РАШААНТЫН 8 ДУГААР БАГ “АХМАДУУДАА АЛДАРШУУЛЪЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 09 цаг 21 минут
1. Тус багийн ажлын алба нь аймаг, сумын зорилтот жилийн хүрээнд өөрийн багийн ахмадуудад чиглэсэн олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, 100 хувьтай хэрэгжүүллээ. Тухайлбал, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг сурталчлан таниулах, ахмадуудын авьяас чадварыг нээн илрүүлж алдаршуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ахмадуудаа алдаршуулъя” өдөрлөгийн арга хэмжээг аймгийн ИТХурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалтай хамтран зохион байгууллаа. Тус баг нь нийт 272 ахмадтай бөгөөд тэдгээрийн 105 буюу 39 хувийг нь хамруулав. Энэ үеэр багийн “Ахмадын зөвлөл”-ийн дарга П.Раднаа 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлангаа тавьж, аймгийн ахмадын хорооны дарга Д.Баяртогтох, аймгийн ИТХурлын төлөөлөгч, Тэргүүлэгч О.Батжаргал нар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хууль болон төр засгаас ахмад настны талаарх баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 30. 09 цаг 52 минут
БИНХурлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 14:00 цагт Арвайхээр сумын ЗДТГазрын “Иргэний танхим”-д боллоо. Хуралдаанд Арвайхээр сумын ИТХурлын дарга Д.Амартүвшин, сумын ЗДТГазрын дарга В.Шоовдор, БИНХурлын дарга Б.Готовсүрэн, багийн Засаг дарга Х.Цэрэндолгор, багийн зохион байгуулагч О.Өлзийсайхан, багийн нийгмийн ажилтан Б.Чанцалдулам, “Уян сэтгэл” ӨЭМТөвийн нийгмийн ажилтан н.Бямбасүрэн, ЭМГазрын мэргэжилтэн н.Тайванбаатар нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
Дэлгэрэнгүй

