РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 11 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 29. 15 цаг 38 минут
Тус баг нийт 248 ахмадтай бөгөөд тэдгээрийн 209 буюу 84.3 хувьд нь тус бүр 10 шуудай нүүрс өглөө. Мөн ажилгүй 12 иргэнийг нүүрс буулгах, шуудайлах ажилд ажиллуулав. 2. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн дагуу түлшний үнийн хөнгөлөлтөд тэжээн тэтгэх хүүхэдгүй, тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон 10 ахмад настан, хүндэт донор 3, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн дагуу хөдөлмөрийн чадвараа 80 буюу түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн, 2 хүүхэд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН АЖЛЫН АЛБАНААС ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 21. 14 цаг 56 минут
Арвайхээр сумын багийн засаг дарга нарын ажлын албанаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 21. 14 цаг 53 минут
Арвайхээр сумын ЗДТГазраас иргэдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт
Дэлгэрэнгүй

ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖИЛ ВЭБ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 12 цаг 14 минут
2017.10.02 нд “Амар амгалан Миний арвайхээр” залуус хөгжлийн хөтөлбөр зөвөлгөөн болж, арга хэмжээнд Арвайхээр сумын 9 багийн зохион байгуулагч нар оролцож Залуучуудын хөгжлийг дэмжих, Залуучуудын эрхэмлэх зүйл, Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих ,Залуучуудын боловсрол, соёл, урлаг, спортын хөгжлийг дэмжих, Залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг талаар нэгдсэн зөвөлгөөнд оролцлоо.
Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 12 цаг 05 минут
2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд 2 дугаар ээлжийн цэрэг татлагад тус багаас 69 залуус хамрагдахаас 69 залуус хамрагдаж , цэргийн комиссоор орж, 100 хувьтай хамрагдсан. Цэрэг татлагаар 7 цэрэг цэргийн албанд тэнцэн, 10 дугаар сарын 17-нд тус тусын хуваарилсан ангиуд руу мордлоо. 2017.10.02 нд “Амар амгалан –Миний арвайхээр” залуус хөгжлийн хөтөлбөр зөвөлгөөн болж, арга хэмжээнд Арвайхээр сумын 11 багийн зохион байгуулагч нар оролцож Залуучуудын хөгжлийг дэмжих,Залуучуудын эрхэмлэх зүйл, Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих ,Залуучуудын боловсрол, соёл, урлаг, спортын хөгжлийг дэмжих, Залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг талаар нэгдсэн зөвөлгөөнд оролцлоо. 2017оны 10 сарын 4 өдөр БИНХурал Аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвд болж 70 иргэн оролцож, Сумын төлөөлөгч, БИНХурлын тэргүүлэгчид, ӨЭМТ, Багийн цагдаа нар ирж мэдээлэл хийсэн.
Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 2017 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 11 цаг 57 минут
1. Дэлгэрэхийн 3 дугаар багаас санаачлан зохион байгуулж буй "Аргалтай намар" challenge-д 10 сарын 30-ны байдлаар 26 иргэн хамрагдаж 78 шуудай аргал, 12 шуудай нүүрс цугларсаныг багийн 3 хэвтрийн ахмад, зорилтот бүлгийн 13 ахмад настан, 6 ХБИргэнд тарааж өвөлжилтийн бэлтгэлд нь багахан нэмэр хүргэсэнд иргэд талархаж байна.
Дэлгэрэнгүй

АРВАЙХЭЭР СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ 10 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 09 цаг 53 минут
Арвайхээр сумын 7 дцгаар цэцэрлэгийн багш нарын дунд 2017 оны илтгэлийн уралдааныг “Суралцагчдын ухаалаг хэрэглээ-Сургалтын үйл ажиллагаа” сэдвийн дор 10 дугаар сарын 16-ны өдөр Багш, удирдах ажилтнууд суралцагчдын ухаалаг хэрэглээ, сургалтын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, түүнийгээ шийдвэрлэж буй санал санаачилга, туршлагыг нийтийн хүртээл болгох, тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд бүтээлчээр суралцуулах зорилготойгоор зохион байгууллаа. Илтгэлийн уралдааныг Арвайхээр сумын Сургуулийн өмнөх боловсролын арга зүйч С.Отгонхорлоо, цэцэрлэгийн эрхлэгч П.Уранчимэг, арга зүйч Д.Наранцэцэг нар шүүн явууллаа. Илтгэлийн уралдаанд багш Б.Эрдэнэцэцэг “Цахим үйл ажиллагаа нь хүүхдийн хэл ярианд нөлөөлөх нь”, багш Д.Алимаа “Гар утасны хэрэглээ хүүхдийн хөгжил эрүүл мэндэд нөлөөлөх түүнийг шийдвэрлэх арга зам”, багш С.Шийлэгцэрэн “Ухаалаг төхөөрөмж бага насны хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь”, багш Л.Нямсүрэн “Хүүхдийн хөгжил төлөвшилд энгийн хөдөлмөр нөлөөлөх нь”, багш П.Энхмаа “Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим болон ухаалаг хэрэглээний ашиглалт, өнөөгийн байдал”, багш Б.Өнөрцэцэг “Бага насны хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлэх нь” багш Д.Ундрахжаргал “Цахим хичээл, хөгжмийн үйл ажиллагаа” илтгэлүүдээр оролцож багш Б.Эрдэнэцэцэг, Б.Өнөрцэцэг, Д.Ундрахжаргал нарын илтгэл шалгарч дараагийн шатанд заах аргын нэгдэлээрээ оролцохоор боллоо.
Дэлгэрэнгүй

РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 10 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 09 цаг 30 минут
2017.10.28 1. "Ахмадаа дэмжих" зорилтот жилийн хүрээнд зарласан шилдэг үйл ажиллагаатай "Ахмадын зөвлөл", "Тэргүүлэгч" шалгаруулах болзолт уралдаанд багийн ахмадын зөвлөлийн Тэргүүлэгч Бат-Өлзийн Лхамгив өөрийн идэвх зүтгэл, ажил үйлсээрээ манлайлан II байранд шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Дэлгэрэнгүй