийн мэдээ тайланг хуваарийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст хүргэж ажиллаж байна. Лектор Хүний хөгжлийн зөвлөх Ш.Алтанцэцэгийн “Хүүхдийг хайрлах боловсролыг хүн бүр эзэмшвэл” зорилтот лекцэнд 200 эцэг эх, “Хамт олны эерэг хандлага” сургалтанд  24 багш ажилтан хамрагдлаа.

 

АРВАЙХЭЭР СУМЫН АРГА ЗҮЙЧ 

Ч.ДОНИДДЭМБЭРЭЛ 

 

 

2016оны 02-03 сар


“Дээлтэй монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, бага бүлэгт дөрвөн бэрх, дунд бүлэгт Морь уралдуулах, ахлах бүлэгт бөгцөг няслах, бэлтгэл бүлэгт алаг мэлхий өрж тоглох тэмцээнийг явуулж нас тус бүрээс эхний 3 байр эзлүүлж, эцэг эхчүүдийн дунд бөгцөг няслах, шагай шүүрэх, морь уралдуулах тэмцээн зохион байгуулж мөн эхний 3 байрыг шагнаж урамшууллаа.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш нар нээлттэй сайн хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба “Шинэ зуун” бүсийн сайн хөгжүүлэх үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зөвлөгөөнд амжилттай оролцож, Багш Ш.Ганчимэг дурслэх урлалын чиглэлээр II байр, Сайн туршлага илтгэлийн уралдаанд Тэргүүн байр, багш О.Отгонжаргал байгаль, нийгмийн орчны чиглэлээр IIбайр эзэлж, хамт олноороо “ТЭРГҮҮНИЙ ТУРШЛАГАТАЙ ЦЭЦЭРЛЭГ” батламж гардаж авлаа.

 

МЭДЭЭ БИЧСЭН:

АРГА ЗҮЙЧ  Ч.ДОНИДДЭМБЭРЭЛ