БУРХИЙН 9 ДҮГЭЭР БАГИЙН 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 30. 09 цаг 42 минут
2017 оны II дугаар ээлжийн цэрэг татлага 10 сарын 01-ны өдөр багийн Нэгдсэн төвд зохион байгуулагдлаа. 96 иргэнд зарлан дуудах хуудас хүргэсэн, зарлан аваад ирээгүй 3, биеэр ирж орсон 93 иргэн буюу 96,8 хувьтай хамрагдав. Комиссын үзлэгээр орсон залуучуудаас 8 залуу цэргийн жинхэнэ албанд тэнцэн явсан. Арвайхээр сумын ЗДТГазар, ХХҮГазар хамтран ахмадын баярыг тохиолдуулан багийн харьяалалгүй 237 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, гарын бэлгийг гардууллаа. 2017оны багийн ИНийтийн 2 дугаар хуралдааныг 10 дугаарсарын06-ны өдрийн 14.00 цагт сумын ЗДТГазрын хурлын танхимд боллоо. Хуралд О.Пүрэвдорж/Арвайхээр сумын Засаг дарга/,Ц.Наранбадам /багийн Засаг дарга/ багийн Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, багийн 53 иргэн оролцсон.Хурлаар Сумын ЗДТГазрын 2017 оны III дугаар улирлын байдлаар хийсэн ажлын мэдээлэл, Уян сэтгэл ӨЭМТөвийн мэдээлэл, 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын төслийн саналыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН 09 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 12. 15 цаг 21 минут
“Алтан намар” үзэсгэлэн худалдаанд багийн 7 иргэн цагаан идээ, оёдол, хүнсний бүтээгдэхүүний төрлөөр амжилттай оролцлоо. Арвайхээр сумын ИТХуралд хэрэгжиж буй “Залуучуудын оролцоо цахим хуралдаан” төслийн хүрээнд багийн “Цахим хуралдаан” 09 дүгээр сарын 19-ны өдөр ХЗАлбаны өрөөнд амжилттай зохион байгууллаа. Хуралдаанаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, түүнд залуучуудын оролцох эрх үүрэг, товч танилцуулга”, “Багийн хөгжилд залуучуудын оролцоо-чөлөөтэй санал хүсэлт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулан багийн 18-39 насны “Facebook”хаягтай залуучууд идэвхтэй оролцож санал бодлоо чөлөөтэй солилцов.
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН 7 ЦЭЦЭРЛЭГИЙН 9 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 06. 09 цаг 54 минут
Тус цэцэрлэг нь Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу БНМАУ-ын баатар Лувсанцэцэрэнгийн Аюушийн эрэлхэг, гавъяат үйлсийг хүүхэд багачуудад таниулах, алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилготойгоор “Номын баяр” тэмдэглэх ажлын төлөвлөгөө, удирдамж гарган удирдамжийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаагаар Л.Аюушийн тухай таниулах, мөн зугаалгын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн бүх бүлгүүд Л.Аюуш баатарын талбайд очиж түүний хөшөөг үзэх, хүндэтгэл үзүүүлэх, аймгийн музейд байгаа үзвэртэй танилцах, цэцэрлэгийн коридорт түүний баатарлаг үйлсийг сурталчилсан зурагт хуудас гаргах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаануудад 16 багш ажилчин, 235 хүүхэд хамрагдсан байна.
Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН 9 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 06. 09 цаг 39 минут
2017оны 09 дүгээр сарын 15 нд Хөгжимт драмын теарт “Залуучуудын хөгжил иргэний оролцоо” сэдэвт лекц болж ,багийн залуучууд идэвхтэй хамрагдлаа. Лекцийн үеэр залуучуудад тулгамдаж байгаа асуудал, залуучуудын боловсрол, эрүүл мэндийн талаар асуудлууд дэвшүүлэж залуучууд идэвхтэй ярилцлаа. “Ахмадаа дэмжих жил” зориолтот жилийн хүрээнд Дэлгэрэх дэнжийн 7 дугаар багаас сайн үйлсын аян явуулаж, 2017 оны 09 дүгээр сарын 20-23 ны хооронд багийнхаа 150 ахмад настныг БОЭТ-д зүрхний бичлэг, био химийн шинжилгээ, цээжний зураг, таван цулын эход ойчир дараалалгүйгээр , бүрэн үзлэг шинэжилгээнд хамруулж ахмадуудаа оношлуулан үзүүллээ.
Дэлгэрэнгүй

ЕБ-ын 4-н сургуулийн ахлах ангийн сурагчид "Мини парламент" хуралдаан хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 26. 17 цаг 16 минут
ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого зохицуулалтын ажлын хорооноос чиглүүлж, ЕБ-ын 4н сургуулийн ахлах ангийн сурагчид "Мини парламент" хуралдаан хийж, 23 сурагч оролцож, сурагч хүүхэд, залуучуудын талаар шийдвэрлүүлэх олон асуудлыг дэвшүүлж, ажил хэрэгч боллоо. Хамтран ажилласан Нийгмийн ажилтан багш нартаа баярлаа. Тэд дахин хуралдах хүсэлтээ илэрхийлсэн. ....Хуралдаан даргалагчид нэр дэвшиж, санал хураалт хийж, хуралдаанаа нээж, тооллогын комисс, дэг баталж, асуудлаа дэвшүүлж, шийдвэрлэж сурлаа.
Дэлгэрэнгүй

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН ГРАФИКИЙН ДАГУУ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА БОЛОН АЛБАН ЁСНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХУГАЦААНД НЬ ГАРГАЛАА.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 21. 10 цаг 50 минут
Мэдлэг чадвар бий болгох зорилгоор зохион байгуулагч нарыгөөр хооронд нь тодорхой хугацаагаар сэлгүүлэн ажиллуулж, харилцан туршлага солилцох, ажил сайжруулах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх ажлыг зохион байгуулсны дүнд тус багийн өрх, хүн амын бүртгэл мэдээлэл сайжирч байгаа үр дүн гарч байна.
Дэлгэрэнгүй