АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙГ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ ХУВААРЬ ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 22. 19 цаг 32 минут
Анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэгт харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө орсон иргэн энэхүү графикийн дагуу 4, 5 дахь өдрүүдэд 15-20 цаг хүртэл, хагас сайн өдөр 10-18 цагийн хооронд үзлэгт хамрагдах тул ИРГЭН ТА анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэгтээ заавал хамрагдаарай.
Дэлгэрэнгүй

“хотын дүрмийг бид хэрэгжүүлнэ” аяны удирдамж

Нийтэлсэн: 2015 он 03 сар 19. 01 цаг 20 минут
Зорилго:Арвайхээр “Хотын дүрэм”-ийг хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуй нэгж, байнга болон түр оршин сууж буй бүх иргэн дагаж мөрдөхөд оршино. Хугацаа: 2015.03.09 – 2015.04.09 Хамрах хүрээ: ЕБ-ын сургуулиуд, Цэцэрлэг Зохион байгуулагч: Арвайхээр Захирагчийн алба Зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл: “Хотын дүрэм”-ийг байгууллагын орчиндоо сурталчилан хэрэгжүүлж, сурган хүмүүжүүлэгч багш, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлах, хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдэлж, үүргээ биелүүлэх, зөв иргэн болгож төлөвшүүлэхэд тухайн ЕБ-ын сургууль, Цэцэрлэгүүд доорхи ажлыг зохион байгуулж ажиллах.
Дэлгэрэнгүй

“ЦАХИМ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ” СОЁМБО ТЕЛЕВИЗИЙН ШУУД НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОХ АЛБАН ХААГЧДЫН ХУВААРЬ ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 16. 04 цаг 21 минут
Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод байлгах зорилгоор соёмбо телевизтэй хамтран албан хаагчдын шууд нэврүүлгийн хуваарь гарлаа.
Дэлгэрэнгүй

ЕБ-ЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ӨЭМТ-ИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРХ ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 03 сар 12. 03 цаг 50 минут
Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулагдах сургалт, мэдээллийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуухаръяа байгууллагын холбогдох албан хаагчдадзориулсан чадавхжуулах сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг 8 чиглэлээр 6 цагийн хичээлийг ЗДТГазрын дарга В.Шоовдор, ТЗАХариуцсан түшмэл А.Гансүх, НБАХариуцсан түшмэл Б.Төмөртогтох, УҮАжилтан Ц.Уранбал нар удирдан зохион байгуулсан. Сургалтанд
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2015 он 03 сар 12. 03 цаг 24 минут
“Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулагдах сургалт, мэдээллийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ээлжит сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Хөрөнгө төвлөрүүлэх тухай

Нийтэлсэн: 2015 он 03 сар 01. 18 цаг 21 минут
Нийгмийн хэв журам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд төвлөрүүлэх мөнгөн дүнг улиралд 20000/Хорин мянга/ төгрөгөөр тогтоож, аж ахуйн нэгж байгууллагуудыг хавсралтаар баталсугай
Дэлгэрэнгүй

“School police” журам хэрэгжүүлнэ

Нийтэлсэн: 2015 он 02 сар 26. 04 цаг 10 минут
Сумын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын чиглэлээр Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар тогтоолоор аймгийн Цагдаагийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран хэрэгжүүлэхээр батлалаа.
Дэлгэрэнгүй

Арвайхээр сумын ОНЗЗБайгууллагын “Тэргүүний ажилтан” тодорлоо.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 17. 22 цаг 15 минут
“Тэргүүний багийн Засаг дарга”-аар Дэлгэрэхийн 3 дугаар багийн Засаг дарга Ж.Оюунчимэг, “Тэргүүний төрийн захиргааны албан хаагч”-аар Улсын бүртгэгч Г.Шагдарсүрэн, “Тэргүүний багийн Зохион байгуулагч”-аар 6 дугаар багийн зохион байгуулагч Д.Сарантуяа, “Тэргүүний багийн Нийгмийн ажилтан”-аар 1 дүгээр багийн Нийгмийн ажилтан Ц.Наранбадам, “Тэргүүний үйлчилгээний ажилтан” Д.Авхаан нар тодорлоо.
Дэлгэрэнгүй

Хөгжүүлсэн: ГРИЙН СОФТ ХХК